| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00977/И |
| Дугаар | 1292 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 1292
| 2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/01292 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах “Жи Мобайл” ХХК /РД:5055873/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 15 гудамж, 151-в тоотод оршин суух, Боржигон овогт Отгонбаярын Батхолбоо /РД:ЦВ87032816/,
Гэрээний үүрэгт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Батхолбоо нь “Жи Мобайл” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1132118 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмж авч, урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаатай сар бүр 20000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. О.Батхолбоо нь одоогийн байдлаар 220000 төгрөгийн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд О.Батхолбоогоос төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220000 төгрөг, гэрээнд заасны дагуу 899 хоногийн алданги 110000 төгрөг, нийт 330000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Жи Мобайл” ХХК нь хариуцагч О.Батхолбоогоос төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр, алдангид 330.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч О.Батхолбоо нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул О.Батхолбоод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч О.Батхолбоод холбогдуулан гэрээний үүрэгт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч О.Батхолбоод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10550 төгрөгийн 5275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч О.Батхолбоод холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10550 төгрөгийн 50 хувь болох 5275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 5275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА