Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1483

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01483

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 9-В байр, 61 тоотод оршин суух, Цорос овогт Жамъянгийн Доржсүрэн /РД:ОЮ67072514/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гочоогийн Гармааг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Дорж, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.                               

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ж.Доржсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ж.Доржсүрэн нь тус шүүхэд хандан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 4 хороолол, Хасбаатарын гудамж, 17-а байрны 4 тоотод оршин суух Гочоогийн Гармаагаас зээлийн төлбөр 29.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа амьдардаггүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Гочоогийн Гармаагийн хаана оршин сууж байгаа хаягийг мэдэхгүй, бид өөрсдөө олж тогтоох боломжгүй байна. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Гочоогийн Гармааг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ж.Доржсүрэн нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гочоогийн Гармааг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2017/05354 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар Ж.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй Г.Гармаад холбогдох 29.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гочоогийн Гармааг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Гармааг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж,, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч Ж.Доржсүрэнтэй холбоо барих утас: 99165639 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Доржсүрэнгийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гочоогийн Гармааг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Ж.Доржсүрэн нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч Ж.Доржсүрэнтэй

холбогдох утас: 99165639, 99111611 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА