| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0119/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/219 |
| Огноо | 2021-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,
Улсын яллагч М.Берикбол,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаа,
Шүүгдэгч ************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************холбогдох эрүүгийн 2138000000265 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 6 настай хохирогч ************2021 оны 07 дугаар сарын 18-ны үед зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, уг гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************нь нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны үед Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 6 настай ************гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000265 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ************ 3 удаа зодсон. Таягаараа хөл рүү цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч ************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уртнасан эмээ үхэр туу гээд намайг модоор цохиж, хадан дундуур хөл нүцгэн гүйлгэсэн. 5 удаа намайг модоор зодсон. Дандаа аавыг байхгүй байхад Уртнасан эмээ намайг модоор зоддог...” гэх мэдүүлэг (хх-ийн 21, 24-р хуудас),
Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Охин Үүрийнтуяагаа аавд нь өгөөд хөдөө явуулсан. Тэгээд би гэртээ байж байтал 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 93433090 дугаарын гар утаснаас та Үүрэнтуяагийн ээж Тунгаа гэх хүн мөн үү гэж асуусан. Би хариуд нь мөн байна аа гэж хэлтэл би Арбулаг сумын хүүхэд хамгаалах газраас ярьж байна, охин чинь хойд ээждээ зодуулсан байна гэж хэлсэн. Удалгүй Уртнасан гэх хүн миний гар утас руу залгаад би Үүрийнтуяг үхэрт явахгүй болохоор нь зодчихсон юм аа, намайг өршөөгөөрэй гэж надад хэлсэн. Миний охин ************2021 оны 05 сард өдөр гэрээсээ гарахдаа гэмтэл, шархгүй, зөв зүгээр байсан. Харин 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэртээ ирэхдээ нүд, чих нь хавдартай, зүүн ташаа нь хөхөрсөн, зүүн хөлний шагай хэсэг нь өвдөөд байна гээд муу алхаад байгаа. Уртнасан гэх хүн ямар шалтгааны улмаас миний охин ************зодох болсон талаар надад мэдэх зүйл алга. Миний охин ************надад хэлэхдээ Уртаа эмээ намайг хадан дотор хөл нүцгэн явуулсан, хонин дотор хонуулсан, модоор зодсон, аавыг байхгүй байхад зоддог, байхад нь зоддоггүй гэж хэлсэн учраас би охиныгоо надад үнэн хэлсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас),
Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Арбулаг сумын цагдаа Б.Эрхбаяр над дээр ирээд 108 тоот утсанд тус сумын 1-р багт хүүхэд зодсон дуудлага ирсэн байна, үүний дагуу хамтарсан багаараа явъя гэж хэлсэн...************нь миний буруу, уур бухимдлаа барьж чадалгүй зодсон, буруугаа хүлээж байна гэж хэлсэн...Миний дүүг хэн гэдэг вэ гэж асуухад намайг Үүрийнтуяа гэдэг 7 настай гурван аварга сургуульд сурдаг гэж хэлсэн. Хэзээ хөдөө гарч ирсэн бэ? гэж асуухад Үүрийнтуяа намайг 3 удаа зодсон гэж хариулсан...Би Эрдэнэтуяа гэх хүнээс хэрхэн яаж зодсон талаар нь асуухад би Үүрийнтуяаг 3 удаа зодсон, хөлөн дундуур нь модоор зодсон, хацар луу нь алгадсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),
Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Үүрийнтуяа охинтой ганцаарчлан уулзаж хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ XX 03 маягтын дагуу асуумжийг хүүхдээс асууж, тайлбарыг бичиж, дүгнэлтийг гаргахад хүүхдэд эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон. Бид нарыг очиход *******, ************хоёр л байсан. Сэр-Од гэх хүн байгаагүй, сумдаар бараа зарах ажилтай явсан гэж Эрдэнэтуяа гэх хүн хэлж байсан. ************зүүн нүдний доор бүдэг хөхөрсөн, баруун зүүн чих нь зулгарсан сорвитой байсан. Үүрийнтуяа хэлэхдээ миний 2 гуяын гадна тал өвчтэй байна гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас),
Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрхбаяр цагдаа ямар шалтгааны улмаас зодоод байдаг юм бэ гэж Эрдэнэтуяагаас асуухад малд яваад сураг чимээгүй алга болчихдог. Айлын хүүхэд энэ тэнд очоод усанд үхчих юм болов уу гэж араас нь бухимдаж очоод Үүртуяагийн биед гар хүрдэг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрдэнэтуяа гэдэг хүн тэр охиныг хаяа загнаж харагддаг. Саяхан 10 гаран хоногийн өмнө манай гэрийн зайдуу тэр охиныг Эрдэнэтуяа эгч цагаан өнгөтэй уяагаар нуруу хэсэг рүү нь 3-4 удаа ороолгож харагдсан. Мөн тэр явдлын дараахан нэг орой нэг их устай бороо орох үед цаг гаруй ягаандуу өнгөтэй куртик өмсөж бороонд гэрийнхээ ойролцоо хонио тогтоож байсан. Энэ хоёр явдал болох үед Сэр-Од гуай гэртээ байхгүй байсан. Тэр охин Эрдэнэтуяа эгчтэй хоёулаа л гэртээ байсан...манай хойд талд байдаг айлын эхнэр Буянхишиг зодож байхад очиж салгаж байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 321 дугаартай:
1. ************гийн биед баруун зүүн чихэнд сорви, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
3. ************гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 51-р хуудас),
Сэтгэл зүйн дүгнэлт (хх-ийн 55-57-р хуудас),
Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 87-91-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68-70-р хуудас),
2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 98-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000265 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ************нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны үед Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 6 настай ************гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч ************гийн (хх-ийн 21-24-р хуудас), гэрч ************(хх-ийн 26-р хуудас), гэрч ************(хх-ийн 28-29-р хуудас), гэрч ************(хх-ийн 31-р хуудас), гэрч ************ (хх-ийн 33-34-р хуудас), гэрч ************(хх-ийн 46-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны 321 дугаартай дүгнэлт (хх-ийн 51-р хуудас),
Сэтгэл зүйн дүгнэлт (хх-ийн 55-57-р хуудас),
Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 87-91-р хуудас),
2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 98-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ************нь насанд хүрээгүй хохирогч ************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь 750.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч ************аас 750.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч ************, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаа нарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ************нь 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************ оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хилийн дээсээр тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000265 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************г 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хилийн дээсээр тогтоож, 2 (хоёр) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч ************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ************аас 750.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч ************, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаа нарт олгосугай.
7. Эрүүгийн 2138000000265 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, насанд хүрээгүй хохирогч ************, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ************аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР