Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1525

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01525

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо,  4 хороолол, 43 байр, 42 тоотод оршин суух, Хаад боржигин овогт Бэгзсүрэнгийн Нэргүй /РД:ЧК71072360/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо,  3 хороолол, 102 байр, 25 тоотод суух, Их Монгол овогт Шижээравсалын Уранчимэг /РД:ЦЕ64020762/

Зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Нэргүй миний бие 2013 оны 06 сарын 17-ны өдөр Ш.Уранчимэгт 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож Ш.Уранчимэг нь өөрийн гараар гэрээ бичиж надад өгсөн. Зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд надад 2.000.000 төгрөг өгч үлдсэн 8.000.000 төгрөгийг өгөөгүй. Энэ хугацаанд би мөнгөө нэхэж гэрт нь очиход иргэний үнэмлэхний хаягтаа байгаагүй, залгахад утсаа аваагүй. Иймд Ш.Уранчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Б.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Б.Нэргүй би нэхэмжлэлийн шаардлагын 3.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5.000.000 төгрөгийг хариуцагч Ш.Уранчимэг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч Ш.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Уранчимэг би нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Б.Нэргүй нь 3.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5.000.000 төгрөгийг миний бие 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Нэргүй нь нэхэмжлэлийн шаардлагын 3.000.000 төгрөгөөс татгалзаж, 5.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ш.Уранчимэг зөвшөөрч, 5.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгэнэ гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нэргүй нь хариуцагч Ш.Уранчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Б.Нэргүй нь нэхэмжлэлийн шаардлагын 3.000.000 төгрөгөөс татгалзаж, 5.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ш.Уранчимэг зөвшөөрч, 5.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 142.950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 47475 төгрөг, хариуцагч Ш.Уранчимэгээс 47475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Нэргүйд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Нэргүй нь нэхэмжлэлийн шаардлагын 3.000.000 төгрөгөөс татгалзаж, 5.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ш.Уранчимэг зөвшөөрч, 5.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч 142.950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 47475 төгрөг, хариуцагч Ш.Уранчимэгээс 47475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Нэргүйд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА