Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг /томилолтоор/,

            Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт М.Мэд холбогдох эрүүгийн 2107 00000 0161 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Төв аймаг ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, .................................................... тоотод ам бүл 4 эхнэр, хоёр хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар  , ******* овогт М.М.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч М.М нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр .................................................... тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Г.Бтэй "хүүхдүүдээ харсангүй" гэх зүйлээр шалтаглан маргалдан улмаар зүүн хацар луу нь гараараа нэг удаа алгадаж, цээж, нуруу, хөл, гар луу нь гараараа нэг удаа цохих зэргээр зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэртээ орж ирээд эхнэртэйгээ хүүхдүүдээ харсангүй гэж муудалцаад биеэ барьж чадаагүй эхнэрээ 1-2 удаа цохисон...” гэв.

 

            Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр .................................................... тоотод 18 цагийн үед хоёр хүүхдээ хараад гэртээ байж байтал.... "би хүүхдүүдээ харж л байгаа шдээ, гадаа тоглож байгаа биз дээ" гэж хэлсэн. М.М нь гэнэт над руу уурлаад миний зүүн хацар луу гараараа нэг удаа хүчтэй алгадаж, цээж, нуруу, хөл, гар луу гараараа нэг удаа цохиж миний биед халдсан юм. Би нөхөртэйгээ эвлэрсэн учир надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”/хх-06/ гэх мэдүүлэг,

“....Би 2021 оны 07 дугаар сарын 05-ны 19 цагийн үед ............................................................................... тоотод байрлах гэртээ манай нөхөр М.М нь орон дээр хэвтэж байгаад гэрээс гарч хоёр настай М.Н, М.Но, хоёрыг гадаа хашаан дотор тоглож байхад нь гэртээ оруулж ирээд намайг “хоёр хүүхдээ харсангүй” гэж хэрүүл маргаан үүсгээд байхаар нь “би нөхөртөө завгүй байна, өдөржин юм угаасан” гээд “чи өөрөө хүүхдүүдээ харж болдоггүй юм уу гэж хэлэхэд манай нөхөр уурлаад гараараа миний зүүн хацар руу хоёр удаа алгадаж, үснээс зулгааж доошоо дараад гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд гэрээсээ гарч доод хашааны айлд орж гэрт байсан хүний гар утсыг нь гуйж аваад цагдаад дуудлага өгсөн....” /хх-07-08/ гэх мэдүүлэг

Шүүгдэгч М.Мийн холбогдогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ............................................................................... тоот гэрийнхээ хашаан дотор тоглож байсан хоёр хүүхэд уйлахаар нь би гэрээс гараад охиноо тэврээд хүүгээ хөдөлж явж байгаад хүүгээ гэрийнхээ гадаа үлдээгээд охиноо тэврээд гэртээ орсон. Тэгээд намайг гэрт ороход манай эхнэр гар утас нь дээрээ тоглоом тоглоод сууж байхаар нь би эхнэр Г.Бийг хүүхдүүдээ харахгүй гар утсаараа тоглоод сууж байхаар нь би эхнэр Г.Бийг хүүхдүүдээ харахгүй гар утсаараа тоглоод байх юм гэхэд эхнэр Г.Б над руу пизда минь өөрөө хүүхдүүдээ харахгүй юу гэхээр нь би чи яахаараа хүүхдүүдээ хардаггүй юм гэхэд манай эхнэр Г.Б манай гэрийн зүүн талд байрладаг орон дээрээс босож ирээд миний подволкноос татсан. Тэгэхээр нь би зүүн хацар рүү нь нэг удаа алгадсан. Тэгээд Г.Б гэрээс гарч яваад цагдаа дуудсан....” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 Шүүгдэгч М.Мийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед ............................................................................... тоотод гэртээ эхнэр Г.Б болон 2 ихэр хүүхдийнхээ хамт байж байсан. Тухайн үед би хашаандаа машиныхаа өндөрлөгөө хийж будаад завгүй байсан. Тэгээд машинаа будчихаад гэртээ орох гэтэл манай хоёр хүүхэд хоёулаа гэрийнхээ гадаа хоорондоо тоглож байгаад нэг нь нэгийгээ уйлуулчихсан байдалтай байхаар нь гэр рүүгээ орсон. Гэрт эхнэр Г.Б гар утсаа оролдоод хүүхдүүдээ тоосон шинжгүй сууж байхаар нь түүнд уурлаад “чи хүүхдүүдээ хараач” гэж хэлсэн чинь надад “чи яагаад уурлаад байгаа юм бэ, өөрийнхөө хүүхдүүдээ харахгүй юу” гээд хэрэлдээд байхаар нь гараараа түүний хацар руу 1 удаа алгадсан чинь орны ирмэг дээр нуруугаараа уначихсан. Тэгсэн Г.Б уурлаад шууд цагдаа дуудсан...”/хх-27/ гэх мэдүүлэг,

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 386 дугаар шинжээчийн дүгнэлт:
  • Т.Г.Бийн биед эрүү, зүүн бугалга, нуруу, цээж, зүүн шуу, зүүн ташаа, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  • Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" /хх-15-16/ гэх шинжээчийн дүгнэлт,

Зөрчлийн хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай баримт /хх-03/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /46-48/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-49-53/,

Шүүгдэгч, хохирогч нар эвлэсэн, гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-57-58/,

            Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа болон түүний хувийн байдлуудыг тогтоосон баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр .................................................... тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Г.Бтэй "хүүхдүүдээ харсангүй" гэж маргалдан улмаар зүүн хацар луу нь гараараа нэг удаа алгадаж, цээж, нуруу, хөл, гар луу нь гараараа нэг удаа цохих зэргээр зодон түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.М нь гэнэт над руу уурлаад миний зүүн хацар луу гараараа нэг удаа хүчтэй алгадаж, цээж, нуруу, хөл, гар луу гараараа нэг удаа цохиж миний биед халдсан юм. Би нөхөртэйгээ эвлэрсэн учир надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,  Шүүгдэгч М.Мийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...түүнд уурлаад “чи хүүхдүүдээ хараач” гэж хэлсэн чинь надад “чи яагаад уурлаад байгаа юм бэ, өөрийнхөө хүүхдүүдээ харахгүй юу” гээд хэрэлдээд байхаар нь гараараа түүний хацар руу 1 удаа алгадсан чинь орны ирмэг дээр нуруугаараа уначихсан. Тэгсэн Г.Б уурлаад шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 386 дугаар шинжээчийн дүгнэлт, Зөрчлийн хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Мэд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурор хангаж ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч М.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч М.Мэд холбогдох гэмт хэрэгт Прокурор нь шүүгдэгчтэй тохиролцсон байдлыг хянан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/

хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД