Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/240

 

 

 

 

 

 

 

 

2021        08          19                                               2021/ШЦТ/240

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Х.Насанжаргал

Хохирогч Б.Н, М.Б, Б.Ц, Б.Г /онлайн/

Хохирогч Б.Г-ын өмгөөлөгч Р.Атарцэцэг /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Бд холбогдох 2121000000127 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, 1-7 насны 2 хүүхдийн хамт амьдрах, .......................................... тоотод оршин суух хаягтай, одоо Дорнод аймгийн ...................... оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ................... овогт Б. /РД: ........................../

 

Шүүгдэгч Б бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан “мал зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Д.Ж-ад 3 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 1.150.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Д.А-т 8 тооны бяруу, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн, нийт 2.000.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Н-д 8 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 1.100.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Ц-д 8 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3 тооны бяруу нэмж зарна гэж хуурч мэхлэн 2.200.000 төгрөгийг буюу нийт 4.200.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч О.Ж-д 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 2.900.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Э-т 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд хохирогч Б.Г-д нийт 20 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Б-д 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Ц.Н-д 12 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 4.000.000 төгрөгийн буюу нийт дээрхи нэр бүхий 9 иргэнд 26.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

  Хохирогч Б.Н шүүх хүралдаанд мэдүүлэхдээ: “...Би Бтай утсаар яриад бярууны мөнгөө шилжүүлсэн. Ингээд бяруу болон мөнгийг надад өгөөгүй. Би шүүгдэгчээс 1.100.000 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэв.

 

  Хохирогч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Бтай цахимаар холбогдоод 2021 оны 02 дугаар сард 10 бярууны мөнгө 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэр цаг хугацаанаас хойш Б бид хоёр холбогдоогүй. Дараа нь Туяасансар байцаагчтай холбогдоход “Б өөрийн нэр дээр мал, эд хөрөнгө байхгүй” гэж хэлсэн. Одоогоор миний хохирлыг барагдуулаагүй байна...” гэв.

 

Хохирогч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Бгийн бичсэн зарын дагуу холбогдоод 2.200.000 төгрөгийг нөхөр ******* данс руу шилжүүлсэн.  Маргааш өглөө нь үлдэгдэл мөнгө 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш Б “би бие муутай хүн сахиж байгаа юм аа” гэж хэлээд байсан. Би Бд нийт 4.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Цагдаад шалгагдаж эхлээд Б над руу “намайг уучлаарай” гэж хэлсэн. Цагдаа над руу яриад “Бгийн нөхөртэй нь холбогдох боломж байна уу?” гэж асуусан. Тэгээд 4 дүгээр сарын эхээр нөхөр рүү нь яриад сумын хэсгийн төлөөлөгчтэй нь холбогдоход намайг “та Бгийн нөхөртэй нь холбогдоод үзэх хэрэгтэй байна” гэж хэлсэн болохоор би нөхөртэй нь уулзахад “Б надад ямар ч хамааралгүй. Бд холбогдох хэргийг шүүх, цагдаа нь шийдвэрлэнэ биз дээ” гэж хэлсэн. Бгийн нөхөр хохирлыг төлөх боломжгүй гэж хэлсэн. Шүүгдэгч надаас 4.200.000 төгрөгийг авсан боловч нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Би 4.200.000 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэв.

 

Хохирогч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сард би ******* цахимаар холбогдоод бяруу авахаар болоход Б надаас урьдчилгаа өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Би Бд “би чамайг сайн танихгүй учир урьдчилгаа өгөх боломжгүй” гэхэд хадмынхаа дугаар болон хэсгийн төлөөлөгч нарынхаа дугаарыг өгсөн. Ингээд би Бд итгээд мөнгөө шилжүүлсэн. Би бяруугаа очиж авахаар болоход Б утсаа авахгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Би Бд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба дээрх мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Би хуулийн байгууллагад Бгийн талаар хэлсээр байхад л дахин дахин олон хүнээс мөнгө залилсан байсан. Бгийн нөхөр нь энэ хэрэгт холбоотой байх гэж бодож байна. Бгийн нөхрийг энэ хэрэгт татах ёстой...” гэв.

 

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орой “мал авна, зарна” гэсэн фэйсбүүк групп дээр Эбо Ээгий гэсэн хаягнаас 16 тооны бяруу худалдаж авна гэсэн зар байршуулсан. Гэтэл удалгүй гэсэн хаягнаас над руу видео калл хийгээд нэг эмэгтэй хүн 300.000 төгрөгөнд бяруу зарна гэж ярьсан. Ингээд тухайн хүнтэй чатаар харилцаж ярилцахад 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэхэд хот руу оруулж өгч болно гэхээр нь түүнтэй тохиролцоод “бяруугаа хот руу оруулж ирэхээр чинь мөнгийг нь өгье” гэсэн санал тавихад тэр “үгүй ээ би энд банкны 2,900,000 төгрөгний зээлээ дарах гээд мөнгөний хэрэг болоод байна, мөнгөө одоо шилжүүлчих” гээд байсан” Ингээд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3 сая төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн, эзэмшигч нь Б гэж гарч ирж байсан. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэхэд хот руу оруулж өгнө гэж ярилцаж тохиролцсон боловч утас нь холбогдохгүй алга болсон. Ингээд түүнд залилуулсан талаар мэдсэн. ...Бгаас 3 сая төгрөгөө барагдуулж авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 26-27/

 

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Davaa Davaa гэх фэйсбүүк хаяг дээр 8 бяруу, хэдэн ямаа зарна гэсэн зар байхлаар нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн гэсэн хаягнаас 8 бяруу авъя гээд өөрийн гэсэн дугаараа бичээд үлдээсэн юм. , гэсэн дугаараас залгаад бяруу зарна, нэг бяруу 300.000 төгрөг нийт 8-ыг зарна гэсэн. Тэгэхээр нь болно хаана байгаа бяруунууд вэ гэхэд байгаа гэсэн. ...хөл хорио нээгдэхээр аваачаад өгнө, та хоёр бензинийхээ мөнгийг бэлдчих гэсэн. Мөн эхлээд 1.100.000 төгрөг өгчих тэгвэл зараа устгалаа тэгэхгүй бол авъя гэсэн хүмүүс зөндөө байна гэхээр нь 1.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны дугаарын Б гэх хүний дансруу гүйлгээний утга дээр нь гэсэн өөрийн дугаарыг бичээд шилжүүлсэн. ...Тэгсэн чинь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахиад бяруу авах уу манай хөрш мөнгөний хэрэг  болоод 4 ширхэг бяруу зарна гэж байна гэсэн. Тэгэхээр авъя гэсэн. ...мөнгө төгрөгөө эхлээд өгчих мөнгөний хэрэг болоод байгаа юм байна гэхлээр нь тэгүүл нөгөө хүнтэйгээ яриулчих гэхэд нөгөө хүн маань хөдөө явсан утасны дугаар нь холбогдохгүй байгаа, надад дансны дугаараа өгөөд явсан гэж байсан. Тэгээд 4 бярууг тус бүр 300.000 төгрөгөөр бодоод хаан банкны гэсэн гэх хүний дансны дугаар өгсөн ...утган дээр нь өөрийн утасны дугаараа бичээд 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ... залгахаар дуудаж байгаа хэрнээ авахгүй, ...мессэж бичээд үлдээхэд өөрөө залгаад ээжийн бие муудаад эмнэлэг дээр завгүй явж байна гээд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Багануурт 12 тооны бяруу авчирч өгөхөөр болсон. Тэгсэн чинь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр над руу Дорнод аймгийн Цагдаагийн газраас ярьсан... Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэжээ. /1-р хх-ийн 34/

 

            Хохирогч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би сумынхаа зарын нэгдсэн групп дээр бяруу авна гэх зарыг өөрийн утасны дугаарын хамт 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тавьсан. Гэтэл миний утас руу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай 10-н жилийн нөгөө ангийн охин болох Б залгаад чи бяруу авч байгаа юм уу найз нь ******* сумын ******* ХХК-ий орчим хадмындаа мал дээр байгаа. Одоо би ******* суманд ээжтэйгээ уулзахаар ирээд байгаа бөгөөд ... зарах 8 бяруу байна чи бүгдийг нь авах уу гэхээр нь надад 2 бярууны мөнгө л байна тийм ихээр авч чадахгүй гэхэд ... надад 2 бяруугаа нэгийг нь 380.000 төгрөгөөр өгөхөөр тооцож 760.000 төгрөгөөр авах болоод ...Бгийн надад өгсөн тоот дансанд шилжүүлсэн. Тэгсэн чинь Б надад дахиад нэг бяруу аваач гэхээр нь би тэр бярууг 390.000 төгрөгөөр тооцоод авахаар болж мөн тэр өдөртөө дээрх дансанд нь дахин шилжүүлсэн. Б надад хэлэхдээ 2021 оны 02 дугаар сарын 24, 25-ны орчим нөхрийнхөө хамтаар ******* сумаас ******* сум руу мод авахаар ирнэ тэгэхдээ өөрөө бяруугаа машин дээрээ ачаад аваад ирье гэж хэлсэн. ....Учруулсан хохирлоо барагдуулаагүй учраас хохирлоо барагдуулж авмаар байна...“ гэжээ. /1-р хх-ийн 42/

           

            Хохирогч О.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ... Малын наймаа гэх группт гэх хаягнаас 16 тооны бяруу нэгийг нь 300.000 төгрөгөөр зарна гэсэн байсан. Тэгээд би тухайн хаягруу чат бичээд хаана байгаа үхэр вэ харж болох уу гэхэд Дорнод аймгийн ******* суманд байгаа би банкны 2.900.000 төгрөг төлөх болчихоод хямд зарах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би 16 тооны бяруу авъч урьдчилгаа гээд 2.900.000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь бяруугаа авсны дараа өгье гэж хэлсэн. Тэгээд би Хаан банкны гэсэн данс руу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2.900.000 төгрөг шилжүүлсэн юм. ....би хохирлын 2.900.000 төгрөгөө аваагүй байгаа, өгсөн мөнгөө гаргуулж авмаар байна...“ гэжээ. /1-р хх-ийн 58-59, 72-73/

 

            Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ... ******* ******* гэх хаягнаас 16 тооны бяруу зарна гэж явж байхаар нь би чат руу нь утасныхаа дугаарыг явуулаад авъя гэж хэлсэн. ... бярууныхаа зурагнуудыг явуулаадах гэсэн чинь над руу нэг л зураг явуулчихаад бусад нь байхгүй байна ... манайх Дорнод аймгийн ******* суманд байдаг гэж хэлсэн... Тэгээд би тухайн хүнээс 12 бяруу адъя гээд өөрийн ...данснаасаа 2 удаагийн гүйлгээгээр Б гэх хүний гэсэн хаан банкны дансруу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. ... над руу цагдаагаас залгаад та бяруу авна гэж Б гэх хүн рүү мөнгө шилжүүлсэн үү гэхээр нь би тэгсэн гэсэн чинь та залилуулсан байна гэсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн. ... би хохирлын 4.000.000 төгрөгөө авсан, одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...“ гэжээ. /1-р хх-ийн 64-65, 68-69/

           

            Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би энэ хүнтэй 2019 оны 02 дугаар сард танилцаад хамтран амьдарч эхэлсэн бөгөөд ....би Бгаас 2021 оны 02 дугаар сарын эхээр салж хоёр талд тусдаа амьдарч байна. Тэрээр надтай хамт амьдрах хугацаандаа буюу 2020 оны 10 дугаар сарын сүүлээр ******* сумын иргэнд мал зарна гээд 2.900.000 төгрөгийг аваад надад хэлэлгүй уг мөнгөөрөө цахим орчинд покер тоглоом тоглож байгаад алдахад нь би анх түүнийг надаас нууцаар мөрийтэй тоглоом тоглоод байгаа юм байна гэдгийг нь мэдээд хүнээс авсан мөнгийг нь би төлж өгч байсан. Гэтэл тэрээр дахин надаас нууцаар покер тоглоод байгааг нь мэдээд би түүнээс хаанаас мөнгө олоод байгаа юм бэ гэхэд тэрээр миний хаан банкны ... данснаас өөрийн дансандаа мөнгө шилжүүлээд тоглодог болохыг нь мэдээд би одоо дахин битгий мөрийтэй тоглоом тоглоорой гэж хэлж байсан боловч надаас нууцаар тоглоод байдаг байсан байна лээ. Ингээд би арга ядаад түүнд хоёулаа салъя гэж хэлээд 2021 оны 02 дугаар сарын эхээр ******* суманд байх ээжид нь аваачиж өгөөд би явсан. Үүнээс хойш тэрээр ******* ******* гэх хуурамч фэйсбүүк хаяг нээгээд түүгээрээ бяруу зарна гэсэн зар тавьж олон иргэдийг залилсан байна гэдгийг нь би сая мэдээд байна. ...Түүний нэр дээр ямар нэгэн мал, эд хөрөнгө байхгүй. Тэр миний өөрийн эзэмшлийн мал, эд хөрөнгийг зарах эрх байхгүй. Тэрээр надад мал хуйнаас минь заръя гэж хэлж байсан удаа байхгүй. ...Б нь өөрөө бол гэх фэйсбүүк хаягийг ашигладаг, одоо харин тэрээр хуурамч хаяг нээгээд ...бусдаас мөнгө залилж байсан юм байна гэдгийг сая мэдсэн. ...Б нь 2021 оны 02 дугаар сард миний данснаас 200, 400, 400 гэх зэргээр нийт 5.200.000 төгрөгийг дансруугаа шилжүүлэн авч покер тоглоом тоглоод алдсан байсан. Би энэ талаар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдээд бид хоёр муудалцаад маргааш нь би Бгаас сална гээд Баян-уул сум руу ээжийнд нь хүргэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 101-102, 104/

 

            Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 10 хоног анх удаа өөрийнхөө гар утсаар интернэт орж цахим орчинд мөрийтэй покер тоглоом тоглож эхэлсэн. ...ингээд дахиж тоглоом тоглоогүй байж байгаад 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нөхрийнхөө дансанд байсан мөнгөнөөс 200.000 төгрөгөөр цахим орчинд мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдаагүй бөгөөд 7-ны өдөр мөн дахин 140.000 төгрөгөөр тоглоход мөнгөө алдаагүй буцаагаад олсон. Тэгэхээр мөнгөө алдахгүй байгаа юм чинь мөнгө олж магадгүй гэж бодоод 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нөхрийнхөө данснаас 5.200.000 төгрөгийг өөрийнхөө данс руу хийгээд ... мөнгөө тоглох болгондоо хувааж хийсээр байгаад бүх мөнгөө алдсан. Үүнийг манай нөхөр тэр шөнө нь мэдээд надад уурлаж одоо чамаас сална гээд ээж ******* гэрт хүргэж өгсөн. Тэгээд би мөнгө олж нөхрийнхөө мөнгийг өгөхгүй бол нөхөр маань надаас салчихна гэж хэд хоног бодож байгаад өөрөө фэйсбүүкэд ******* ******* гэх хуурамч хаяг нээгээд өөрийнхөө паспортны зургийг аваад бяруу зарна гэх зарыг өөрийн ээжийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаарыг тавиад мал авах сонирхолтой хүмүүс над руу залгахаар нь би дээрх хүмүүстэй утсаар ярьж 10-16 тооны зарах бяруу буюу 11 эр, 5 эм бяруу байна гэж хэлээд дээрх иргэдэд өөрийн хаан банкны тоот дансыг өгөөд залилж мөнгө авдаг байсан. Би энэ хугацаанд 9 иргэнээс 26.350.000 төгрөгийг авсан бөгөөд би энэ мөнгөөр цахим орчинд мөрийтэй покер тоглоом тоглох гэж дээрх хүмүүст бяруу зарна гэж худал хэлж залилж авсан. ...Тэгээд би эхэлж авсан хүмүүсийн мөнгийг алдаад бүр өрөнд ороод байсан болохоор ямар ч байсан мөнгө хожиж хүмүүсийг хохиролгүй болгох ёстой гээд тоглож сүүлдээ их өрөнд ороод ер нь болъё гэж шийдээд гэх ахад 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой утсаар ярьж би танаас худлаа ярьж мөнгө аваад тоглоом тоглоод алдчихлаа гэж хэлсэн. Ингээд гэх хүн ******* сумын цагдаад гомдол гаргасан. ...Би мал зарна гэх зарыг анх цахим орчинд 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс пост оруулж ... пост оруулаад мөнгө аваад устгачихдаг байсан. ...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэжээ. /1-р хх-ийн 112-116/

 

            -  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдлүүд /1-р хх-ийн 13, 14-19/

            -  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 117/

            -  Шүүгдэгч Бгийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 118/

            -  Шүүгдэгч Бгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 124-135/

            - Хохирогч Б.Г-ын шүүгдэгчийн дансруу мөнгө шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 136/

            -  Гэрч Д.Д-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 140-147/

            -  Хохирогч Ц.Н-д хохирол төлсөн банкны орлогын баримт, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /1-р хх-ийн 149, 224, 225/

            - Хохирогч Б.Г-аас гаргаж өгсөн мессэжний хуулга /1-р хх-ийн 152-170/

            - Хохирогч Б.Н-оос гаргаж өгсөн мессэжний хуулга /1-р хх-ийн 171-177/

            - Хохирогч Б.Ц-аас гаргаж өгсөн мессэжний хуулга /1-р хх-ийн 178-192/

            - Хохирогч М.Б-аас гаргаж өгсөн мессэжний хуулга /1-р хх-ийн 195-204/

            - Хохирогч Д.А-ээс гаргаж өгсөн мессэжний хуулга /1-р хх-ийн 205-221/

            - Хохирогч Б.Э-аас гаргаж өгсөн мессэжний хуулга /1-р хх-ийн 227-244/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч .................. овогт Б нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан мал зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Д.Ж-д 3 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 1.150.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Д.А-т 8 тооны бяруу, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн, нийт 2.000.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Н-д 8 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 1.100.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Ц-д 8 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3 тооны бяруу нэмж зарна гэж хуурч мэхлэн 2.200.000 төгрөгийг буюу нийт 4.200.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч О.Ж-д 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 2.900.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Э-т 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд хохирогч Б.Г-д нийт 20 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийн,

2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Б-д 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөгийн,

            2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Ц.Н-д 12 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 4.000.000 төгрөгийн буюу дээрхи нэр бүхий 9 иргэнд нийт 26.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлгүүд, хохирогч Б.Н, М.Б, Б.Ц, Б.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч О.Ж, Д.А, Д.Ж, Б.Э, Ц.Н, гэрч Д.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Бгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Б.Г-ын шүүгдэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн ХААН банкны дансны хуулга, гэрч Д.Д-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Ц.Н-д хохирол төлсөн банкны орлогын баримт, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар, хохирогч Б.Г, Б.Н, Б.Ц, М.Б, Д.А, Б.Э нараас гаргаж өгсөн шүүгдэгчтэй харилцсан мессэжний хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г-ын өмгөөлөгч Р.Атарцэцэг нь “...шүүгдэгчийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь 3-аас дээш удаагийн үйлдэлтэй буюу амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхээр байгаа тул хэргийн зүйлчлэл буруу байна, хэргийн мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна...” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Б нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэлх 14 хоногийн хугацаанд 9 удаагийн үйлдлээр дээрх нэр бүхий иргэдийг залилж нийт 26.350.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан байна. Шүүгдэгч Бг дээрх мөнгийг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах, үйл ажиллагааныхаа эх үүсвэр болгож тогтвортой ашигласан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна дээрх мөнгийг цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан гэх шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно. Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.

 

Иймд шүүгдэгч Бд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Бг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм  буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “...шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул шүүгдэгчийн үйлдсэн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү...” гэжээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-д “...яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж хуульчилсан ба шүүгдэгчийн гаргаж буй "хохирлоо төлж барагдуулна" гэсэн тайлбар дангаараа хангалтгүй, харин хохирлыг ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогч нартай тохирсон, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр санал гаргасан зэрэг хохирлыг хэрхэн төлөх боломжтойгоо нотлох баримтаар нотолсон байвал зохино. Түүнчлэн шүүгдэгч нь хохирогч Ц.Н-д хохирол төлсөн гэж байгаа боловч түүнээс шилжүүлж авсан мөнгийг данснаасаа авч амжаагүй байхад нь ******* сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Р.Пүрэвдорж /хх-ийн 148-150/ хохирогч Ц.Н-д буцаан өгсөн баримт хэрэгт авагдсан байна. Энэ байдлаас дүгнэж үзвэл өнөөдрийг хүртэл шүүгдэгч нь хохирол барагдуулах талаар ямар нэгэн бодитой арга хэмжээ аваагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан. Гэвч шүүгдэгч нь шүүх хуралдаанд “...Би 1 ба 7 настай хүүхдүүдийн хамт амьдардаг. Энэ хэрэг яаж шийдэгдэхээс шалтгаалж нөхөр маань эргэж хамт амьдрах эсэхээ шийднэ гэсэн. Хүү маань аавтайгаа хэсэг хугацаанд хамт байж байгаад сая намайг аймагт ирэх үед нөхөр маань надад авчирч өгсөн...” гэж мэдүүлж байх бөгөөд 1 ой 1 сартай хүү Д.Д нь эцэг Д.Д-ийн асрамжинд үлдэх боломжтой байна гэж үзэж шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмжүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

   Шүүгдэгч Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ж-д 1.150.000 төгрөгийн, хохирогч Д.А-т 2.000.000 төгрөгийн, хохирогч Б.Н-д 1.100.000 төгрөгийн, хохирогч Б.Ц-д 4.200.000 төгрөгийн, хохирогч О.Ж-д 2.900.000 төгрөгийн, хохирогч Б.Э-т 3.000.000 төгрөгийн, хохирогч Б.Г-д 5.000.000 төгрөгийн, хохирогч М.Б-д 3.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Н-д 4.000.000 төгрөгийн буюу дээрхи нэр бүхий 9 иргэнд нийт 26.350.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Э-т 3.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Н-д 4.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ж-д 500.000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч энэ талаарх баримт байхгүй, хохирогч О.Ж нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “хохирлоо барагдуулж аваагүй, шүүгдэгчээс 2.900.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэж тэмдэглүүлсэн байх бөгөөд бусад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулаагүй болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Бгаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 19.350.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ж-д 1.150.000 төгрөг, хохирогч Д.А-т 2.000.000 төгрөг, хохирогч Б.Н-д 1.100.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 4.200.000 төгрөг, хохирогч О.Ж-д 2.900.000 төгрөг, хохирогч Б.Г-д 5.000.000 төгрөг, хохирогч М.Б-д 3.000.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Э-т 3.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Н-д 4.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Бгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..................  овогт Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бгаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 19.350.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ж-д 1.150.000 төгрөг, хохирогч Д.А-т 2.000.000 төгрөг, хохирогч Б.Н-д 1.100.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 4.200.000 төгрөг, хохирогч О.Ж-д 2.900.000 төгрөг, хохирогч Б.Г-д 5.000.000 төгрөг, хохирогч М.Б-д 3.000.000 төгрөгийг тус тус олгосугай

 

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Э-т 3.000.000 төгрөг, хохирогч Ц.Н-д 4.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Бгийн  ЖВ.................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА