Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

 

 

2021        08        23                                               2021/ШЦТ/243                            

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................  овогт Сод холбогдох 2121000000269 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн .............. суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, Дорнод аймгийн ......................нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн .................. гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ............. овогт С. /РД: ............./

 

Шүүгдэгч С нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Бүдүүний рашаан гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн .......... ДОР улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4б-д “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй тээвэрлэхгүй байх”, 23.9а-д “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч А.С-ийн биед зүүн эгэм ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид эмчлүүлсэн эмчилгээний зардлыг нь бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 08 цагийн үед бид 6 найз Маргад-Эрдэнийн аавынх нь ............ ДОР улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй сумаас гарсан. ...Би Бүдүүний рашаан дээрээс хөдлөөд унтчихсан байсан. Тэгээд гэнэт сэрэхэд машин дотор байсан бөгөөд С ах машинаас буугаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь хаалга онгойлгох гэсэн чинь зүүн мөр хөдлөхгүй байсан. ...Осол болох үед машиныг С ах жолоодож явсан, ...архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ...Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. ...аймагт эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын эгэм 3/1-ээр ташуу хугарсан байна гэсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 20, 21/

           

            Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Осол болох үед 94-69 ДОР улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг С ах жолоодож явсан.С ах архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би гар утсаа оролдоод явж байсан болохоор жолооч хэдэн км цагийн хурдтай явж байсныг хараагүй. Осол болсны дараа харахад зам нойтон чийгтэй бороо орчихсон ус ихтэй байсан. Би тээврийн хэрэгслийн хажуу талын суудалд сууж явсан. Би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Миний толгой жоохон өвдөөд байсан одоо зүгээр болсон, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 36/

            Насанд хүрээгүй гэрч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...сумаас гараад Баяндун сумын нутаг Голын цагаан гэх газарт 11 цагийн орчимд явж байх үед С ахын жолоодож явсан тээврийн хэрэгсэл шарваад тэнхэлгээрээ эргэж осол гарсан, гэхдээ яг хэдэн удаа эргэснийг мэдэхгүй байна. Үүний дараа бид нар бүгдээрээ машинаасаа буусан бөгөөд осол болдог газар нь шавар ус ихтэй, халтиргаатай замтай байсан. С ах эрүүл байсан. Ослын улмаас С-ийн эгэм нь хугарсан, харин бусад зорчигчид ямар нэгэн гэмтэл аваагүй. Миний бодож байгаагаар 60 орчим км/цагийн хурдтай явж байсан шиг санаж байна. Жолооч болон түүний хажууд сууж байсан М нар л суудлын бүсээ зүүсэн байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэжээ. /хх-ийн 42-44/

 

            Насанд хүрээгүй гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С ахын жолоодож явсан тээврийн хэрэгсэл шарваад тэнхэлгээрээ эргэж осол гарсан, гэхдээ яг хэдэн удаа эргэснийг мэдэхгүй байна. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэжээ. /хх-ийн 46-48/

           

            Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн магадлагаа:

            -Дорнод аймаг Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Бүдүүний рашаан гэх газарт иргэн С нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 11 цагийн орчимд ...... ДОР улсын дугаартай саарал өнгийн prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4б-д “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.9а-д “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэжээ. /хх-ийн 15/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 383 тоот дүгнэлтэд:                

1. А.С-ийн биед зүүн эгэм ясны далд хугарал, хуйханд зүүн зулайн няцарсан шарх, баруун бугалга, баруун ташааны цус хуралт, зүүн гарын дунд хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 50-51/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 380 тоот дүгнэлтэд:                

1. С.М-ийн биед хуйханд баруун зулайн зөөлөн эдийн няцрал шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 55-56/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 384 тоот дүгнэлтэд:               

1. Б.Ш-ын биед зүүн гуяны цус хуралт, зулгаралт, нурууны бүсэлхий хэсгийн зулгаралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 60-61/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 381 тоот дүгнэлтэд:                

1. Т.Б-ийн биед тархи доргилт, хуйханд дух хэсгийн зулгаралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 65-66/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 382 тоот дүгнэлтэд:                

1. Ц.М-ийн биед зүүн мөр, зүүн бугалга, 2 талын цавь, умдагны цус хуралт, зүүн тохой, зүүн шууны зүсэгдсэн шарх шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 70-71/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 125 тоот дүгнэлтэд:                

1. Шинжлүүлэгч Сын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй гэжээ. /хх-ийн 79/

 

  Шүүгдэгч С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 08 цагийн үед би өөрийнхөө 94-69 ДОР улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын төвөөс гарсан. ...Бүдүүний рашаан ороод цаашаа Угтамын хийд явж байхад зам дээр нэлэнхүйдээ тогтсон ус байсан, тэгэхээр нь тойрч гарах гээд замаа унуулаад гарах гэсэн чинь гэнэт машин шарваж гуядуулаад 2 өнхөрөөд дугуйн дээрээ зогссон. Тэгээд машинаас буугаад хүүхдүүдээ машинаас буулгасан. Тэгэхэд С зүүн мөр өвдөөд хөдөлж болохгүй байна гээд байсан. Бусад хүүхдүүд гайгүй гэж байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. ...Тээврийн хэрэгсэлд надтай нийлээд 6 хүн байсан. Бүгд сая 12 дугаар анги төгссөн. Бид аялалаар явахад тухайн хүүхдүүдийн эцэг эх нь хүлээн зөвшөөрсөн байсан. ...тээврийн хэрэгслийг би өөрөө барьж явсан, би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би осол болох үед 60 орчим км/цагийн хурдтай явж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь манай эхнэрийн нэр дээр байдаг, гэхдээ миний машин, би худалдаж авахдаа эхнэрийнхээ нэр дээр анх авсан юм. ...Би осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 84/

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-11/

Зам тээврийн осолд холбогдсон Prius-20 маркийн 94-69 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/

Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 13/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт  /хх-ийн 14/

Гэрч С.М-ийн мэдүүлэг /хх-ийн 38/

Гэрч Д.О-ийн мэдүүлэг /хх-ийн 40/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 80/

Жолоочийн үнэмлэхийн хуулбар, жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 86, 89/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн91/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/

Хохирогч А.С-ийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 113/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ............ овогт С нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Бүдүүний рашаан гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 94-69 ДОР улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4б-д “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй тээвэрлэхгүй байх”, 23.9а-д “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч А.С-ийн биед зүүн эгэм ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч А.С, насанд хүрээгүй Б.Ш, Т.Б, гэрч Ц.М, С.М нарын мэдүүлэг, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн магадлагаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осолд холбогдсон Prius-20 маркийн 94-69 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 383 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч С нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Сын үйлдлийн улмаас хохирогч А.С-ийн зүүн эгэм ясны далд хугарал, хуйханд, зүүн зулайн няцарсан шарх, баруун бугалга, баруун ташааны цус хуралт, зүүн гарын дунд хурууны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 383 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.  

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Сын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч С нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............ овогт Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.С нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА