| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01367/И |
| Дугаар | 1240 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 1240
| 2017 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01240 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 28 байр, 24 тоотод оршин суух, Цахар овогт Довдоншаравын Болдбаатар /РД:ФМ69122551/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Түвшинбаярын Хулан /РД:МЗ91100807/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Болдбаатар миний бие Т.Хулантай 2016 оны 08 сарын 26-ны өдөр Баянгол дүүрэг, Голден парк хотхон 105 байрны 169 тоот 2 өрөө байрыг сарын 450.000 төгрөгөөр хөлслүүлэхээр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу сар бүрийн түрээс СӨХ, байр, гэрлийн мөнгийг 2 сараар өгнө гэсэн боловч өгөөгүй. Түрээсийн төлбөр 3.806.655 төгрөгийг өгөөгүй тул Т.Хулангаас нэхэмжилж түүний Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон 105 байрны 169 тоот хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Т.Хулан нь хаягтаа бүртгэлгүй оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Одоо Т.Хулангийн нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, хаягийг тогтоох боломжгүй байна. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Боржигон овогт Түвшинбаярын Хулан /РД:МЗ91100807/-г эрэн сурвалжилж өгнө үү. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Болдбаатар нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Түвшинбаярын Хулан /РД:МЗ91100807/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2017/03752 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар Д.Болдбаатарын нэхэмжлэлтэй Т.Хуланд холбогдох 3.806.655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
Түүнчлэн хэрэгт Д.Болдбаатар болон Т.Хулан нарын хоорондын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ авагдсан байх бөгөөд үүгээр Т.Хуланг эрх зүйн харилцаанд оролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүх оршин байрлах хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Түвшинбаярын Хулан /РД:МЗ91100807/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Д.Болдбаатар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Хуланг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж,, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч Д.Болдбаатартай холбоо барих утас: 88674630, 86060744 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Д.Болдбаатарын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Түвшинбаярын Хулан /РД:МЗ91100807/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч Д.Болдбаатар нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч Д.Болдбаатартай
холбогдох утас: 88674630, 86060744 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА