Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1670

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210 Энхтайвны өргөн чөлөө 19 хаягт байрлах, Худалдаа хөгжлийн банк /РД:2635534/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4-а байр, 53 тоотод оршин суух, Өөлд овогт Өлзийгийн Батнаран /РД:ЧЖ73121817/ 

Зээлийн гэрээний үүрэгт 86.565.508,62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, хариуцагч Ө.Батнаран, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ө.Батнаран, А.Намуу нар нь 2011 оны 8 дугаар 16-ны өдөр тус банктай №2011/49 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, 2011/49 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулан 90.000.000 төгрөгийн зээлийг, сарын 1,3-н хувийн 5 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар авсан. Зээлдэгч Ө.Батнаран, А.Намуу нар нь 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус банктай байгуулсан №2011/49 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, №2011/49 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн багалгаа болгож улсын бүртгэлийн Ү-2204032472 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 56 байр, 8 тоотын 98 м.кв 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 8 тоотын хамт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш биелүүлээгүй, буюу зээлээ төлөлгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваариа ноцтойгоор зөрчиж ирсний улмаас 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 78.907.721,40 төгрөг, зээлийн үндсэн хүү 7.631.821,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.465,58 төгрөг шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан 10500 төгрөг нийт 86.565.508,62 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дү гээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 56 байр, 8 тоотын 98 м.кв 4 өрөө байр, зоорийн давхрын 8 тоот сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ө.Батнаран нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 86.565.508,62 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 56 байр, 8 тоотын 98 м.кв 4 өрөө орон сууцыг зоорийн давхрын 8 тоотын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү. Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч А.Намууд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэв.

              

Хариуцагч Ө.Батнаран шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 86.565.508,62 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 56 байр, 8 тоотын 98 м.кв 4 өрөө орон сууц болон зоорийн давхрын 8 тоотын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбар зөвшөөрөл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Ө.Батнаран, А.Намуу нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86.565.508,62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Намууд холбогдох шаардлагаас татгалзаж, Ө.Батнарангаас нэхэмжилсэн байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Ө.Батнаран нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлага 86.565.508,62 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 56 байр, 8 тоотын 98 м.кв 4 өрөө орон сууц болон зоорийн давхрын 8 тоотын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрч, тайлбар гаргажээ. 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ө.Батнаранд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ө.Батнаран нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлага 86.565.508,62 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 56 байр, 8 тоотын 98 м.кв 4 өрөө орон сууц болон зоорийн давхрын 8 тоотын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч А.Намууд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590.778 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Батнарангаас 590.778 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.

 

4. Хариуцагч уг захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                          

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА