Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1500

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01500

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5 хаягт байрлах, Голомт банк /РД:2075377/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,  4  хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 78-А байр, 404 тоотод оршин суух, Урианхай овогт Цэнджавын Анхбаатар /РД:ДП68111617/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,  4  хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 78-А байр, 404 тоотод оршин суух, Урианхай овогт Оросбатын Баярмаа /РД:ДП69122105/

Зээлийн гэрээний үүрэгт 113.867.264,36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Анхбаатар, О.Баярмаа нар нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Голомт банктай ЗГ/1925004134 дугаарт орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 108.800.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн БГ/1925004134 дугаарт, БГ/1925004134А дугаарт ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Ү-2205050896 дугаартай Баянгол дүүргийн 11 дүгээр хороо,  4  хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 78-А байр, 404 тоотод байршилтай 54.23 мкв талбайтай 2 өрөө орон сууц болон Ү-2201016876 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/6 байр 75 тоотод байршилтай 62.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан болно. Зээлдэгч нь Голомт банктай байгуулсан ЗГ/1925004134 дугаарт Зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээл болон зээлийн хүүгийн төлөлтийг хугацаанд нь төлөлгүй банкны эрх ашгийг ноцтойгоор хохироож байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа талаар банкны зүгээс зээлдэгчид олон удаа мэдэгдэж, нэмэлт хугацаа өгч байсан ч биелүүлээгүй. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар ЗГ/1925004134 дугаарт зээлийн гэрээний үлдэгдэл нь зээлийн үндсэн төлбөр 99.960.683 төгрөг, зээлийн хүү 13.800.791,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105.788,94 төгрөг нийт 113.867.264,36 төгрөг байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, Ц.Анхбаатар, О.Баярмаа нараас зээлийн гэрээний үүрэгт 113.867.264,36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө Ү-2205050896 дугаартай Баянгол дүүргийн 11 дүгээр хороо,  4  хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 78-А байр, 404 тоотод байршилтай 54.23 мкв талбайтай 2 өрөө орон сууц болон Ү-2201016876 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/6 байр 75 тоотод байршилтай 62.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус хангуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Голомт банкны нэхэмжлэлтэй Ц.Анхбаатар, О.Баярмаа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 113.867.264,36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Анхбаатар, О.Баярмаа нар нь Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             

Хариуцагч Ц.Анхбаатар, О.Баярмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Анхбаатар, О.Баярмаа бид Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний үүрэгт 113.867.264,36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо,  4  хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 78-А байр, 404 тоотод байршилтай, Ү-2205050896 дугаартай, 54.23 мкв талбайтай 2 өрөө орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/6 байр 75 тоотод байршилтай, Ү-2201016876 дугаартай, 62.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Ц.Анхбаатар, О.Баярмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 113.867.264,36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Анхбаатар, О.Баярмаа нар нь Голомт банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 113.867.264,36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо,  4  хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 78-А байр, 404 тоотод байршилтай, Ү-2205050896 дугаартай, 54.23 мкв талбайтай 2 өрөө орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/6 байр 75 тоотод байршилтай, Ү-2201016876 дугаартай, 62.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ц.Анхбаатар, О.Баярмаа нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Ц.Анхбаатар, О.Баярмаа нараас 363643,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

           

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ц.Анхбаатар, О.Баярмаа нар нь Голомт банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 113.867.264,36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо,  4  хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 78-А байр, 404 тоотод байршилтай, Ү-2205050896 дугаартай, 54.23 мкв талбайтай 2 өрөө орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/6 байр 75 тоотод байршилтай, Ү-2201016876 дугаартай, 62.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 727.287 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 363643,5 төгрөг, хариуцагч Ц.Анхбаатар, О.Баярмаа нараас 363643,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА