Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/987

 

 

 

 

 

 

2021         09          10                                      2021/ШЦТ/987

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сүхбат,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Нд холбогдох 2106 00000 1651 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Асгат суманд 1987 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 16 дугаар гудамжны 441 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Гын Н /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Н нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 16 дугаар гудамжны 441 тоотод хэрүүл маргааны улмаас иргэн Д.Ууган-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь “тархины доргилт, баруун даланд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн хөмсөг, хүзүүнд зулгаралт, баруун чамархайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ууган-Эрдэнийн өгсөн: “... бэр эгч Н цаанаас уйлчихсан, ээж бид хоёрыг “Та хоёр зайл, би битгий хашааны хаалга онгойлго гэж хэлсэн юм” гэхэд би “Та яагаад хөөгөөд байгаа юм” гэж асуухад, манай ээж Лхамсүрэн рүү “Танай дүү чинь утасны цаанаас барьж идэх гэж байна” гэж хэлээд над руу урд талдаа байсан сандал авч шидээд миний хөлийн шилбэ хэсгийг оносон ба тухайн сандал түшлэгтэй пиавар материалтай сандал байсан. Намайг түлхээд, барьж авч зулгаахаар нь ээж дундуур орж салгасан. Дахиад ээж бид хоёрыг хөөгөөд хэл амаар доромжлоод байхаар нь гэрээс гарахад ардаас дахин сандал авч шидсэн ба тэр шидсэн сандал нь миний нуруу дал хэсгийг цохихоор нь би нөгөө сандлыг нь эргүүлээд бэр эгч Н руу авч шидэхэд оноогүй. Тэгээд намайг шууд үсдэж аваад, миний нүүр хэсгийг гараараа базаж самардахаар нь би зөрүүлээд бэр эгч Нг үсдэхэд ээж Лхамсүрэн голоор орж намайг салгаж аваад ... миний нүүр хэсгээс маажиж базсан, 2 удаа сандлаар цохихдоо хөл болон дал хэсэг рүү үснээс зулгаасан, түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Лхамсүрэнгийн өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд ажлаа тараад охин Ууган-Эрдэнийн хамт түр оршин сууж байгаа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 16-441 гэрийн хашааны, гадна ирэхэд хашааны хаалга түгжээтэй байсан ба хашааны хаалгыг нүдэхэд хашаан дотор тоглож байсан хүүхдүүд бүгд гүйлдээд Отгондашийн гэрт орчихсон... Н гарч ирээд “Би битгий онгойлго гэж хэлсэн юм. Та хоёр зайл” гэж хэлээд Ууган-Эрдэнэ рүү сандал авч шидэж хөл хэсэгт нь цохиод, үсдэж татахад нь би очиж салгаад охин Ууган-Эрдэнийг аваад гарч байхад Н араас сандал шидэж охин Ууган-Эрдэнийг нуруу хэсэгт нь цохиод, охин Ууган-Эрдэнэ нөгөө сандлыг нь буцааж шидээд оноогүй. Тэгээд Н охин Ууган- Эрдэнийг үсдэж аваад нүүр хэсгийг нь базахад нь охин Ууган-Эрдэнэ Нг үсдэж татахаар нь голоор нь орж арай гэж нэг юм салгаад...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Чулуунсүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6713 дугаартай:

 “1.Д.Ууган-Эрдэнийн биед тархи доргилт, баруун даланд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн хөмсөг, хүзүүнд зулгаралт, баруун чамархайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Унах үед үүсэх боломж муутай.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нгийн яллагдагчаар өгсөн: “... Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 16-448 тоот хашаанд байрлах 2 байшингийн нэг байшинд нь би 2 охинтойгоо хамт байдаг харин нөгөө байшинд нь Лхамсүрэн охин Ууган-Эрдэнэтэй хамт амьдардаг юм. 2021 оны 07 дугаар сарын 23-ны 19 цагийн орчимд гэртээ байхад гаднаас Ууган-Эрдэнэ орж ирээд хашаан дотор тоглож байсан хүүхдүүдийг хашааны хаалга онгойлгож өгсөнгүй гэж уурлаад байхаар нь “хүүхдүүдэд яагаад уурлаад байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг элдэв бусаар хэлж байгаад гараад явж байхад нь хүүхдийн ягаан өнгөтэй хуванцар сандлыг Ууган-Эрдэнэ рүү шидэхэд Ууган-Эрдэнийн нуруу хэсэгт оносон ба Ууган-Эрдэнэ зөрүүлж шидэж миний хөл хэсгийг онож “тэнэг авгайг алчихъя” гэж намайг үсдэж дарахаар нь зөрүүлээд үснээс нь зулгаах гэхэд баригдахгүй болохоор нь нүүр хэсгээс нь маажиж түлхэж үснээс зулгаахад хаалганы хажуу талын шатан дээр хараад зогсож байсан ээж Лхамсүрэн нь орж ирээд “миний охиныг зодчихлоо” гэж миний үснээс татаж доош дарахаар нь Ууган-Эрдэнийн үсийг зулгаахаа болиход миний үсийг зулгаахаа болиод Лхамсүрэн, Ууган-Эрдэнэ хоёр манайхаас гарч явсан өөр болсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

“... Би ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Дүү Д.Ууган-Эрдэнэтэй учир зүйгээ олсон тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.45/,

Шүүгдэгч Г.Нгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.30-36/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.37/,

Хохирогч Д.Ууган-Эрдэнийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.51/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Н нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 16 дугаар гудамжны 441 тоотод хэрүүл маргааны улмаас иргэн Д.Ууган-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь “тархины доргилт, баруун даланд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн хөмсөг, хүзүүнд зулгаралт, баруун чамархайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ууган-Эрдэнийн өгсөн: “... бэр эгч Н ... над руу урд талдаа байсан сандал авч шидээд миний хөлийн шилбэ хэсгийг оносон ба тухайн сандал түшлэгтэй пиавар материалтай сандал байсан. Намайг түлхээд, барьж авч зулгаахаар нь ээж дундуур орж салгасан. Дахиад ээж бид хоёрыг хөөгөөд хэл амаар доромжлоод байхаар нь гэрээс гарахад ардаас дахин сандал авч шидсэн ба тэр шидсэн сандал нь миний нуруу дал хэсгийг цохихоор нь би нөгөө сандлыг нь эргүүлээд бэр эгч Н руу авч шидэхэд оноогүй. Тэгээд намайг шууд үсдэж аваад, миний нүүр хэсгийг гараараа базаж самардахаар нь би зөрүүлээд бэр эгч Нг үсдэхэд ээж Лхамсүрэн голоор орж намайг салгаж аваад ... миний нүүр хэсгээс маажиж базсан, 2 удаа сандлаар цохихдоо хөл болон дал хэсэг рүү үснээс зулгаасан, түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Лхамсүрэнгийн өгсөн: “... Н гарч ирээд “Би битгий онгойлго гэж хэлсэн юм. Та хоёр зайл” гэж хэлээд Ууган-Эрдэнэ рүү сандал авч шидэж хөл хэсэгт нь цохиод, үсдэж татахад нь би очиж салгаад охин Ууган-Эрдэнийг аваад гарч байхад Н араас сандал шидэж охин Ууган-Эрдэнийг нуруу хэсэгт нь цохиод, охин Ууган-Эрдэнэ нөгөө сандлыг нь буцааж шидээд оноогүй. Тэгээд Н охин Ууган- Эрдэнийг үсдэж аваад нүүр хэсгийг нь базахад нь охин Ууган-Эрдэнэ Нг үсдэж татахаар нь голоор нь орж арай гэж нэг юм салгаад...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Чулуунсүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6713 дугаартай:

 “1.Д.Ууган-Эрдэнийн биед тархи доргилт, баруун даланд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн хөмсөг, хүзүүнд зулгаралт, баруун чамархайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Унах үед үүсэх боломж муутай.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нгийн яллагдагчаар өгсөн: “... хуванцар сандлыг Ууган-Эрдэнэ рүү шидэхэд Ууган-Эрдэнийн нуруу хэсэгт оносон ба Ууган-Эрдэнэ зөрүүлж шидэж миний хөл хэсгийг онож “тэнэг авгайг алчихъя” гэж намайг үсдэж дарахаар нь зөрүүлээд үснээс нь зулгаах гэхэд баригдахгүй болохоор нь нүүр хэсгээс нь маажиж түлхэж үснээс зулгаахад ...” гэх мэдүүлэг /хх.20-21, 45/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Г.Нгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар, Г.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Иймд шүүгдэгч Г.Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Д.Ууган-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Г.Н нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Г.Нгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт Гын Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Нд сануулсугай.

          5. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Ууган-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР