| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01283/И |
| Дугаар | 1161 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 1161
| 2017 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/01161 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, Эрхүүгийн гудамж, 5-а байр, 30 тоот, Тугтан овогт Одгэрэлийн Бадамцэцэг /РД:ДБ97082108/
Хариуцагч: Баянгол дүүрэг 13 дугаар хороо, Дако бизнес центр 7 давхарт байрлах, “Эйч Ар Фитнесс” клуб
80000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Бадамцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Бадамцэцэг миний бие 2017 оны 03 сарын 31-ний өдөр “Эйч Ар Фитнесс” клубт хичээллэхээр сарын төлбөр болгож 80000 төгрөгийг төлсөн бөгөөд тус фитнесс клубээр нэг ч удаа үйлчлүүлээгүй. Төлбөр төлөх үед төлбөрийн баримт авсан боловч “Эйч Ар Фитнесс” клубээс гэрээг танилцуулж илүү хувь өгөөгүй, төлбөрийг буцаах боломжгүй талаар мэдэгдээгүй. Миний бие хувийн шалтгаан, гачигдлын улмаас фитнесс клубт хичээллэх боломжгүй болж, мөнгөө буцаан авахаар 2017 оны 04 сарын 02-ны өдөр “Эйч Ар Фитнесс” клуб дээр очиж менежер Б.Батнямтай уулзахад нягтлан байхгүй байна, 2017 оны 04 сарын 03-нд ир гээд буцаасан. Тиймээс мөнгөө авахаар маргааш нь буюу 2017 оны 04 сарын 03-ны өдөр менежер Б.Батнямтай очиж уулзахад мөн л нягтлан байхгүй байна, хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна гэсэн. 2017 оны 04 сарын 05-ны өдөр “Эйч Ар Фитнесс” клуб дээр дахин очиход мөнгийг буцаан өгөх боломжгүй, хуулийн дагуу яваад ав гэсэн тул шүүхэд хандсан болно. Иймд “Эйч Ар Фитнесс” клубээс 80.000 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.
Нэхэмжлэгч О.Бадамцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.Бадамцэцэг миний бие хариуцагч “Эйч Ар Фитнесс” клубт холбогдуулан 80000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “Эйч Ар Фитнесс” клуб нь 80000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул “Эйч Ар Фитнесс” клубт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Бадамцэцэг нь хариуцагч “Эйч Ар Фитнесс” клубт холбогдуулан 80000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Бадамцэцэг нь хариуцагч “Эйч Ар Фитнесс” клубт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч О.Бадамцэцэгт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.Бадамцэцэг нь хариуцагч “Эйч Ар Фитнесс” клубт холбогдуулан гаргасан 80000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч О.Бадамцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА