| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01501/И |
| Дугаар | 1398 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 1398
| 2017 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2017/01398 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210 Энхтайвны өргөн чөлөө 19 хаягт байрлах, Худалдаа хөгжлийн банк /РД:2635534/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 59 байр, 6 тоотод оршин суух, Халзан овогт Цогтбаатарын Мөнхцэцэг /РД:ХБ78012385/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 59 байр, 6 тоотод оршин суух, Халзан овогт Цогтбаатарын Мөнхбаяраа /РД:ХБ76022067/
Зээлийн гэрээний үүрэгт 74.239.429,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа нар нь 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тус банктай №ЗГ-RСС2014080401-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, № ЗГ- RСС2014080401-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 62.000.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,6 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлж авсан. Иргэн Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа нар нь №ЗГ-RСС2014080401-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож
Ц.Мөнхцэцэгийн өмчлөлийн 000335329 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2205032473 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 59 дүгээр байрны 6 тоот хаягт байрлах, 53,5 м.кв талбай бүхий хоёр өрөо орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Зээлдэгч нар нь “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулдаггүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 9.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцалж байгаа болно. 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 60.786.463,28 төгрөг, зээлийн хүү 13.418.406,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.558,96 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 16000 төгрөг нийт 74.239.429,18 төгрөгийг Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 59 байрны 6 тоот хаягт байрлах 53.5 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа нар нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлага 74.239.429,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 59 байрны 6 тоот хаягт байрлах 53.5 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа бид Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 74.239.429,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 59 байрны 6 тоот хаягт байрлах 53.5 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74.239.429,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа нар нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 74.239.429,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 59 байрны 6 тоот хаягт байрлах 53.5 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа нараас 264573,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа нар нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 74.239.429,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 59 байрны 6 тоот хаягт байрлах 53.5 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 529.147 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 264573,5 төгрөг, хариуцагч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхбаяраа нараас 264573,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА