Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.төгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Э.Ууганзаяа шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 26000000116 дугаартай,178/2021/0097/Э индекстэй хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын -ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Увс аймгийн ******* сумын ******* дугаар багийн дугаар гудамжны тоотод оршин суух, одоогоор Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, урьд Увс аймгийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №95 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 2 сар баривчлах, Увс аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №118 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 2 жил ******* хоног хорих, мөн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №75 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сар хорих, 20 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн №75 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Упсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих, Увс аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30- 2 ны өдрийн №85 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 3 сар ******* хоног баривчлах, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №05 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №152 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №128 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийнЗ дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Яллагдагч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй ******* овогтой ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах тус хорих ангийн чулууны үйлдвэрийн хэсэгт ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн орчимд О.-ыг түлхэн газар унагаасаны улмаас биед нь баруун хөлийн шаант ясны хугарал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. -Хохирогч О.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:/ оны 03 дугаар сарын 26-нд төрсөн эрэгтэй, үндсэн захиргаа Увс аймаг Зүүнхангай сум,одоо Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй, хаалттай хорих 457-р ангийн хоригдол/ “...2021 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед би Ж.*******ын зүсэж бэлдсэн чулууг авах гэсэн чинь Ж.******* миний зүсэж бэлдсэн чулуу боль гээд түлхсэн тэгэхээр нь би гарт байсан лантуугаар Ж.*******ын баруун гар руу цохьсон чинь Ж.******* над руу дайраад миний хөл рүү хашиж орж ирээд би унахдаа бэлдэж байсан чулуун дээрээ унаад миний дээр Ж.******* дарж унасан, тэгээд бид хоёрыг тэнд байсан хүмүүс салгаад би боссон чинь миний баруун хөл татагдсан. Тэгээд би Дөлгөөнөөр үүрүүлж шалган дээр ирээд эмнэлэгт очиж зураг авахуулсан чинь баруун хөлний яс цуурсан байсан. Намайг Ж.******* нь түлхэж унагаасаны улмаас миний баруун хөлний яс цуурсан байсан...” гэх мэдүүлэг /хх- 11х/ Гэрч Х.Нямаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 04-ний өглөө О.- нь нэг чулууг лантуугаар хагалж байсан чинь Ж.******* наад 3 чулууг чинь зүсэж бэлдсэн чулуу гээд О.-ыг түлхсэн тэгсэн О.- Ж.*******ын гар руу лантуугаар цохисон чинь Ж.******* нь О.-ыг түлхээд О. чулуун дээр унаад дээр нь Ж.******* унаж байсан. Тэгсэн И.Бямбадорж ирээд тэр хоёрыг салгаад босгосон чинь О.- босож чадахгүй байсан. Тэгээд Дөлгөөн О.ыг үүрээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх- 19-21 х/ Гэрч И.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед ... намайг нэг харахад Ж.******* О.-очирыг түлхсэн үү, хөл рүү нь орсон уу ямар ч байсан дээр нь чулуун дээр унаж байсан” гэх мэдүүлэг./хх16х/ Гэрч Э.Алтандөлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ж.*******, О.-очир хоёр чулуунаас болж миний бэлдсэн чулуу гэж маргалдаж байсан. Тэгсэн Ж.******* О.-очирыг түлхсэн. Тэгсэн О.-очир Ж.*******ын гар луу цохисон. Ж.******* О.-ын бэлхүүснээс нь тэвэрч дарсан унахдаа О.-ын хөл гэмтсэн” нэх мэдүүлэг /хх-18х Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 315 дугаартай “...О.-очирын биед баруун хөлийн шаант ясны хугарал гэмтэл, Учирсан гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл гомдол гаргагчийн мэдүүлсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх- 29 х/ зэрэг баримт болно. Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв. Шүүгдэгч Ж.******* нь хохирогч О.-ын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба шүүгдэгч нь хохирогч О.-той хамт ажиллаж байгаад бэлтгэсэн чулуунаас болж хоорондоо маргалдаж улмаар хохирогч нь шүүгдэгч Ж.*******ын гар руу цохисон улмаар шүүгдэгч хохирогчийн 2 хөлийг хамж унгаснаар хохирогчийн биед буюу баруун хөлийн шаант ясны хугарал гэх хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон. 4 Шүүгдэгч Ж.******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирна гэдгийг мэдэж байсан, түүнийг хүсч үйлдсэн нь гэм буруугийн санаатай гэмт хэрэгт тооцно. Иймд шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1- д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар: Хохирогч О.- шүүх хуралдаанд өгсөн “...Миний бие одоо зүгээр Бид хоёр эвлэрсэн, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ж.******* нь урд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолууд, Ж.*******ын ял эдлэлтийн тухай ялын тооцоо /хх-42х,43-47х, 65-*******1х/ хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Ж.*******ын хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ууганбаярын өгсөн:”...Ж.******* нь даруу төлөв зантай, өөрийн гэсэн орон гэргүй 64 айлын байрны подволд амьдардаг гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдэж байсан. Одоо ч Ховд аймгийн хорих ангид байгаа, гарын ур дүйтэй оёдол, хатгамал хийдэг. Өөрийн гэсэн эд хөрөнгөгүй халамж авдаггүй тийм хүн байгаа...” гэх мэдүүлэг /хх -26х/ Шүүгдэгч Ж.*******ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-50х/ зэрэг баримт болно. Шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ж.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хорих ялд шилжүүлж нийт эдлэх ялыг 1 жил 5 сар 4 хоногийн хорих ялаар шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт, Шүүхээс: Шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр 5 зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорих ялыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг Увс аймгийн сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 05 сарын хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 04 сар 04 хоногийн ял дээр 30 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 1 жил 05 сар 04 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгчийн Ж.*******ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8, 36.*******, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорин ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг Увс аймгийн сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 04 хоногийн ял дээр 30 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 01 жил 05 сар 04 хоногоор тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.*******ын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бусдад төлөх төлбөргүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1, *******.2 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорэсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС