Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднааазар улсын яллагч Э.Ууганзаяа шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт Отгоогийн *******т холбогдох эрүүгийн 2136000000134 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны 12 сарын -ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, ам бүл 1, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 25-ны өдөр 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт Отгоогийн *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч О.******* нь 2021 оны 07 сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт Б.*******гийн гэрт манай хашаа руу шороо цацлаа гэх шалтгаанаар Б.*******тэй маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун чамархайн дээд хуйх хэсгийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт О.******* мэдүүлэхдээ:Би өөрийн гаргасан хэргээ хүлээж байгаа цагдаагийн байгууллага дээр болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв. Эрүүгийн 2136000000134 дугаартай хавтаст хэргээс: -хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-13-р хуудас/, - Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/, - Гэрч Э.Мөнхтөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн -19-р хуудас/, - Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 405 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р хуудас/, - Яллагдагч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-29-р хуудас/, -Яллагдагч О.*******ийн Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч О.******* нь 2021 оны 07 сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт Б.*******гийн гэрт манай хашаа руу шороо цацлаа гэх шалтгаанаар Б.*******тэй маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун чамархайн дээд хуйх хэсгийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн / оны 12 сарын 09-ний өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, овогт гийн *******, / “...2021 оны 07 сарын 19-ний өдөр манай урд талын хашааны айлын эмэгтэй ******* манай хашаанд орж ирээд та нар манай хашаа руу шороо цацлаа гээд газраас чулуу аваад шидсэн тэгээд миний толгойнд оноод цус гоожсон. Тэгээд би цагдаад хандсан. Би *******ийг зодож цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/, Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би хадам ээжийн хамт гэртээ сууж байтал ээжийн гэр дээр мөндөр орж байгаа юм шиг болсон. Тэгээд ээж гарч хараад арын айлыг шороо шидлээ, цацлаа гээд хэрүүл маргаан хийсэн. Би толгой руу цохисон талаар бол мэдэхгүй байна тухайн үед би өрхийн эмнэлэгрүү вакцин хийлгэх гээд явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/, Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26 өдрийн 405 дугаартай “...1.Б.*******гийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.Б.*******гийн биед баруун чамархайн дээд хуйх хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Б.*******гийн биед учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Б.*******гийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Б.*******гийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 6.Б.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/, Яллагдагч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 07 сарын 19-ний өдөр хөрш зэргэлдээ хашаанд байх *******гийнд ороод танайх манай хашаа руу хогоо давуулж хаяад байна бас манай гэрлүү элс, шороо цацлаа гээд хэрэлдээд гарсан. Тэгээд хашаандаа орж ирээд эргээд харахад ******* гэрээсээ гараад ирчихсэн надтай хэрэлдээд байхаар нь би чулуу аваад шидсэн. Тэгсэн чинь толгойг нь оносон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/, Яллагдагч О.*******ийн Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие О.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хэрэгт цугларсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр шүүгдэгч О.******* нь хохирогч Б.*******тэй “гэрлүү шороо, элс цацлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн толгой тус газар чулуугаар цохиж биед нь гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч Б.*******гийн биед учирсан баруун чамархайн дээд хуйх хэсгийн шарх гэмтэл бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч нь хохирогчтой маргалдах явцад түүний нүүр, толгой хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.*******ийг хохирогч Б.*******тэй эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч О.******* нь хохирогчтой маргалдаж улмаар түүний толгойн тус газар чулуугаар цохиж, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн, хэрэг учрал болох үед шүүгдэгч болон хохирогч нар нь “гэрлүү элс, шороо цацлаа” гэх шалтгаанаас үүссэн хувийн таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид 500000 төгрөгнөөс 200000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 300000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сард өгөхөөр тохирсон болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчид “...200000 төгрөгийг төлж өгсөн нь үнэн болно” гэх хүсэлтээр /хавтаст хэргийн 58-р хуудас тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүх үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч О.******* урьд ял шийтгэгдэж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хавтаст хэргийн 32-р хуудас/ тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байдал, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. Мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.Эрүүгийн 2136000000134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 200000 төгрөгийн хор уршгийг төлсөн, 300000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* овогт Отгоогийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Отгоогийн *******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О.*******т тайлбарласугай. 5. Шүүгдэгч О.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 6. Эрүүгийн 2136000000134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 200000 төгрөгийг төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч О.*******ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 300000/ гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгуулсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатныпрокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС