Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1664

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/01664

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 28 байр, 41 тоотод оршин суух, Буян арвижих овогт Доржийн Раднаабазар /РД:ХМ76110932/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 50 байр, 114 тоотод суух, Дамбахаван овогт Чойжанцангийн Ганбаатар /РД:НЭ82031711/

75.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Раднаабазар, хариуцагч Ч.Ганбаатар, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Раднаабазар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Раднаабазар миний бие иргэн Ч.Ганбаатартай 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, хүүгүйгээр мөнгийг бэлнээр хүлээлгэн өгч зээлүүлсэн. Зээлдэгч нь барьцаанд өөрийн өмчлөлийн хоёр өрөө байрыг 85.000.000 төгрөгөөр үнэлэн барьцаалсан. Талууд зээлийн гэрээний 3 дахь хэсэгт “Зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу төлөгдөөгуй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож зээлдуулэгчид алданги төлнө” гэж харилцан тохиролцсон. Зээлийн гэрээгээр тохирсон хугацаа өнгөрсөн боловч Ч.Ганбаатар нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироож байна. Иймд зээлийн гэрээний үндсэн мөнгө 44.000.000 төгрөг, алданги 22.000.000 төгрөг, зээлийн гэрээний үүргийг хугацаанд гүйцэтгээгүйн улмаас надад учирсан хохиролд 10.000.000 төгрөг нийт 75.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Д.Раднаабазар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Раднаабазар миний бие нэхэмжлэлийн шаардлагын 2.000.000 төгрөгөөс татгалзаж, 73.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Ч.Ганбаатар 23.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 50.000.000 төгрөгийг хариуцагч Ч.Ганбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Ганбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Раднаабазар нь нэхэмжлэлийн шаардлагын 2.000.000 төгрөгөөс татгалзаж, 73.000.000 төгрөг нэхэмжилснээс Ч.Ганбаатар би 23.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 50.000.000 төгрөгийг хариуцагч Ч.Ганбаатар миний бие 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрч нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Раднаабазар нь нэхэмжлэлийн шаардлагын 2.000.000 төгрөгөөс татгалзаж, 73.000.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Ч.Ганбаатар нь 23.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн, үлдэх 50.000.000 төгрөгийг хариуцагч Ч.Ганбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Раднаабазар нь хариуцагч Ч.Ганбаатарт холбогдуулан 75.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр нэхэмжлэгч Д.Раднаабазар нь нэхэмжлэлийн шаардлагын 2.000.000 төгрөгөөс татгалзаж, 73.000.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Ч.Ганбаатар нь 23.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн, үлдэх 50.000.000 төгрөгийг хариуцагч Ч.Ганбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Д.Раднаабазар, хариуцагч Ч.Ганбаатар нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ганбаатараас 522.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Д.Раднаабазар нь нэхэмжлэлийн шаардлагын 2.000.000 төгрөгөөс татгалзаж, 73.000.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Ч.Ганбаатар нь 23.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн, үлдэх 50.000.000 төгрөгийг хариуцагч Ч.Ганбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ганбаатараас 522.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Раднаабазарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА