Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1430

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01430

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 хаягт байрлах, Төрийн банк /РД:5341469/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо,  3  хороолол, 33 байр, 1 тоотод оршин суух, Боржигон овогт Гансүхийн Мөнхзул /РД:УХ91013084/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо,  3  хороолол, 33 байр, 1 тоотод оршин суух, Таванжингийн Түвшинжаргал /РД:ЧД86043017/

Зээлийн гэрээний үүрэгт 54.939.191,60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Мөнхзул, Т.Түвшинжаргал нар нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус банкнаас Дугаар №15/22 тоот Зээлийн гэрээний үндсэн дээр 49.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 44.140.952,85 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 10.601.153,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 197.084,85 төгрөг болж хуримтлагдсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх хувиарыг удаа дараа зөрчиж байсан ба 2016 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 1.448.950 төгрөг төлсөнөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ эс биелүүлсэн бөгөөд зээл төлөх тухай мэдэгдэл шаардлагийг хүргүүлж, зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн тул гэрээг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 44,140,952.85 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 10.601.153,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 197.084,85 төгрөг нийт 54.939.191,60 төгрөгийг Г.Мөнхзул, Т.Түвшинжаргал нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх /14051/, 2 хэсэг, 91 тоот хаягт байрлах, Ү-2203024613 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцаар хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.Мөнхзул, Т.Түвшинжаргал нар нь Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага 54.939.191,60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх /14051/, 2 хэсэг, 91 тоот хаягт байрлах, Ү-2203024613 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцаар хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             

Хариуцагч Г.Мөнхзул, Т.Түвшинжаргал нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Мөнхзул, Т.Түвшинжаргал бид Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 54.939.191,60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх /14051/, 2 хэсэг, 91 тоот хаягт байрлах, Ү-2203024613 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцаар хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Г.Мөнхзул, Т.Түвшинжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54.939.191,60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Мөнхзул, Т.Түвшинжаргал нар нь Төрийн банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 54.939.191,60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх /14051/, 2 хэсэг, 91 тоот хаягт байрлах, Ү-2203024613 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Г.Мөнхзул, Т.Түвшинжаргал нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Г.Мөнхзул, Т.Түвшинжаргал нараас 264573,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

           

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Мөнхзул, Т.Түвшинжаргал нар нь Төрийн банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 54.939.191,60 төгрөгийг 2017 оны 08 сарын 15-ны дотор төлөх, хэрэв хугацаандпаа төлөөгүй тохиолдолд   үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх /14051/, 2 хэсэг, 91 тоот хаягт байрлах, Ү-2203024613 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 432.646 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 216.323 төгрөг, хариуцагч Г.Мөнхзул, Т.Түвшинжаргал нараас 216.323 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА