| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01292/И |
| Дугаар | 1261 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 1261
| 2017 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2017/01261 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 31 байр, 00 тоотод байрлах, “Эв-31, 32” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 32 байр, 85 тоотод оршин суух, Чулуунбатын Амгаланбаатар /РД:ЧЛ70121319/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 629.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эв-31, 32” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 32 байр, 85 тоотод оршин суух Ч.Амгаланбаатар нь СӨХ-ны төлбөрийг 2014 оны 07 сараас 2014 оны 12 сарыг дуусталх төлбөр 112800 төгрөг, 2015 оны 01 сараас 2015 оны 12 сарыг дуусталх төлбөр 225600 төгрөг, 2016 оны 01 сараас 2016 оны 12 сарыг дуусталх төлбөр 225600 төгрөг, 2017 оны 01 сараас 2017 оны 03 сарыг дуусталх төлбөр 65700 төгрөг нийт 629700 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч Ч.Амгаланбаатараас амаар болон мэдэгдэх хуудсаар удаа дараа шаардаж байсан боловч СӨХ-ны мөнгөө төлдөггүй. Хэдийгээр Ч.Амгаланбаатар нь СӨХ-ны мөнгөө төлөөгүй байсан ч бид СӨХ-ны байрны орц, тампар, сад, дээврийн, лифтны, подволын сантехникийн засвар үйлчилгээ, орчны газрын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж ирсэн болно. 32 дугаар байрны 85 тоотод оршин суугч Ч.Амгаланбаатар нь Иргэний үүргээ биелүүлэхгүй СӨХ-ны үйл ажиллагааг алдагдуулж байгаа ба оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа тул Иргэний хууль болон Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал, нийтийн эзэмшлийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар Ч.Амгаланбаатараас 629.700 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Эв-31, 32” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Эв-31, 32” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Амгаланбаатартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Амгаланбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ч.Амгаланбаатар нь нэхэмжлэгч “Эв-31, 32” Сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Эв-31, 32” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 203.700 төгрөгөөс татгалзаж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болон шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 426.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.Амгаланбаатар төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 200.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн, үлдэх 226.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард багтаан бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эв-31, 32” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Амгаланбаатарт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 629.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Эв-31, 32” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 203.700 төгрөгөөс татгалзаж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болон шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 426.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.Амгаланбаатар төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 200.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн, үлдэх 226.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард багтаан бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 20898,95 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Амгаланбаатар улсын тэмдэгтийн хураамж төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6715 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эв-31, 32” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Эв-31, 32” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 203.700 төгрөгөөс татгалзаж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болон улсын тэмдэгтийн хураамжид нийт 426.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.Амгаланбаатар төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 200.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн, үлдэх 226.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард багтаан бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20898,95 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Амгаланбаатар улсын тэмдэгтийн хураамжийг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6715 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эв-31, 32” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
|
| ||||
| |