Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 1231

 

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01231

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 21 байр, 4 орцонд байрлах, “Найрамдал” Сууц өмчлөгчдийн холбоо

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 21 байр, 104 тоотод оршин суух, Сартуул овогт Сэрээнэнгийн Тэлмэнбаяр /РД:ТА89030813/

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 343.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Найрамдал” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Оршин суугч С.Тэлмэнбаяр нь дундын өмчлөлийн эд хөрөнгө засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хөлс зэргийг 2016 оны 1-р сараас 2017 оны 2-р сарыг дуустал 14 сарын хугацаанд төлөхгүй хууль зөрчиж байна. Иргэн С.Тэлмэнбаяраас дээр дурьдсан үйлчилгээ үзүүлсний хөлс 343300 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Иргэн С.Тэлмэнбаяр нь шалтаг зааж хөлсийг олон сараар төлөхгүй зугатаасаар байгаа атлаа бүх төрлийн үйлчилгээг авсаар ирсэн, одоо ч авч байгаа юм. Тухайлбал 2014-2015 онуудад орцны нэг давхар болон гадна талд камержуулсан. Үүний үр дүнд хүмүүсийн амгалан тайван байдалд нэмэр болсон. Камержуулахад 2 500 000 төгрөг, 2016 онд 21-р байрны 1 ба 3 -р орцууд , мөн 22-р байрны 2-р орцнуудад засвар хийж 7409600000 төгрөгний урсгал засвар хийсэн. Мөн 2016 онд 6 орцны кодтой хаалганд 1722400 төгрөгийг кодтой хаалганы засвар үйлчилгээнд зарцуулсан. СӨХ нь орцондоо их засвар хийх, лифтний байнгын ажиллагааг бэлэн байлгахын тулд засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгүүлэх, орчны цэвэрлэгээ тохижолтыг сайжруулах зэрэг аж ахуйн олон ажлуудыг хийх шаардлагатай байна. Иймд СӨХ-ийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 1, 3,2,4 мөн 16-р зүйлийн 1-ийн 2 дахь заалт болон Иргэний хуулийн 147-р зүйлийн 1, 148-р зүйлийн 2,3 дахь сууц өмчлөгч дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 343300 төгрөгийг сууц өмчлөгч С.Тэлмэнбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч “Найрамдал” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Лхамсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Найрамдал” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Тэлмэнбаяртай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч С.Тэлмэнбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.Тэлмэнбаяр би “Найрамдал” Сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч С.Тэлмэнбаяр нь “Найрамдал” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 343300 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 63300 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Найрамдал” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Тэлмэнбаярт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 343.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Хариуцагч С.Тэлмэнбаяр нь “Найрамдал” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 343300 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 63300 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 10949 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5474 төгрөг, хариуцагч С.Тэлмэнбаяраас 5474 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Найрамдал” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч С.Тэлмэнбаяр нь “Найрамдал” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 343300 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 70000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 63300 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч 10949 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5474 төгрөг, хариуцагч С.Тэлмэнбаяраас 5474 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Найрамдал” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА