| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01253/И |
| Дугаар | 1455 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 1455
| 2017 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2017/01455 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 48/1, Капитал хауз 3 давхарт байрлах, “Шунхлай трейдинг” ХХК /РД:5506239/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, гэр хороолол, Туул 6, 123 тоотод байрлах, “Алтан туурт хүлэг” ХХК /РД:5684757/
Шатахууны мөнгөн талон зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөрхүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Алтан туурт хүлэг” ХХК нь манай компанитай 2015 оны 05 сарын 05-ны өдөр Т/316 тоот “Шатахууны мөнгөн талон зээлээр худалдах, худалдан авах” байгуулсан. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан Т/316 тоот “Шатахууны мөнгөн талон худалдах, худалдан авах”-ний 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэгт “Худалдан авагч нь талоныг авсан өдрөөс хойш Хуанлийн 30 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулна. 5 дугаар 5.1-т “Худалдан авагч тал нь талоны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож нийлүүлэгчид төлнө” гэж заасан. Иймд “Алтантуурт хүлэг” ХХК-иас 2015 оны 05 сарын 05-ны Т/316 тоот “Шатахууны мөнгөн талон зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үндсэн төлбөр 10.000.000 төгрөг, хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Алтан туурт хүлэг” ХХК нь “Шунхлай трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Алтан туурт хүлэг” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Алтан туурт хүлэг” ХХК нь “Шунхлай трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч “Алтан туурт хүлэг” ХХК нь “Шунхлай трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 15.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК нь хариуцагч “Алтан туурт хүлэг” ХХК-д холбогдуулан шатахууны мөнгөн талон зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Хариуцагч “Алтан туурт хүлэг” ХХК нь “Шунхлай трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 15.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 232.950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 116.475 төгрөг, хариуцагч “Алтан туурт хүлэг” ХХК-иас 116.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Алтан туурт хүлэг” ХХК нь “Шунхлай трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 15.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч 232.950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 116.475 төгрөг, хариуцагч “Алтан туурт хүлэг” ХХК-иас 116.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА