| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00943/И |
| Дугаар | 1448 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 1448
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/01448 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 хороолол, сургалтын 12 байр, 16 тоотод оршин суух, Жалайр овогт Мягмаржавын Туяа /РД:ХВ83121009/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, 86-а байр, 7 тоотод оршин суух, Хатигин овогт Барсболдын Билгүүдэй /РД:УХ90051211/
Зээлийн гэрээний үүрэгт 1.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Туяа, хариуцагч Б.Билгүүдэй, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 4 сард иргэн Б.Билгүүдэйд 1.200.000 төгрөгийн гурил будааг зээлээр олгосон. Б.Билгүүдэй барааны үнийг төлөхгүй байсан тул 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар орсон. Б.Билгүүдэй мөнгийг төлөхгүй байгаа тул түүнээс үндсэн зээл 1.200.000 төгрөг, алданги 600.000 төгрөг нийт 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Туяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.Билгүүдэй нь нэхэмжлэлийн шаардлага 1.800.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрч харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Билгүүдэй шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.Билгүүдэй би нэхэмжлэгч М.Туяатай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр Б.Билгүүдэй миний бие 1.800.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.Билгүүдэй нь М.Туяагийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 1.800.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Туяа нь хариуцагч Б.Билгүүдэйд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр хариуцагч Б.Билгүүдэй нь М.Туяагийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 1.800.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч М.Туяа, хариуцагч Б.Билгүүдэй нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43750 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Билгүүдэйгээс 43750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Билгүүдэй нь нэхэмжлэгч М.Туяагийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 1.800.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43750 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Билгүүдэйгээс 43750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Туяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА