| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0196/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/209 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Н.Нямдорж
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Шүүгдэгч: О.Б, Д.А, А.С, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б, Д.А, А.С нарт холбогдох эрүүгийн 2114000000153 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар: *******-тай.
2.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: *******-тай.
3.Монгол Улсын иргэн, ******* овогтой ийн , регистрийн дугаар: -тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч О.Б нь Д.А, А.С нартай нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг “Гүн” гэх газар ногоон өнгийн Hyundai 55 маркийн жижиг оврын трактор, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, хар өнгийн цахилгаан үүсгүүр ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох,
Шүүгдэгч Д.А нь О.Б, А.С нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг “Гүн” гэх газар ногоон өнгийн Hyundai 55 маркийн жижиг оврын трактор, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, хар өнгийн цахилгаан үүсгүүр ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох,
Шүүгдэгч А.С нь Д.А, О.Б нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг “Гүн” гэх газар ногоон өнгийн Hyundai 55 маркийн жижиг оврын трактор, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, хар өнгийн цахилгаан үүсгүүр ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би 2021 оны 04 дүгээр сарын 17-ны 22 цагийн үед Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Гүн” гэх газарт манай найз А “техник гаргах гэж байгаа туслаад өгөөч” гээд очиж тусалсан. Тэгээд тухайн газарт очоод хуурай угаах төхөөрөмж шалгах гэж 2-3 шанага шороо авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 137-139 /,
Шүүгдэгч А.Сийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би 2021 оны 04 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Гүн” гэх газарт манай ах А нь хойшоо техник гаргахад туслаатах гээд хамт явж техникийг гаргаж өгсөн. Тэгээд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэж тухайн газарт 2-3 шанага шороо авч хуурай аргаар баригчийг шалгаж үзсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 146-148/,
Шүүгдэгч Д.Аийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Гүн” гэх газарт 2021 оны 04 дүгээр сарын 17-ны 22 цагийн үед очиж 55 тракторыг буулгаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэж очсон тэгээд нутгийн малчид үйл ажиллагаа явуулахгүй гээд хэл ам хийгээд тэгээд экологийн цагдаа нарыг дуудсан. Миний үйл ажиллагаа явуулсан гэх газарт ямар нэгэн дүгнэлт зөвшөөрөл байхгүй. Бид нар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ хэн нэгэн албан тушаалтанд хэлээгүй. Нууцаар үйл ажиллагаа явуулсан юм аа Би Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг “Гүн” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гээд бэлтгэж байсан юм аа. Тухайн газарт нь үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан. Хуруу аргаар угаах төхөөрөмж шалгаж 2-3 удаа шороо үзсэн юм аа. Бид нар үйл ажиллагаа явуулж амьжаагүй байж байгаад баригдсан. Тэгэхдээ хууль бусаар газар ухсан нь бол үнэн...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 155-157/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн
… .А нь О.Б, А.С нар нь сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Хонгор Холдинг ХХК компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар байгаа юм. Өмнө нь 2016 оны үед хайгуул хийж өрөмдлөг хийж байсан. Эвдэгдээгүй эрүүл газар байсан. Тухайн талбай дээр бичил уурхайн дүгнэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35/,
Гэрч Э.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Намайг Бөмбөгөр сумын төвд гэртээ байж байхад манай найз Бат- Эрдэнэ, танидаг дүү С хоёр ирж “урагшаа трактор руугаа явах гэж байна. Цуг явах уу” гэхэд нь би “тэгье, жаахан аргал түүгээдэхье” гээд 2 шуудайгаа аваад суугаад тухайн газар ирсэн. Манай найз Б, дүү С нар өчигдөр, 2 угаасан гэсэн. Миний хувьд ажиллаагүй, аргал түүхээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,
Энх-Нахиа ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн
...Доосан 55 маркийн тракторийн үнэ 6,680,00 төгрөг, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмжийн үнэ 400,000 төгрөг, цахилгаан моторын үнэ 120,000 төгрөг, нийт 7,200.000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 57/,
Нуман Алтай ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/39 дугаартай шинжээчийн
...Тогтоолоор өгөгдсөн солбилцол бүхий газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэртэй давхцалгүй байна. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсны хохирлын үнэлгээ нь 168.434 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 293.528 төгрөг болж байна. Тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 69/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-10/, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 19-21/, Энх-нахиа ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн тухай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-ийн 58-61/, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Гүн” гэх газарт иргэн Д.А нарын эвдсэн 0.003 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн тооцолтын сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 70-95/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 101-103/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 104/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-107/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Б нь Д.А, А.С нартай нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг “Гүн” гэх газар ногоон өнгийн Hyundai 55 маркийн жижиг оврын трактор, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, хар өнгийн цахилгаан үүсгүүр ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох,
Шүүгдэгч Д.А нь О.Б, А.С нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг “Гүн” гэх газар ногоон өнгийн Hyundai 55 маркийн жижиг оврын трактор, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, хар өнгийн цахилгаан үүсгүүр ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох,
Шүүгдэгч А.С нь Д.А, О.Б нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг “Гүн” гэх газар ногоон өнгийн Hyundai 55 маркийн жижиг оврын трактор, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, хар өнгийн цахилгаан үүсгүүр ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч О.Бийн ...Би 2021 оны 04 дүгээр сарын 17-ны 22 цагийн үед Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Гүн” гэх газарт манай найз А “техник гаргах гэж байгаа туслаад өгөөч” гээд очиж тусалсан. Тэгээд тухайн газарт очоод хуурай угаах төхөөрөмж шалгах гэж 2-3 шанага шороо авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 137-139 /,
Шүүгдэгч А.Сийн ...Би 2021 оны 04 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Гүн” гэх газарт манай ах А нь хойшоо техник гаргахад туслаатах гээд хамт явж техникийг гаргаж өгсөн. Тэгээд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэж тухайн газарт 2-3 шанага шороо авч хуурай аргаар баригчийг шалгаж үзсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 146-148/,
Шүүгдэгч Д.Аийн...Би Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Гүн” гэх газарт 2021 оны 04 дүгээр сарын 17-ны 22 цагийн үед очиж 55 тракторыг буулгаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэж очсон тэгээд нутгийн малчид үйл ажиллагаа явуулахгүй гээд хэл ам хийгээд тэгээд экологийн цагдаа нарыг дуудсан. Миний үйл ажиллагаа явуулсан гэх газарт ямар нэгэн дүгнэлт зөвшөөрөл байхгүй. Бид нар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ хэн нэгэн албан тушаалтанд хэлээгүй. Нууцаар үйл ажиллагаа явуулсан юм аа Би Бөмбөгөр сумын Наран 2 дугаар багийн нутаг “Гүн” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гээд бэлтгэж байсан юм аа. Тухайн газарт нь үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан. Хуруу аргаар угаах төхөөрөмж шалгаж 2-3 удаа шороо үзсэн юм аа. Бид нар үйл ажиллагаа явуулж амьжаагүй байж байгаад баригдсан. Тэгэхдээ хууль бусаар газар ухсан нь бол үнэн...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 155-157/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Мын…Д.А нь О.Б, А.С нар нь сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Хонгор Холдинг ХХК компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар байгаа юм. Өмнө нь 2016 оны үед хайгуул хийж өрөмдлөг хийж байсан. Эвдэгдээгүй эрүүл газар байсан. Тухайн талбай дээр бичил уурхайн дүгнэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35/,
Гэрч Э.Мийн...Намайг Бөмбөгөр сумын төвд гэртээ байж байхад манай найз Бат- Эрдэнэ, танидаг дүү С хоёр ирж “урагшаа трактор руугаа явах гэж байна. Цуг явах уу” гэхэд нь би “тэгье, жаахан аргал түүгээдэхье” гээд 2 шуудайгаа аваад суугаад тухайн газар ирсэн. Манай найз Б, дүү С нар өчигдөр, 2 угаасан гэсэн. Миний хувьд ажиллаагүй, аргал түүхээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн ...Доосан 55 маркийн тракторийн үнэ 6,680,00 төгрөг, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмжийн үнэ 400,000 төгрөг, цахилгаан моторын үнэ 120,000 төгрөг, нийт 7,200.000 төгрөг ....гэх дүгнэлт / хх-ийн 57/,
“Нуман Алтай” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/39 дугаартай шинжээчийн...Тогтоолоор өгөгдсөн солбилцол бүхий газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэртэй давхцалгүй байна. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсны хохирлын үнэлгээ нь 168.434 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 293.528 төгрөг болж байна. Тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 69/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б, Д.А, А.С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч О.Б, Д.А, А.С нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч О.Б, Д.А, А.С нар нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын боловсруулалт явуулсан хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан
Шүүгдэгч О.Б, Д.А, А.С нар нь хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон идэвхтэй үйлдэл, төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааны журмыг санаатай зөрчиж явуулсан үйлдэл гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б, Д.А нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй, шүүгдэгч А.С нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч О.Б, Д.А, А.С нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.Б, Д.А, А.С нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч О.Б, Д.А, А.С нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ... гэж дүгнэлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б, Д.А, А.С нар нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т зааснаар “ хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 168434 төгрөгийг 3 дахин буюу төгрөгөөр нэмэгдүүлж нийт 505302 төгрөгийн хохирлын хэмжээг тооцож, мөн биологийн нөхөн сэргээлтийн зардал 293528 төгрөг, нийт 798830 төгрөгийг шүүгдэгч О.Б, Д.А, А.С нараар хуваан гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд тушааж шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн зардал болох шинжээчийн зардал болох 3000000 төгрөгийг шүүгдэгч О.Б, Д.А, А.С нараас тэнцүү хувааж гаргуулж, Нуман Алтай ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..Доосан 55 маркийн трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж, цахилгаан мотор....зэргийг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн .... Доосан 55 маркийн трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж, цахилгаан мотор....зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Б, Д.А, А.С нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хадгалах, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмжийн устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Б, Д.А, ******* овогт А.С нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б, Д.А, Ө.С нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.Б, Д.А, Ө.С нар нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч О.Б, Д.А, Ө.С нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч О.Б, Д.А, Ө.С нарт оногдуулсан тэнссэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т зааснаар байгаль орчинд учруулсан хохирол болох 505302 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 293.528 төгрөг, нийт 798830 төгрөгийг шүүгдэгч шүүгдэгч О.Б, Д.А, Ө.С нараас тэнцүү хуваан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд тушаасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгч О.Б, Д.А, Ө.С нараас тэнцүү хуваан гаргуулж, Нуман Алтай ХХК-д олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан... Доосан 55 маркийн трактор, цахилгаан мотор...зэргийг хурааж, улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн ... Доосан 55 маркийн трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж, цахилгаан мотор...зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалж, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмжийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
11. Шүүгдэгч О.Б, Д.А, Ө.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
12.Шүүгдэгч О.Б, Д.А, Ө.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б, Д.А, Ө.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА