Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1301

 

 

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01301

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 хаягт байрлах, Төрийн банк

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо,  Товчооны зам 25 байр, 3 тоотод оршин суух, Монгол овогт Цэвээнсүрэнгийн Баярсайхан /РД:АВ62012102/

Зээлийн гэрээний үүрэгт 13.456.395,43 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Баярсайхан нь 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус банкнаас Дугаар №20 тоот Зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр 38.000.000 төгрөгийг сарын 0.4 хувь, жилийн 4.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 9.792.889,75 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3.191.370,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 472.134,74 төгрөг хуримтлагдсан. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг биелүүлээгүйн улмаас, зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн. 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээл нь Тусгай активын хэлтэст шилжиж ирсэн. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 9.792.889,75 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3.191.370,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 472.134,74 төгрөг нийт 13.456.395,43 төгрөгийг Ц.Баярсайханаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дугаар №20 "Зээлийн барьцааны гэрээ”-д заасан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамжны 1-10 тоот хаягт орших 177.11 м.кв талбайтай, Ү-2206023555 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ц.Баярсайхан нь Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             

Хариуцагч Ц.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Баярсайхан миний бие Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага 13.456.395,43 төгрөгийг төлж барагдуулах, бөгөөд хэрэв төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамжны 1-10 тоот хаягт орших 177.11 м.кв талбайтай, Ү-2206023555 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Ц.Баярсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.456.395,43 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Баярсайхан нь Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 13.456.395,43 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамжны 1-10 тоот хаягт орших 177.11 м.кв талбайтай, Ү-2206023555 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцаар хангуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ц.Баярсайханы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Ц.Баярсайханаас 112.615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

           

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ц.Баярсайхан нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжилсэн 13.456.395,43 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамжны 1-10 тоот хаягт орших 177.11 м.кв талбайтай, Ү-2206023555 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 225.231,98 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 112.615 төгрөг, хариуцагч Ц.Баярсайханаас 112.615 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАН