Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1179

 

 

 

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01179

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 41 байр, 120 тоотод оршин суух, Боржигон Айнаа овогт Дэчинжамцын Жавзансүрэн /РД:ЧЕ60030809/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, АЗА-ны хашаа хаягт байрлах, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Жавзансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уянга, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Жавзансүрэн миний бие 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 189 тоот тушаалаар Зам, Тээврийн Хөгжлийн Төвд захиргаа санхүүгийн хэлтсийн даргын ажилд томилогдсон. Улмаар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаад 2017 оны 01 дүгээр сард 2016 оны ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №24 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-ийг баримтлан гаргасан байх ба уг заалтад дурдагдсан шиг харилцан тохиролцсон зүйл байхгүй болно. Би ажлаас халагдсан тушаалаа 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдэж, гардаж авсан ба хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандаж байна. Би ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэлгүй болно. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Зам, Тээврийн Хөгжлийн Төвийн захирлын 24 дугаарт тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн миний бие хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай харилцан тохиролцсоны дагуу ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГазар нь 4.200.000 төгрөгийг ямар нэгэн шимтгэлгүйгээр Д.Жавзансүрэн миний Хаан банкны дансанд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч миний бие хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уянга шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь нэхэмжлэгч Д.Жавзансүрэнтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГазар нь 4.200.000 төгрөгийг ямар нэгэн шимтгэлгүйгээр нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн Хаан банкны дансанд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэхээр зохигч харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн нь хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Д.Жавзансүрэн нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГазар нь 4.200.000 төгрөгийг ямар нэгэн шимтгэлгүйгээр нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн Хаан банкны дансанд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэхээр зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Д.Жавзансүрэн, хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 82150 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзсаныг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГазар нь 4.200.000 төгрөгийг ямар нэгэн шимтгэлгүйгээр нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн Хаан банкны дансанд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 82150 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзсаныг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

  

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА