| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/02519/И |
| Дугаар | 2051 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2051
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2017/02051 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21-259 тоотод оршин суух, Бизъяагийн Пүрэвсүрэнгийн /регистрын дугаар: ХМ40031510, утасны дугаар:/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаан хуаран 12 гудамж, 309 б тоотод оршин суух, Өвгөнхүүгийн Пүрэвмаад /регистрийн дугаар: СУ76031862, утасны дугаар: 99253694/ холбогдох,
4,530,624 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Ө.Пүрэвмаа нь Б.Пүрэвсүрэн миний амины орон сууцны 309 б тоотыг хөлслөн сарын 190,000 төгрөгөөр, сар бүрийн эхэнд мөнгөө өгч, мөн нийтийн гэрчилгээний төлбөр тусад нь төлж байхаар амаар тохиролцож, хөлсөлсөн.
Ө.Пүрэвмаа нь 2013 оноос 2014 оны төлбөрөө бүрэн төлөөд 2014 оноос 2017 оны ус, гэрэл тогны мөнгий төлөөгүй, 2015 оноос 2017 оны орон сууц хөлсөлсний төлбөрөө төлөөгүй.
Орон сууц хөлсөлсний төлбөр 5,410,000 төгрөг, ус, гэрлийн төлбөрийг нэмээд нийт 6,580,624 төгрөг болж байна. Ө.Пүрэвмаагийн төлсөн 2,050,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 4,530,624 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Иймд 4,530,624 төгрөгийг Ө.Пүрэвмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 4,530,624 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь хариуцагч Ө.Пүрэвмаад холбогдуулан 4,530,624 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 4,530,624 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, Ө.Пүрэвмаад холбогдох 4,530,624 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,440 төгрөгийн тал хувь болох 43,720 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ө.Пүрэвмаагаас 43,720 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэ мжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ