Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, улсын яллагч Т.Өсөхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2136000400111 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ,2 эгчийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт амьдрах, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* Шүүгдэгч М.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн Жаргалант сумын чиглэлд зорчигч тээвэрлэж ирсэн ******* улсын дугаартай хот хоорондын зорчигч тээврийн автобуснаас “dell” маркийн саарал өнгөтэй, зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8-д заасан үндэслэлээр шүүгдэгч М.*******ыг өршөөлд хамруулж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв. Улсын яллагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8-д заасан үндэслэлээр яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй байхдаа шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт байгаа. Шүүгдэгч М.*******д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн төрөлд хамаарахгүй байх тул Шүүгчийн захирамжаар М.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэв. Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн тухай хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг хамруулна” гэж хуульчилжээ. Шүүгдэгч М.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 3. Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай. 4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ... шүүгчийн захирамжинд прокурор, оролцогЧ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС