Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднааазар улсын яллагч Э.Ууганзаяа шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2136001020138 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ХХКомпанид жолоочийн ажилтай, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч С.******* нь 2021 оны 06 сарын 27-ны өдөр Ховд аймгийн т сумын багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.*******тэй маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духны дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр гарын бугалга, шуу, сарвууны хэсгийн цус хуралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ:Би өөрийн гаргасан хэргээ хүлээж байгаа цагдаагийн байгууллага дээр болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв. Эрүүгийн 2136001020138 дугаартай хавтаст хэргээс: 1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хавтаст хэргийн /1-р хуудас/, 2.хохирогч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2-3-р хуудас/, 3. Гэрч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-6-р хуудас/, 4.Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 352 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 10-11-р хуудас/, 5.Аюулын зэргийн эрсдэлийн үнэлгээний тэмдэглэл, /хавтаст хэргийн 13-14-р худас/, 6.Хохирогч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/хавтаст хэргийн 20-р хуудас/, 7.Гэрч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/, 8. Гэрч А.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн -р хуудас/, 9. Яллагдагч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/, 6.Яллагдагч С.*******ын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 52-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч С.******* нь 2021 оны 06 сарын 27-ны өдөр Ховд аймгийн т сумын багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.*******тэй маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духны дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр гарын бугалга, шуу, сарвууны хэсгийн цус хуралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1982 оны 05 сарын 12-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Ховд аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчин, Ховд аймгийн т сумын багийн 4- тоотод оршин суух, овогт гийн *******, / “...2021 оны 06 сарын 27-ны өдөр нөхөр хүүхдийн хамт Буянт голын хөвөө дээр очиж хонохоор очсон. Тэгээд гол дээр 4 лааз пиво уучихаад найз , Баттулга нарыг дуудсан чинь тэр хоёр 1 шил архитай ирсэн. Түүнийг хувааж уучихаад өглөө босоод Баттулга дэлгүүр орж нэг шил архи авчраад тухайн архийг бид 4 уусан. Тэгээд бид хоёр хүүхдээсээ болж маргалдаад миний духруу гараараа хоёр удаа цохиод хавдсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/, Гэрч А.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 06 сарын 27- ны орой манай найз ******* надруу залгаад би гол дээр байна манайд хүрээд ирээч гэхээр нь би шөнө нөхөртэйгээ хамт нэг шил архитай очсон. Тэгээд өглөө босоод би ажлынхаа хоёр эмэгтэйг дуудаад ирж хоол ид гэсэн. Тэр хооронд манай нөхөр дэлгүүр явж нэг шил архи авчирсан. Ажлын хоёр эмэгтэй ирээд удалгүй явсан. Ард нь бид нар архиа уугаад байж байтал *******, ******* хоёр тасраад унасан. Удалгүй би тэр хоёрыг сэрээгээд явуулах гэж байтал ******* *******гийн нүдрүү цохисон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн -р хуудас/, Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30 өдрийн 352 дугаартай “...1.С.*******гийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. С.*******гийн биед хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духны дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр гарын бугалга, шуу, сарвууны хэсгийн цус хуралтууд бүхий гэмтэл тогтоогдлоо. 3.С.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. С.*******гийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. С.*******гийн биед учирсан гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна. 6.С.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/, Яллагдагч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 06 сарын 27-ны өдөр би эхнэрийн хамт гол дээр очиж 4 шил архи уусан. Нэг мэдэхэд би гэртээ эхнэрийн хамт ирчихсэн байсан. Тэгтэл эхнэр намайг чи миний нүдрүү цохичихлоо гэж хэлсэн би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/, Яллагдагч С.*******ын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эхнэртэйгээ ам мурийж зөрчил гаргасанаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 52-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хэрэгт цугларсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр шүүгдэгч С.******* нь хохирогч С.*******тэй маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газар цохиж биед нь гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч С.*******гийн биед учирсан баруун чамархайн дээд хуйх хэсгийн шарх гэмтэл бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/*******2 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч С.******* нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.*******тэй маргалдаж улмаар түүний нүүр, дух тус газар цохиж, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн, хэрэг учрал болох үед шүүгдэгч болон хохирогч нарын хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь надад ямар нэгэн гэмтэлгүй, би санал гомдол байхгүй гэх хүсэлтээр /хавтаст хэргийн 51-р хуудас/ тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.******* урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хавтаст хэргийн 39-р хуудас/ тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байдал, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.Эрүүгийн 21361020138 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.*******т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн 2136001020138 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 –т зааснаар шүүгдэгч С.давхарбаярт оногдуулсан 500000/таван зуун мянга/ төгрөгний торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******т тайлбарлаж, шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.