Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Шүүгдэгч: Б.Э, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2114000000143 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: *******-тай.

2.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, регистрийн дугаар: *******-тай.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Э нь Б.Этай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Алтан хавчиг” гэх газар “Доосан-55” маркийн улбар шар өнгийн жижиг оврын трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж, улаан хүрэн рамтай хар өнгийн цахилгаан үүсгүүр ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0,46 грамм алт олборлож, байгаль орчинд 180,542 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлосон,

Шүүгдэгч Б.Э нь Б.Этэй бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Алтан хавчиг” гэх газар “Доосан 55” маркийн улбар шар өнгийн жижиг оврын трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж, улаан хүрэн рамтай хар өнгийн цахилгаан үүсгүүр ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0,46 грамм алт олборлож, байгаль орчинд 180,542 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлосон гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн

...2021 оны 05 дугаар сарын 05-ний шөнө 00 цагаас эхлэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаансайр 1 дүгээр багийн нутаг “Алтан хавчиг” гэх газарт Б.Э гэх хүнтэй хамт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаад экологийн цагдаа нар 2021 оны 05 дугаар сарын 05-ны шөнийн 04 цагийн үед Э бид хоёрын хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан гэх Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Алтан хавчиг” гэх газарт ирж бид баригдаж үйл ажиллагаагаа зогсоосон. Б.Э бид хоёрын үйл ажиллагаа явуулж байсан гэх газар нь ямар нэгэн дүгнэлт, зөвшөөрөлгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 142-143/,

Шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн

..Би 2021 оны 05 дугаар сарын 05-ний шөнө 00 цагаас эхлэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаансайр 1 дүгээр багийн нутаг “Алтан хавчиг” гэх газарт Б.Э гэх хүнтэй хамт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаад экологийн цагдаа нар ирж үйл ажиллагаагаа зогсоосон, үйл ажиллагаа явуулж байсан гэх газар нь ямар нэгэн дүгнэлт, зөвшөөрөлгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 154-155/,

Хохирогч байгууллагын төлөөлөгч Ж.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Б.Э, Б.Э нар нь сумын Засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Засгийн газрын 355 дугаар тогтоолоор зогсоосон байгаа ямар нэг гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн газар хуучин гар аргаар иргэд ганц нэг ухдаг байсан. Ерөнхийдөө эрүүл газар байсан. “Алтан хавчиг “гэх газар дээр бичил уурхайн дүгнэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Нуман Алтай ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/34 дугаартай шинжээчийн

1.Тогтоолоор өгөгдсөн солбилцол бүхий газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэртэй давхцалгүй байна.

2.Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 180.542 төгрөг болж байна.

3.Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 306.576 төгрөг болж байна. Тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна...гэх дүгнэлт /хх-ийн 56/,

Стандарт хэмжил зүйн хэлтсийн үнэт металл сорьц тогтоох лабораторийн шинжээчийн

1.299/1479 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.5 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таараагүй 0.46 болно. Манай жин нь Стандарт хэмжил зүйн газрын Хэмжил зүйн лабораториор баталгаажсан жин юм.

2. 0.46 грамм жинтэй, шар өнгөтэй, товчин хэлбэртэй металл нь алт мөн байна.

3. Алт мөн хэдий ч сорьцийн шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь алтанд сорьцийн шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу MNS ISO/IEC 11426:2017 тодорхой стандартын тогтоодог 0.46 грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцийн шинжилгээ хийдэг.

4. 0.46 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна... гэх дүгнэлт / хх-ийн 86/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа “ ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн

... Доосан 55 маркийн трактор үнэ 8,000,000 төгрөг, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 1 ш 300,000 төгрөг... нийт 8,300,000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 93/,

           

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа “ ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн... цахилгаан моторийн үнэ 180,000 төгрөг ... гэх дүгнэлт / хх-ийн 105/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 134-137 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-9/, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 32-34/, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Алтан хавчиг” гэх газарт иргэн Б.Э нарын эвдсэн 0.002 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн тооцолтын сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 57-79/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 113/, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа / хх-ийн 114-117/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 118, 120/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 119, 121/, дипозит дансны лавлагаа / хх-ийн 125-127/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128-12/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э, Б.Э нар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Алтан хавчиг” гэх газар “Доосан-55” маркийн улбар шар өнгийн жижиг оврын трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж, улаан хүрэн рамтай хар өнгийн цахилгаан үүсгүүр ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0,46 грамм алт олборлож, байгаль орчинд 180,542 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Эын...Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаансайр 1 дүгээр багийн нутаг “Алтан хавчиг” гэх газарт Б.Эийн хамт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 142-143/,

Шүүгдэгч Б.Эийн... бид хоёрын үйл ажиллагаа явуулж байсан гэх газар нь ямар нэгэн дүгнэлт, зөвшөөрөлхгүй, бид хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг/хх-ийн 154-155/,

Хохирогч байгууллагын төлөөлөгч Ж.Сын ...Б.Э, Б.Э нар нь сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй, ерөнхийдөө эрүүл газар байсан, “ Алтан хавчиг” гэх газар дээр бичил уурхайн дүгнэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

“Нуман Алтай” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/34 дугаартай шинжээчийн... үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 180.542 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 306.576 төгрөг болж байна. Тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 56/,

Стандарт хэмжил зүйн хэлтсийн үнэт металл сорьц тогтоох лабораторийн шинжээчийн ... хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.5 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таараагүй 0.46 болно,....0.46 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна... гэх дүгнэлт / хх-ийн 86/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа “ ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн ... Доосан 55 маркийн трактор үнэ 8,000,000 төгрөг, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 1 ш 300,000 төгрөг... нийт 8,300,000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 93/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа “ ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн... цахилгаан моторийн үнэ 180,000 төгрөг ... гэх дүгнэлт / хх-ийн 10/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.

Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын боловсруулалт явуулсан хамаарч байгаа юм.

Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Шүүгдэгч Б.Э, Б.Э нь хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон идэвхтэй үйлдэл, төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааны журмыг санаатай зөрчиж явуулсан үйлдэл гэж үзлээ.          

Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ... гэж дүгнэлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т зааснаар “ хөрсөнд учирсан хохирол, байгалт орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 180542 төгрөгийг 3 дахин буюу төгрөгөөр нэмэгдүүлж нийт 541626 төгрөгийн хохирлын хэмжээг тооцож, мөн биологийн нөхөн сэргээлтийн зардал 306542 төгрөг, нийт 848168 төгрөг төлөгдөхөөр байна.

Шүүгдэгч Б.Э, Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох байгаль орчинд учирсан 180542 төгрөгийг 3 дахин буюу төгрөгөөр нэмэгдүүлж нийт 541626 төгрөгийн хохирлын хэмжээг тооцож, мөн биологийн нөхөн сэргээлтийн зардал 306542 төгрөг, нийт 848168 төгрөг төлөхөөр байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаль орчинд учирсан 180542 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 306542 төгрөг, нийт 487118 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох байгаль орчинд учирсан 180542 төгрөгийг 3 дахин буюу төгрөгөөр нэмэгдүүлж нийт 541626 төгрөгийн хохирлын хэмжээг тооцож, зөрүү 361084 төгрөгийн шүүгдэгч Б.Э, Б.Э нараас тэнцүү хуваан гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд тушааж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөрөөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 0.46 грамм алтыг худалдан борлуулж, улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүгдэгч Б.Эийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Daewoo-55 гэсэн бичигтэй улбар шар өнгийн жижиг оврын трактор 1 ширхэг, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 1 ширхэг, хүрэн рамтай хар өнгийн цахилгаан үүсгүүр гаргах жижиг оврын мотор 1 ширхэг зэргийг хурааж улсын орлого болгож,

шүүгдэгч Б.Эийн эзэмшлийн ....Daewoo-55 гэсэн бичигтэй улбар шар өнгийн жижиг оврын трактор 1 ширхэг, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 1 ширхэг, хүрэн рамтай хар өнгийн цахилгаан үүсгүүр гаргах жижиг оврын мотор 1 ширхэг ....зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бболохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нарт оногдуулсан тэнссэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 0.46 грамм алтыг худалдан борлуулж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Daewoo-55 гэсэн бичигтэй улбар шар өнгийн жижиг оврын трактор 1 ширхэг, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 1 ширхэг, хүрэн рамтай хар өнгийн цахилгаан үүсгүүр гаргах жижиг оврын мотор 1 ширхэг зэргийг хурааж улсын орлого болгосугай.

7. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т зааснаар байгаль орчинд учруулсан хохирол болох 361084 төгрөгийг шүүгдэгч Б.Э, Б.Э нараас тэнцүү хуваан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд тушаасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч Б.Эийн эзэмшлийн ....Daewoo-55 гэсэн бичигтэй улбар шар өнгийн жижиг оврын трактор 1 ширхэг, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 1 ширхэг, хүрэн рамтай хар өнгийн цахилгаан үүсгүүр гаргах жижиг оврын мотор 1 ширхэг... зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч Б.Э, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10 .Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА