Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 118/2019/0001/З |
Дугаар | 118/ШШ2019/0017 |
Огноо | 2019-07-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 118/ШШ2019/0017
| |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: -ХХК-ийн нэхэмжлэлтэй Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, орон нутгийн өмчийн газрын дэргэдэх хороонд холбогдох Завхан аймгийн Засаг дарга, ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай гэрээг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч -ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., Ц. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М., Хариуцагч үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., түүний өмгөөлөгч Б. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Эрдэнэжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч -ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын конторын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ХХК-ийг шалгаруулсан Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны дэргэдэх Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж дахин хүргүүлж байна гэжээ. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбар гаргахдаа /2-р хавтаст хэргийн 27-р хуудас/: Үнэлгээний хорооны 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээрээ тендерийн нотлох баримтуудыг бүрэн гүйцэд, үнэн зөв үнэлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгож дээрх үндэслэлээр хүчингүй болгож тендерийн материалд дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгах гэсэн байдлаар нэмэлт тодруулга хийж байна гэжээ. Нэхэмжлэгч 2019 оны 04 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ /2-р хавтаст хэргийн 146-р хуудас/: Завхан аймгийн Засаг дарга, ХХК-ийн хооронд 2018 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан дугаартай гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаа илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А238 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 2018 онд хоёр удаа зохион байгуулсан. Тендерийг 2018 оны 05 дугаар сард зарлаад 2018 оны 06 дугаар сард цахимаар тендерээ нээсэн. Тендерт оролцож байхад тендерийн үнийн санал хамгийн чухал байдаг. Уг тендерийг анх нээхэд гэдэг компани 950.000.000 төгрөгний төсөвт өртөгтэй үнийн санал өгч байсан. Манайх батлагдсан төсөвт өртгийн дагуу 750.000.000 төгрөгний үнэлгээ өгч байсан. Уг тендерийг нээхдээ үнэлгээний хорооныхон анхнаасаа хууль зөрчиж нээсэн гэдэг нь харагдаж байгаа. 2018 оны 07 дугаар сарын 04-нд худалдан авах ажиллагааны дарга компаниас үнийн тодруулга авсан байдаг. Түүнийг нь бид нар 2018 оны 08 дугаар сард Сангийн яамнаас гомдлын хариугаа авахдаа харсан. Үнийн саналыг 750.000.000 төгрөг байхад түүнээс 5 дахин илүү үнийн санал өгсөн тохиолдолд тухайн тендерт оролцогчоос шууд татгалзах ёстой байдаг. Уг хуулийг хэрэгжүүлээгүй тендерт оролцогч компаниас тодруулга авах хүсэлтийг өөрсдөө өгөөд уг хүсэлтийн дагуу тэр өдрөө компаниас хариу авсан зөрчлүүд гаргасан. Тэгэхээр нь бид нар эхний тендер хууль бус болчихлоо гэж бодоод тендерийг хүндэтгээд хоёр дахь шатны тендерт нь оролцоно гэж материалаа бэлтгээд явсан. Эхний тендер таван гишүүний бүрэлдэхүүнтэй байсан. Үнэлгээний хорооны таван гишүүний хоёр нь ном журмын дагуу үнэлгээгээ хийдэг юм байна, нөгөө гурав нь нэг хэвэнд цутгасан тамга дарагдаж байгаа мэт ижил төстэйгөөр худал үнэлсэн. Тэр үнэлгээгээр бид нар үнэлүүлмээргүй байна. Үнэлгээний гишүүдийн үнэлсэн үнэлгээг би графикаар гаргаж хэрэгт хавсаргасан. , , гурван гишүүн ижил төстэйгээр 6, 7-н тендерт өгөх зааварчилгааг зөрчсөн байсан. Байгаа материалыг байхгүй, байхгүй матералыг байгаа гэж үнэлээд хамгийн сайн үнэлэгдсэн гээд компанийг шалгаруулсан. Түүнийг бид нар сүүлд шүүхэд матерал гаргаж өгсний дагуу худалдан авах ажиллагааны архивт өгсөн материалаас олж харсан. Энэ хүмүүс төрийн албанд тангараг өргөсөн, ашиг сонирхлын мэдүүлгээ өгсөн байж яагаад энэ асуудал дээр ингэж хууль зөрчсөн юм бэ гэдэг асуудлыг тавьмаар байна. Дээд албан тушаалтнаас нь шахалт дарамт үзүүлдэг юм уу. Хоёр дахь тендер болоход бид нар хариуцлагатай хандаж оролцсон. Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны А/238 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны таван гишүүн нь дөрвөн гишүүн болсон. Үнэлгээний хорооны дөрвөн гишүүнээс нэг нь албан ёсоор номер 4 гэсэн дүгнэлт дээр гарын үсэг зураагүй. Уг тендерийн хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй байхад бид нар дүгнүүлсэн. Ийм үнэлгээний хороо байгуулагдаад ашиг сонирхолгүй гэсэн мөртлөө нь яагаад оролцоогүй байдаг юм бэ, иймэрхүү маягаар төрийн албан хаагч нар хууль зөрчиж байгаад гомдолтой байна. Уг тендерийг үнэлж байгаа үнэлгээнүүдийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу сүүлийн 06, 07 дугаар сарын нийгмийн даатгалыг төлсөн, 08 дугаар сарын нийгмийн даатгалыг төлж байж бид нар нийгмийн даатгалаас өргүй гэсэн бичилт хийлгэж авч байгаа. Гэтэл зориуд 06, 07 дугаар саруудыг байхгүй гэсэн байна. Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрлэл хариуцсан Отгонбаяр гэдэг хүний гарын үсэгтэй 2016 он, 2017 оны барилга гүйцэтгэлтэй явагдаж байгаа гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Гэтэл манай компанийг 2016 он, 2018 онуудад огт ажил хийгдээгүй гэсэн үнэлгээнүүдийг гаргасан байгаа учраас бид нар гомдолтой байна. 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн , , нарын тендерт оролцогч нарт өгөх зааварчилгаа 6.3 /б/ дээр ХХК-ний ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай, төрөл, үнийн дүнгээрээ гүйцэтгэх ажил дээр ажилласан туршлагатай байх жилийн тоо /2 жил/, барилгын инженер, цахилгааны инженер ХАБ, сантехникийн инженерийн сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулах гэсэн дээр байхгүй байхад үнэлгээний хорооны гишүүн , , нар тийм гэж ХХК-ний материал дээр худлаа дүгнэсэн, тендерт оролцогч нар өгөх зааварчилгааны 13.1.ж Тендерт оролцогчдыг удирдах хяналт тавих инженер техникийн ажилтны боловсрол, ур чадварыг нотлох баримт бичгийг нотариатаар баталгаажуулах гэдгийг , , нар бас тийм гэж худлаа дүгнэсэн. Мөн 14.1.ж Зураг төслийг экспертизээр магадлал хийлгэн барилгын ажил хийж хүлээлгэн өгөхөд иж бүрэн хүлээлгэн өгнө гэдэг дээр зураг төсөлгүй тендерт оролцуулсан материалыг бас тийм гэж худлаа дүгнэсэн. Тендерт оролцогч нарт өгөх зааварчилгааны 6.2.а Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан тендерийн хугацаанаас өмнө хамгийн багадаа 3 сарын тайланг хавсаргаж ирүүлнэ гэсэн байгаа. Дээрх нөхцлүүдийн аль нэгийг биелүүлээгүй тохиолдолд тендерт оролцохгүй байх үндэслэл болно гэсэн үнэлгээний хорооны зааварчилгааны дагуу ХХК-ий материалыг тийм гэж худлаа дүгнэсэн. Тендерт оролцогч нарт өгөх зааварчилгаан дээр , , гурав 6.2.б Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх /шаардлагатай/ гэсэн заалт дээр ХХК-ий материалыг худлаа тийм гэж дүгнэсэн. Тендерт оролцогч нар өгөх зааварчилгааны 6.2.б, 6.2.в Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн талаарх мэдээлэл ирүүлэх сүүлийн 2 жилийн тоо /2016 он, 2017он/, гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актын хуулбарыг хавсаргана. Дуусаагүй гэрээний хувьд тайлбар хийнэ гэсэн заалт дээр ХХК-ийг тийм гэж худлаа дүгнээд манай компани дээр танилцуулга тодорхойлолт байсаар байтал үгүй гэж дүгнэсэн. 33.1 Дотоодын давуу эрхийг тооцуулах хүсэлтээ албан бичгээр өгөх гэсэн заалтан дээр ажиллах хүчийг орон нутгаас авч ажиллуулах хөдөлмөр халамжийн үйлчилгээний албан бичиг нь байхад манай компани дээр үгүй гэж худлаа дүгнээд ХХК-ий он, сар, өдөр, дугаар байхгүй албан бичгийг тийм гэж худлаа дүгнэсэн. Үнэлгээний хорооны гишүүн -ХХК бол шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн тул шалгаруулах саналтай байна гэж дүгнэсэн. Үнэлгээний хорооны гишүүн гийн дүгнэлтээр ХХК-ийг ерөнхий инженер 2018 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ирүүлээгүй, ХАБ-ын инженер ******* нийгмийн даатгалын дэвтэр ирүүлээгүй, цахилгааны инженер ******* нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ирүүлээгүй, сантехникийн инженер ******* дулаан механикийн дипломтой / байхгүй/ ажил гүйцэтгэх хүн хүчний график зураагүй, сумын хөдөлмөр халамжийн хэлтсийн дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах албан тоотын хугацаа дугаар байхгүй, ажлын зургийн даалгаврын дагуу эскиз зураг ирүүлээгүй гэсэн дүгнэлтүүдийг хийсэн. гийн -ХХК шаардлагад нийцсэн тендерийн материал ирүүлсэн тул дэмжиж байна гэсэн дүгнэлт гаргасан. гийн дүгнэлтээр ХХК-ий материал бүрдүүлэлт дутуу байна гэсэн. Тендер иймэрхүү маягаар явсан. Үүнд ямар дүгнэлт гаргах вэ гэхээр үнэлгээний хорооны , , гэсэн гурван гишүүн хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр ижил дүгнэлт хийж, ХХК-ийг хамгийн сайн гэсэн хуурамч дүгнэлт хийсэн болох нь архивт авагдсан гар бичмэлээр нотлогдож байна. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны тендер явахад үнийн санал дээр ХХК болон манай компани хоёр хоёулаа 730, 730 гэсэн байсан. Тендерт оролцогч нарт өгөх зааварчилгааны дагуу , , нар дахин хэд хэдэн заалтыг зөрчиж ХХК-ийг худлаа тийм гэж дүгнэсэн байсан. Хийгдээгүй ажлын зураглал дээр ХХК зураггүй байсан юм байна лээ. Ямар тооцооллоор төсөв хийгдсэн байх уу, үүнийг тийм гэж дүгнэлт гаргасан байсан. 6.2.а заалтыг , , нар манай компани 2018 оны 01 дүгээр сараас эхлээд 08 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл 8-р маягтыг хавсаргаад явуулсан байхад үгүй гэж дүгнэсэн байсан. ХХК-ий ерөнхий инженер нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, 2018 оны дэвтрийн хуулбар ирүүлээгүй байхад тийм гэж худлаа дүгнэсэн байсан. Санхүүгийн тайлангийн хувьд ХХК-ийг дагалдаж орсон Эл Эс би компани байсан. Эл Эс Би компанийн хувьд санхүүгийн тайлангаа 2016 он, 2017 онд өгөөгүй, аудит хийгдээгүй компанийг тийм гэж дүгнэсэн. ХХК-ий санхүүгийн тайлан аудит хийгдээгүй гэдэг нь Сангийн яамны дүгнэлт дээр харагдаж байгаа. 6.2.б заалт дээр ижил төстэй ажил гэсэн дээр манай компани сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа барилгын жагсаалт, тодорхойлолт, тайлбар байсаар байтал үгүй гэж дүгнэсэн байсан. ХХК-ийг тийм гэж дүгнэсэн байсан. Дуусаагүй гэрээний тайлбар хийсэн гэдэг асуудал дахин гарч ирж байхад манай байгууллага дуусаагүй барилгаа боловсрол соёл шинжлэх ухааны албан бичиг өөрсдийн тайлбартайгаа зураг төсөлтэйгээ явуулсан байхад үгүй гэж дүгнээд ХХК-ийг тийм гэж дүгнэсэн байсан. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа. 33.1 заалт дээр Дотоодын давуу эрхийн зөрүүг тооцно, дотоодын давуу эрхийг тооцуулах хүсэлтээ албан бичгээр өгнө гэдэг дээр бид нар ажиллах хүч орон нутгаас авч ажиллуулах тодорхойлолтоо сумын хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс тодорхойлолт аваад материалдаа хийсэн байхад манай компанийг үгүй гэж дүгнээд ХХК-ий албан тоот он, сар, өдөр байхгүй тодорхойлолтыг тийм гэж дүгнэсэн байсан. Үнэлгээний хорооны гишүүн гийн дүнэлтээр манай компанийг 06, 07 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг явуулаагүй гэж худлаа дүгнэсэн байсан. Мөн 2016 он, 2017 оны ижил төстэй ажлын улсын комиссын акт байхгүй гэж худлаа дүгнэсэн байсан. Дуусаагүй барилгын тодорхойлолт, тайлбарыг огт үнэлээгүй хийгээгүй гэж үзлээ гэж дүгнэсэн байдаг. Шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэсэн байсан. гийн ХХК-ийг дүгнэсэн дүгнэлтээр ерөнхий инженер 2018 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ирүүлээгүй, сумын хөдөлмөр халамжийн хэлтэс дотоодын ажиллах давуу эрхийн зөрүү тооцоололт албан тоот хугацаа дугаар нь байхгүй, ажлын зургийн даалгаврын дагуу эскиз зураг ирүүлээгүй, 2016 он, 2017 оны ижил төстэй ажлын улсын комиссын акт ирүүлээгүй тул хийгээгүй гэж үзлээ гэсэн байсан. Түншлэлээр оролцож байгаа компани нь нийгмийн даатгал төлөөгүй байна гэж дүгнэсэн байсан. Үүнээс харахад үнэлгээнд оролцсон гишүүд хууль зөрчиж байсан нь харагдаж байгаа юм. Эсвэл цаанаас нь хүчээр энэ компанийг шалгаруул гэсэн юм уу мэдэхгүй байна. Худалдан авах ажиллагааны хуулиар аливаа компаниудыг шудрага өрсөлдүүлж, ил тод байлгана гэж хуульчлан заасан байдаг. Гэтэл эдгээр хүмүүс ашиг сонирхол оруулж илүүрхэж ХХК-ийг харж үзэж байна гэж ойлгож байгаа гэв. Би өмнөх шүүх хуралд ганцаараа оролцохдоо ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээг баталгаажуулж цахим хаягаар явуулсныг авсан. гэдэг компани 2018 оны 06 дугаар сарын 20, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны тендерүүдэд үүсгэн байгуулагч нь *******, арын нэмэлт өөрчлөлт дээр Т.*******ыг гүйцэтгэх захирлаар томилов гэсэн заалт байдаггүй юм байна лээ. ******* гэдэг хүнийг аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, Нөмрөг сумын Засаг дарга гэдгээр нь л ашиг сонирхол байна гэж бид үзэж байна. 2015 онд аймгийн Засаг дарга Б.******* Төрийн банкны захирал байхдаа ХХК-тай Төв аймгийн Төрийн банкны тооцооны төвын барилга дээр гэрээ хийсэн байдаг юм байна лээ. Тиймээс аймгийн Засаг дарга ХХК хоёр хоорондоо уялдаа холбоотой хамсаатан нар юм байна гэж бид нар дүгнэж байгаа. Уг материалыг хаанаас авсан бэ гэхээр ХХК-ий 2015-2017 онуудад хийсэн ажлын гэрээ, улсын комисс хүлээж авсан акттай материалд нь байдаг юм байна лээ. Үүнийг бид нар ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа. 2017 оны 12 дугаар сарын 19-нд Завхан аймгийн Засаг дарга Б.******* ХХК-тай Завхан аймгийн Баянхайрхан сумын 160 хүүхдийн хичээлийн барилга, спорт заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажлын захиалагч гүйцэтгэгч нарын хооронд гэрээ нь тендерийн материалд орж ирсэн байсан. Үүнээс үзэхэд Б.******* Засаг дарга болсон цагаасаа эхлээд ХХК-тай ашиг сонирхлын үндсэн дээр тендер явуулдаг нэртэй боловч үнэн чанартаа шудрагаар үнэлэхгүй байна гэж дүгнэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь дэмжиж байна. Завхан аймгийн Засаг дарга ХХК-тай хийсэн гэрээ нь нэр томъёон дээрээ алдаатай байсан гэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 03 дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байгаа. Яагаад хууль бус болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Яагаад хууль бус гэж үзэж байгаа юм бэ гэхээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1 дээр Улсын төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авахаар бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгийн газар өөрийн ажил үйлчилгээ худалдан авах бараа ажил үйлчилгээний захиалагч нь байна гэж заасан байдаг. Гэтэл Завхан аймгийн Засаг дарга комисс томилсон. Тухайн комисс нь сая хэлсэн зөрчлүүдийг гаргасан. Илт хууль бус байгаагийн үндэслэл нь Засаг даргын захирамжаас эхлэж байгаа. Ийм учраас 3 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт мөн адил илт хууль бус байгаа юм. Яагаад илт хууль бус байна бэ гэхээр Нэгдүгээрт: Засаг даргад эрх олгогдоогүй, Хоёрдугаарт: Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4 зааснаар хууль бус аргаар тендерийн материал шалгаруулж гэрээ байгуулах дүрэм зөрчсөн. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4-т зааснаар хууль бусаар гэрээ байгуулсан. Ийм учраас энэ нь илт хууль бус акт байна гэж бид үзэж байгаа. Урьд нь ******* аймгийн Засаг дарга хоёр нэгдмэл сонирхолтой хүмүүс байсан учраас гэрээ байгуулсан байна. Гэрээ байгуулахдаа их хэмжээний нөхцөл зөрчсөн мөн илт алдаатай гэрээ байгуулсан. Засаг дарга өөрийнхөө өмнөөс хоёр гурван хүн явуулж гэрээ байгуулсан байдаг. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн *******, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн нар гэрээ байгуулсан. Эдгээр хүмүүсийн байгуулсан гэрээг Засаг дарга зөвшөөрсний үндсэн дээр баталгаажуулсан. Уг гэрээн дээр Завхан аймгийн сумын засаг барилгын засвар даргын тамгын газрын конторын барилгын ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ гэсэн байна. Ийм учраас энэ дүгнэлт илт хууль бус байна. Үүнийг үндэслэн гаргасан Засаг даргын гэрээ илт хууль бус гэдгийг нотлож байна. Гэрээний баталгаажилтыг Засаг дарга хийсэн учраас энэ гэрээг Засаг дарга хийсэн байна гэж үзэж байгаа. Засаг даргын тамгын газрыг хариуцагчаар шүүхийн санаачилгаар татаж оролцуулсан байна лээ. Би гэрээ байгуулахад оролцсон Засаг даргын тамгын газрыг оролцуулах боломжгүй, хууль зөрчсөн Засаг даргыг шүүх хуралд оролцуулах ёстой гэж шүүхэд хандсан. Уг гэрээний толгойн хэсгийг харахад барилгын ажлын засвар хийх гээд байгаа юм уу, барилга барих гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй болсон. Ийм учраас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны 4 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлт нь илт хууль бус болохыг тогтоолгох, мөн үүнийг үндэслэн гаргасан Засаг дарга Б.*******, ХХК-ний гүйцэтгэх захирал ******* нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хамгийн гол нь Засаг дарга Б.*******, ХХК-ий захирал ******* нар хувийн ашиг сонирхолтой байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх хэсэгт зааснаар тодорхой хэмжээний ашиг сонирхол байсан байна гэдэг нь харагдаж байна гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хуулийн хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. 2018 оны 12 дугаар сарын 14-нд анхны нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага бол Нэгдүгээрт: 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох гэсэн байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. тодорхой ярьсан гэж үзэж байна. Хоёрдугаарт: 2018 оны 11 дүгээр сарын 23-ны 4 дугаартай үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Гуравдугаарт: Завхан аймгийн Засаг дарга ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажлын гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуульд зааснаар худалдан авах ажиллагааг ил тод өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллана гэж заасан байдаг. Маргаан бүхий тендер хоёр удаа явагдсан байдаг. Явагдсан тендерийн материалаас харахад уг тендерийн үнэлгээний хороо анхнаасаа хууль бус явуулсан гэж үзэхээр байгаа. Яагаад гэхээр тендер шалгаруулалтын тухай хуулийн 5.1.9 дэх хэсэгт үнэлгээний хороо хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсэг байна гэж заасан. Тийм учраас захиалагч нь хэн бэ гэдгийн тодруулах нь зүйтэй байна гэж үзэж байна. Тендер шалгаруулалтын тухайн хуулийн 45.2 дах хэсэгт Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжих бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад захиалагч нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна гэж заасан байдаг. Үүнээс дүгнэж үзэхэд үнэлгээний хороог Засаг даргын тамгын газар тушаалаараа байгуулах ёстой гэж харагдаж байна. Гэтэл аймгийн Засаг дарга үнэлгээний хороо байгуулсан нь хуулиа зөрчсөн үйлдэл гаргасан байна. Энэ үйл ажиллагаа явагдлаа гэж үзэхэд үнэлгээний хороо яагаад дахин тендерт ирүүлсэн нотлох баримтуудыг үнэн зөв шударгаар үнэлэхгүй байгаа юм бэ, энэ ажлын хэсэгт ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн албан хаагч нар тендерт ирүүлсэн хоёр компаний нотлох баримтуудыг яагаад ингэж дүгнэсэн юм бэ, илт нэг талыг баримтлан ашиг сонирхлын байдлаар үнэлсэн нь цаагуураа ашиг сонирхолтой байдлыг харуулж байна. Иргэдийн хурлын төлөөлөгч *******ийн компанийг шалгаруулахын тулд хууль бус байдал харагдаж байна. Тендер шалгаруулах үйл ажиллагаа хууль бус явагдсан гэдэг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн тайлбараас харагдаж байгаа. Аймгийн Засаг дарга үнэлгээний хороо байгуулаад ажлын хэсэг ажиллаж байгаа бол ажлын хэсгийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байж байгаад дүгнэлтээ гаргах ёстой. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4 дугаартай дүгнэлтэнд 4 гишүүний бүрэлдэхүүн оролцсон. Хуулийн 47 дугаар зүйлийн 8-д зааснаар үнэлгээний хорооны дүгнэлтэнд бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж заасан байдаг. Энэ дүгнэлт нь илт хууль бус яагаад гэхээр үнэлгээний хороо томилогдсон бүрэлдэхүүнээрээ оролцоогүй байна. Ажлын гэрээний захиалагч нь аймгийн Засаг даргын тамгын газар байсаар байтал аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд гарын үсэг зурсан. Хэдэн эрх ашиг сонирхол нэгтэй хүмүүстэйгээ нийлээд гэрээ байгуулсан нь харагдаж байна. Ингэж төрийн ажлыг хууль бус явуулж болж байгаа юм уу, энэ асуудал дээр шүүх үнэн зөв дүгнэлт өгөх байх гэж найдаж байна. Хэт нэг талын барьсан тендер явуулж байгаад харамсалтай байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Энэ асуудлаас болоод нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Яагаад бэ гэхээр нэхэмжлэгчийн баримт бичгийг үнэн зөв дүгнээгүй байна гэв. Хариуцагч Үнэлгээний хороо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Завхан аймгийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/238 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2 удаа хялбаршуулсан цахим хэлбэрээр зохион байгуулсан. 2 дахь удаагийн тендер 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зарлагдаж 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тендерийн нээлтийг хийсэн. Энэхүү тендер шалгаруулалтад ХХК болон -ХХК-иуд тендер ирүүлсэн байна. Үнэлгээний хороо нь Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газар барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.1 дэх заалтын дагуу хянан үзэхэд -ХХК нь ТОӨЗ-ийн 6.3 б тендерт оролцогч нь 2016, 2017 онуудад ашиггүй ажилласан, ТОӨЗ-ийн 6.2 нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны 6, 7 сарын тайланг ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйл болох Санхүүгийн чадавхийг үнэлэх заалт болон хуулийн 27.1.3 дахь заалт тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангаагүй учир хуулийн 27.4 дэх заалтын дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан дүгнэлт гарсан. -ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/7070 дугаартай гомдол хянасан тухай албан бичигт -ХХК нь 2016, 2017 онуудад алдагдалтай ажилласан гэж үнэлсэн нь ТОӨЗ-ийн 6.3./б/ тендерт оролцогч нь 2015, 2016, 2017 онуудад ашигтай ажилласан байна гэсэн шалгуурыг хангахгүй гэж үнэлсэн нь үндэслэлтэй мөн ХХК нь 2016, 2017 онд хийсэн ижил төстэй ажлын гэрээ, улсын комиссын актыг ирүүлээгүй нь ТОӨЗ-ийн 6.2/д/ заалтыг хангахгүй, ХХК-ийн түншлэлийн гишүүн PCT ХХК-ийн 2017 онд хийсэн ижил төстэй ажлын гэрээ болон улсын комиссын акт дутуу ирүүлсэн нь ТОӨЗ-ийн 6.2/д/ заалтыг, мөн 2015, 2016, 2017 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлээгүй нь ТОӨЗ-ийн 6.2/б/ дахь заалтыг тус тус хангахгүй байна. Иймд энэ тендер шалгаруулалтыг хуулийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож /Сангийн яам нь захиалагчийн үйлдэл, шийдвэрийг хэсэгчлэн буюу бүхэлд хүчингүй болгох өөрчлөх эрхтэй/ хуулийн 30.4.3 дахь заалтад заасны дагуу хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгасан байна. Энэхүү шийдвэр нь Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №03 дугаар хурлын шийдвэр болох үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгосон шийдвэр билээ. 2. Үнэлгээний хорооны гишүүд Сангийн яамнаас ирүүлсэн /6-1/7070 дугаартай гомдол хянасан тухай албан бичиг/ шийдвэрийн дагуу дээрх тендерийг хянан үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.3-д заасан шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй нөхцөл байдал дахин үүссэн тул үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №04 дүгээр дүгнэлтээр шууд гэрээ байгуулах эрхийг захиалагчид шилжүүлсэн. Энэхүү 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн № 04 дүгээр бүхий үнэлгээний хорооны дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн яамны шийдвэрийг хэрэгжүүлж гарсан хүчин төгөлдөр шийдвэр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 сарын 25-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж ойлгож байна. Энэ шаардлагын дагуу тайлбар хэлье. Нэгдүгээрт: Нэхэмжлэгч нь анх шүүхэд 2018 оны 12 сарын 19-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн огноо нь 2018 оны 12 сарын 14, 15 гэсэн хоёр өөр огноотой байгаа боловч шүүх нэхэмжлэлийг хүлээж авсан улаан тамгатай дардсаараа 2018 оны 12 сарын 19-ны өдөр хүлээж авсан гэж бичигдсэн байна. 2018 оны 10 сарын 23-ны өдрийн номер 3 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Сангийн Яамны хариуг 2018 оны 11 сарын 13-нд хүлээн аваад хөөн хэлэлцэх хугацааг 6 хоногоор хэтрүүлсэн байна. Энэ асуудлаар маргах эрх зүйн үндэслэлгүй байна. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтийн эрх зүйн үйлчлэл нь дууссан акт юм. Эрх зүйн үйлчлэл нь дууссан актыг хүчингүй болгуулна гэсэн ойлголт байхгүй. Хоёрдугаар шаардлага нь 2018 оны 11 сарын 23-ны өдрийн номер 4 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гэж ойлгосон. Илт хууль бус актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аль нэг шаардлага бүрэн байгаа тохиолдолд илт хууль бус болдог. Номер 4 дугаартай дүгнэлтийн хувьд тухайн тендер хянан үзэх хөндлөнгийн эрх бүхий этгээдийн гаргасан хариу байдаг. 4 дугаартай дүгнэлтийн хувьд болон -ХХК-ууд аль аль нь өөрсдөө шаардлага хангаагүй байна. Тийм учраас Тендерийн тухай хуулийн 30.4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн учраас шууд гэрээ байгуул гэсэн. Эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу гарсан дүгнэлт юм. Үүнтэй нэхэмжлэгч маргаагүй. Сангийн яамны хариутай маргаагүй бид нар өөрсдөө шаардлага хангахгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрч тухайн үед нь маргаагүй байж одоо шүүх дээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлж гарсан эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт байгаа. Гуравдугаар шаардлагын хувьд нэхэмжлэгч нь татгалзсан байна. Даалгах шаардлагаасаа татгалзсан байна. Эс үйлдэхүй буюу татгалзал байгаа тохиолдолд даалгах шаардлага гардаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээний хорооны ямар нэгэн эс үйлдэхүй байхгүй мөн татгалзал байхгүй. Нэгэнт үнэлгээний хороо дүгнэлтээ удаа дараа гаргаад албан ёсны шийдвэр гарчихсан байгаа. Үнэлгээний хорооны хувьд нэгэнт бүрэн эрх нь дуусчихсан, шууд гэрээ байгуулах эрхийг Сангийн яам захиалагчдаа олго гээд чиглэл өгсөн, Сангийн яамны шийдвэрийн дагуу шууд гэрээ байгуулах эрхийг олгосон. Үнэлгээний хороо одоо байхгүй бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад даалгах гэсэн шаардлага байж болохгүй. Дөрөвдүгээр шаардлага 2018 оны 12 сарын 17-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэгч болон захиалагч нарын хооронд байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох гэж ойлгосон. Энэ шаардлага мөн адил үндэслэлгүй юм. Яагаад гэвэл нэхэмжлэгч -компани номер 4 дугаартай дүгнэлтийн хувьд хуулийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ямар нэгэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа огт хийлгээгүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй байж уг гэрээтэй маргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь харагдаж байна. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг харахад Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан шинж харагдахгүй байна. Уг гэрээ Сангийн яамнаас ирсэн албан бичгийн дагуу үнэлгээний хороо шууд гэрээ байгуулах эрхээ захиалагчдаа өгсны дагуу захиалагч нь албан ёсоор байгуулсан гэрээ юм. Гарчигийн хувьд техникийн алдаа байгаа учраас түүнийг илт хууль бус гэж ойлгож болохгүй. Гэрээ байгуулах ажиллагаанд -ХХК оролцоогүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Гэрээний хувьд Захиргааны ерөнхий хуулийн 55.1-д заасан шинж харагдахгүй байна гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд -ХХК-аас гаргасан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг шүүхээр тогтоолгох, хүчингүй болгуулах, нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/238 дугаартай захирамжаар Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын конторын барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулсан. Тус үнэлгээний хорооноос тендер сонгон шалгаруулалтыг 2 удаа зохион байгуулж тус сонгон шалгаруулалтад -ХХК-аас Сангийн яаманд тухай бүр гомдол гаргаж Сангийн яамнаас 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/5341, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/4070 дугаартай гомдол хянасан тухай хариуг орон нутгийн өмчийн газар, -ХХК-д хүргүүлсэн байдаг. Мөн Орон нутгийн өмчийн газраас дээрх нөхцөл байдлыг нягтлан үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасны дагуу бүх тендерээс татгалзаж, шууд гэрээ байгуулах зөвлөмжийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 421 дугаартай албан бичгээр ирүүлсэн байдаг. Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай гэрээ нь Сангийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/4070 дугаартай гомдол хянасан тухай хүчин төгөлдөр баримт болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 дахь хэсэгт заасны дагуу захиалагчид олгосон эрхийн дагуу хуульд үндэслэн байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд -ХХК-ний гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг шүүхээр тогтоолгох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.: Би энэ тендерийн үйл ажиллагааг эхнээс нь сайн мэдэхийн хувьд тайлбар хийе. Би өөрийгөө онцолж хэлэхэд сумын хүн. 2013 онд сумд амьдарч байсны хувьд энэ барилгын түүхийг сайн мэднэ. Анх 2013 онд сумын орон нутгийн хөгжлийн сангаас 220.000.000 төгрөг тусгагдаад тендер зарлаад ЧБББ гэдэг компани шалгараад барилгын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Тухайн компаний менежерээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. ажиллаж байсан. Нэмэлт хөрөнгө сууж чадаагүй уг хөрөнгийнхөө хэмжээнд барилгын ажил хийж тухайн барилга зарцаагдсан байж байгаад 2018 оны төсвийн тухай хуулиар 750.000.000 төгрөг сууснаар нийт 970.000.000 төгрөгний өртөгтэй барилга үргэлжлэх боломжтой болсон. Уг барилга маань зарцаагдаад олон жил болсон үргэлжлүүлж барьж болох эсэхийг тогтоох, ажлын тоо хэмжээ нь 220.000.000 төгрөгөндөө багтаж байгаа юу үгүй юу гэдгийг тогтоох шаардлага гарсан. Өмнө нь гүйцэтгэж байсан компанитай гэрээ хийх боломж байна уу үгүй юу гэдгийг тогтоох нөхцөл үүссэн. Ингээд Засаг даргын захирамжаар 2 сард ажлын хэсэг байгуулагдаад ажлын хэсэг газар дээр нь очиж танилцсан. Газар дээр нь очиж танилцахад хэд хэдэн ноцтой алдаа илэрсэн. Барилгын тухай хуулиар барилгыг барихдаа зөвшөөрөл авч байж эхлэх ёстой байдаг юм байна лээ. Гэтэл барилгынхаа зөвшөөрлийг аваагүй, мэргэжлийн байгууллагаар явцын хяналтыг хийлгээгүй, барих явцаа маш ноцтой алдааг гаргасан байдаг. Барилгын мэргэжлийн хэллэгээр зүрхэвч энгийн үгээр тайлбарлах юм бол тулгуур багана болох хана хоорондын багануудыг суурьтай нь холбоогүй хэсэг хэсэг тус тусад нь холбосон тулгуур багана сул, газар хөдлөлтөнд унахаар байсан. Барилгыг цааш үргэжлүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт хийлгэх шаардлагатай болсон. Тухайн үед ЧБББ компани дампуурсан. Гэтэл Ц. би Гликовит гэдэг компани дээр шууд гэрээ байгуулан энэ барилгын ажлыг үргэлжлүүлэн хиймээр байна гэдэг хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтэнд юу дурьдагддаг вэ гэхээр улсын төсөвт би өөрөө хөөцөлдөн байж суулгуулсан учраас энэ ажлыг би хийх ёстой өөр хэн ч хийхгүй гэсэн хүсэлт гаргаж байсан. Үүнийгээ Гликовит компаний гэрээ үргэлжлүүлэн хийх хүсэлтэн дээрээ дурьдсан байсан. Тэгэхээр нь би зураг хийсэн компаниасаа энэ барилгыг үргэлжлүүлж болно гэсэн дүгнэлт авч ирэх боломж байна уу, та тэр дүгнэлтээ аваад ир эсвэл дүгнэлт хийх эрх бүхий байгууллагаар дүгнэлт хийлгэе гэхээр Монгол улсын хэмжээнд Эйр констракшин буюу ШУТИС-ын багш нарын компани барилга үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргадаг байсан. Энэ байгууллага руу уг барилгыг үргэлжлүүлж болох эсэхийг тогтоохоор хандсан. Уг дүгнэлтээ хүлээж тендерээ зарлаж чадахгүй байсан. Өөрийнх нь гаргасан үнэлгээгээр тооцож үзэхэд 200 гаран сая төгрөгний ажил хийгдсэн байсан. Үүнийг өөрсдөөс нь асуухад төсөвт суулгуулахын тулд хуурамч гүйцэтгэл гаргуулсан юм гэж хэлсэн. Үндэсний аудитын газар дүгнэлтээ албан ёсоор гаргаж өгөөгүй учраас үндэсний аудитын газарт өгсөн Эйр констракшн зүрхэвчийг дахиж доош нь суулгаж ханатай нь бэхлэх зарим хэсгийг хэсэгчлэн буулгаад цааш үргэлжлүүлэх боломжтой юм байна гэж үзсэн учраас бид тендер зарласан. Засаг даргатай байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох гэж байх шиг байна. Сангийн яамнаас ирсэн дүгнэлтийг үндэслэн үнэлгээний хороо өгөх ёстой дүгнэлтээ гаргаж өгсөн. Тухайн үед ямар нөхцөл байдал үүссэн байсан бэ гэхээр оны эцэс болсон Сангийн сайдын 415 тоот тушаалаар хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд мөнгийг нь өгдөг журамтай. Энэ барилгын ажил огт хийгдээгүй байж 700.000.000 төгрөгийг авах боломж байхгүй. Хэрвээ авахгүй татагдах юм бол энэ барилгын ажил дахин зарцаагдаад эргээд хэзээ хөрөнгө суух вэ гэдэг нь тодорхойгүй болсон энэ үед салбар яамнаас чиглэл өгсөн. Ийм барилгууд улсын хэмжээнд олон болчихлоо тендер хожуу зарласан улсын төсөвт хийж чадах хэмжээний ажил хийгээгүй учраас тэр хэмжээний барьцаа хөрөнгийг банкны барьцаанд тавиулаад тийм чадамжтай компанийг үндэслээд мөнгийг нь олгож болно гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолыг үндэслээд үнэлгээний хорооны 04 дүгээр зөвлөмжийг үндэслээд, тендерийн хуулийн 30.4 дэх заалтыг харгалзаад орон нутгийнхаа хэмжээнд байгаа 750.000.000 төгрөгний банкны баталгаа гаргаж чадах 3 компанид санал тавьсан. Санал тавьсан хоёр компани татгалзаж ХХК Чингис хаан банкинд 750.000.000 төгрөг байршуулж эрх үүссэнээр бид нар гэрээ хийж Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яам үүнийг үндэслээд мөнгө олгох эрх үүссэн байхад гэрээ байгуулсныг мэдэж Сангийн яаман дээр очиж хэл ам хийснээс болоод Сангийн яам энэ маргаантай юм байна улсын төсвийн мөнгө хүрэлцэхгүй байхад энэ мөнгийг олгох боломжгүй гэж татсан. Одоо энэ гэрээ хэрэгжээд явсан ч гүйцэтгэх мөнгө нь байхгүй болсон ажил байгаа юм. Засаг дарга Тамгын газар хоёрын хооронд асуудал гаргаад байх шиг байна. Угаасаа энэ чинь Засаг даргын тамгын газар ш дээ. Энэ хоёр хэн хэнийгээ төлөөлдөг Засаг даргын ажлын алба юм. Зарим аймагт Засаг даргаараа үйл ажиллагаа нь явагддаг зарим аймагт Засаг даргын тамгын газраараа үйл ажиллагаа нь явагддаг. Үүнээс би нэг л зүйлийг ойлгож байна. -ХХК, ЧБББ ХХК-ууд ах дүүсийн компаниуд юм байна лээ. Энэ компаний ард гэж эмэгтэй байдаг. Энэ компаниуд мэргэжлийн бус барилга барьдаг. Энэ компани цаашид барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй гэж үзсэний үндсэн дээр би гэрээ байгуулах санал хүргүүлээгүй. Бидэнд байсан мэдээллээр -ХХК нь гандангийн барилга гэж Монгол улсад нилээн алдартай болж байгаа барилга байна. Анх төсөвт өртөгийг маш олон дахин нэмж өсгөсөн дуусгаж чадаагүй ийм компанийг бид нар 750.000.000 төгрөгний баталгаа банкинд гаргах чадамжгүй гэж үзэн гэрээ байгуулах хүсэлт өгөөгүй юм гэв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтэд нэгэнт нэхэмжлэгч компани гомдол гаргаад Сангийн яам эцэслэн шийдвэрлэчихсэн. Нэгэнт шийдэгдээд хүчингүй болсон актыг дахин хүчингүй болгуулах гэж ямар ч үндэслэлгүй шаардлага гаргасан. Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нартай санал нэг байна. Хоёрдугаарт: Үнэлгээний хорооны 2018 оны 11 сарын 23-ны өдрийн номер 4 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гарсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлүүдийг зааж өгсөн байдаг. Завхан аймгийн үнэлгээний хорооны дүгнэлт гарсанаар нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрхийг зөрчсөн юм бэ гэх ямар ч асуудал байдаггүй. Үнэлгээний хороо дээд шатны байгууллагын эрх бүхий актыг биелүүлсэн шийдвэр гаргасан байна. Сангийн яамнаас -ХХК-ний өргөдлийг шийдээд тендерийн тухай хуулийн 30.4 заасны дагуу шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгон даалгасан учраас номер 4 дугаартай дүгнэлтийг үнэлгээний хороо гаргасан. Сангийн яамнаас аймгийн Засаг даргад шууд гэрээ байгуулах зөвлөмжийг өгсөн байсан. Үнэлгээний хороо хууль зөрчсөн зүйл байхгүй. Ийм учраас номер 04 дугаартай дүгнэлтийн хувьд нэхэмжлэх эрх байгүй байна гэж үзэж байна. 04 дугаартай дүгнэлтийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Нэгэнт хүчингүй болсон захиргааны актыг дахин хүчингүй болгуулна гэсэн ямар ч логик ойлголтгүй үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргасан нь харагдаж байна. Сангийн яамны 2018 оны 11 сарын 13-ны 6-1/7070 тоот шийдвэрийг хэзээ авсан юм бэ гэхээр 2018 оны 11 сарын 13-ны өдөр авсан гэж хэлсэн. Энэ асуудал дээр маргасан юм уу гэхээр маргаагүй байна. Энэ шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх зүйн үндэслэл нь тогтоогдсон. Энэ акттай маргаж байгаа бол хуульд заасан 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл үндэслэлгүйгээр 6 хоног хэтрүүлж 12 сарын 19-ны өдөр Завхан аймгийн шүүхэд хандсан болох нь шүүхийн тэмдэгээс харагдаж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй баримт нотолгоогүй болох нь харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч -ХХК нь Завхан аймгийн Засаг дарга болон Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Завхан аймгийн Засаг дарга, ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай гэрээг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6/523 дугаар албан бичгээр[1] Их Уул сумын Засаг даргын Тамгын газрын конторын барилга угсралтын ажлыг зураг төсвийн хамт Түлхүүр гардуулах нөхцөл-өөр 750 сая төгрөгт гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлуулах хүсэлт гаргаснаар Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дэргэдэх үнэлгээний хорооноос 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нээлттэй тендерийг зарласан байна. 09-ТГШ-003/2018 дугаар бүхий Их Уул сумын Засаг даргын Тамгын газрын барилга шинээр барих ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 10 цаг 50 минутанд интернетээр www.tender.gov.mn хаягаар нээхэд -ХХК, ХХК гэсэн 2 компаниас материал ирүүлсэн байснаас Завхан аймгийн Үнэлгээний хорооны 2018 оны 07 сарын 27-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр[2] -ХХК-ийг нивелир, теодолит гэх 2 багажийн хугацаа дууссан /ТОӨЗ 13.1 ж/, ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 он, эдгээр онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг ирүүлнэ гэсэн заалтыг зөрчиж, 2016, 2017 онуудад хийсэн ижил төстэй ажил байхгүй /ТОӨЗ 6.2 д/, хамгийн сайн үнэлсэн тендерээс үнийн санал өндөр /ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 28.7.4/ гэсэн үндэслэлээр -ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан байна. Нэхэмжлэгч "-ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/108 тоот албан бичгээр[3] Сангийн Яаманд гомдол гаргаснаар Сангийн Яамны 2018 оны 08 сарын 16-ны өдрийн Гомдол хянасан тухай 6-1/5341 дүгээр албан бичгээр[4] уг тендерт оролцсон Си Эйч Си, ХХК-иуд нь шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй байх тул захиалагч хуулийн 30.1.1 дэх заалтад заасны дагуу бүх тендерээс татгалзах нь зүйтэй байна гээд тендер шалгаруулалтыг хуулийн 30.4.1 дэх заалтын дагуу дахин нээлттэй зарлахыг мэдэгдсэний дагуу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс дахин нээлттэй тендерийг зарласан болох нь тендерийн танилцуулга[5], тендер зарласан үнэлгээний хорооны 2018 оны 05 сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл[6], тендерийн урилга[7], Сангийн Яамны 6-1/5341 дүгээр албан бичиг[8], Завхан аймгийн орон нутгийн өмчийн газрын 2018 оны 08 сарын 01-ний өдрийн 374 дүгээр албан бичиг[9], 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт[10] зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хоёр дахь удаагийн тендер шалгаруулалтыг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11:30 цаг хүртэл явуулж, тендер хүлээн авахад , -ХХК-иуд тендер ирүүлснээс Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж, 730,584,623 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн болох нь Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлт[11]-ээр тогтоогдож байна Уг тендерт оролцсон -ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/165 тоот албан бичгээр[12] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн Яамнаас гомдлыг хянаад ...тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй байх тул захиалагч хуулийн 30.1.1 дэх заалтад заасны дагуу бүх тендерээс татгалзах ёстой атал дахин хуульд нийцээгүй шийдвэр гаргажээ. Иймд энэ тендер шалгаруулалтыг хуулийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож хуулийн 30.4.3 дахь заалтад заасны дагуу зохион байгуулж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдье... гэсэн хариуг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/7070 тоот албан бичгээр[13] -ХХК-д болон Завхан аймгийн Засаг даргад өгсөн байна. Нэг. Завхан аймгийн орон нутгийн өмчийн газрын хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Хариуцагч талаас нэхэмжлэгч -ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэж, нэхэмжлэгч талаас манайх 2018 оны 12 сарын 14-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, 12 сарын 15-ны өдөр шууданд хийсэн тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж маргасан байна. Нэхэмжлэгч нь үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/165 дугаар албан бичгээр гомдол гаргасны дагуу Сангийн Яамны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/7070 албан бичгээр тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, хуулийн 30.4.3 дахь заалтад заасны дагуу зохион байгуулж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг мэдэгдсэн байна. Үүнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар энэ нь эцсийн шийдвэр болсон байна. Мөн хуулийн 55.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Сангийн Яамны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болох бөгөөд тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргахаар зохицуулсан байна. Иймд гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрх нь нээгдэх тул 03 дугаар дүгнэлтэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна. Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж, ХХК-тай 730,584,623 төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ талуудын тендерт ирүүлсэн нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үнэн зөв үнэлээгүй, үнэлгээний хорооны гишүүд тендерийн баримт бичгийг худлаа үнэлсэн, манай компани 2015, 2016, 2017 онуудад ашигтай ажилласан, 2018 оны 1-8 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг ирүүлсэн байхад ирүүлээгүй гэж дүгнэсэн гэж, хариуцагчаас -ХХК нь ТОӨЗ-ийн 6.3 /б/-д заасан тендерт оролцогч нь 2015, 2016, 2017 онуудад ашигтай ажилласан байна гэсэн шалгуурыг хангаагүй, 2016, 2017 онуудад ашиггүй ажилласан, уг 03 дугаар дүгнэлтийг Сангийн Яамны 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 6-1/7070 албан бичгээр хүчингүй болгосон тул үүнийг дахин хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагагүй гэж маргажээ. ТОӨЗ-ийн 6.2-ийн 5-д[14] нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тендер нээх хугацаанаас өмнөх хамгийн багадаа 3 сарын тайланг хавсаргаж ирүүлнэ гэж заасан байх бөгөөд Тендерийн цахим баримт бичиг болох CD-нд хадгалагдаж буй баримтын si eich si гэсэн фолдер доторх ИТА гэсэн цэсд -ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан авагдсан байна. Иймд үнэлгээний хорооноос нэхэмжлэгчийг 6, 7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн дээрх цахим баримтын 2015, 2016, 2017 оны санхүүгийн тайлан гэсэн цэс дотор -ХХК-ийн орлогын дэлгэрэнгүй тайлан байх бөгөөд тус компани нь 2016, 2017 онуудад алдагдалтай ажилласан болох нь харагдаж байх тул энэ талаар дүгнэсэн үнэлгээний хорооны дүгнэлт зөв байна. Нэхэмжлэгчээс манайх Гандан тэгчлэн хийдийн 1080 лам хурах Их Цогчэн дугана-ын барилга дээр тухайн үед хийгдсэн нэмэлт ажлын төсөв нь 2019 оны улсын төсөвт тусгагдахаар хэлэлцэгдэж байгаа. Энэхүү нэмэлт ажил нь нэгэнт хийгдсэн ажил тул байгууллагын орлого ашиг болж байгууллагын балансд бүртгэгдсэн гэж маргаж байх боловч энэ нь 2019 онд орох орлого байх бөгөөд 2016, 2017 онуудын санхүүгийн баримтаар тус компани алдагдалтай ажилласан тайлан гаргасан байх тул дээрх онуудад алдагдалтай ажилласан байна гэж үзсэн нь буруу биш байна. ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч -ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яам хянаж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/7070 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй байх тул захиалагч хуулийн 30.1.1 дэх заалтад заасны дагуу бүх тендерээс татгалзах ёстой атал дахин хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, хуулийн 30.4.3 дахь заалтад заасны дагуу зохион байгуулж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг үнэлгээний хороонд даалгасан, Үнэлгээний хорооны гишүүд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Эндээс үзэхэд, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас үүрэг болгосны дагуу Үнэлгээний хороо нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээ хүчингүй болгож, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч нь шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй, ТОӨЗ-ийн 6.3 /б/-д заасан 2015, 2016, 2017 онуудад ашигтай ажилласан байна гэсэн шалгуурыг хангахгүй болох нь тогтоогдсон тул 03 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үнэлгээний хорооны гишүүд нь ХХК-ий ирүүлсэн тендерийн баримт шаардлага хангахгүй байхад тийм гэж худлаа үнэлсэн гэж маргаж байх бөгөөд нэгэнт 04 дүгээр дүгнэлт гарснаар 03 дугаар дүгнэлт нь эрх зүйн үйлчлэлгүй болсон, 03 дугаар дүгнэлтийг үндэслэж захиалагчаас ямар нэгэн шийдвэр гараагүй тул ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үнэлсэн байдалд шүүх дүгнэлт хийх, энэ талаар цугларсан нотлох баримтыг үнэлэх шаардлагагүй юм. Иймд үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хоёр. Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх хэсэгт зааснаар уг дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгохоор, үндэслэлээ тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь хууль бус аргаар тендерийн материалыг шалгаруулж гэрээ байгуулахыг зөвлөмж болгосон, үнэлгээний хороог захиалагч болох Засаг даргын Тамгын газар байгуулах ёстой байтал Засаг дарга байгуулсан, Засаг дарга болон ХХК-ий захирал Н.******* нар нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд байгаа гэж маргажээ. Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгож Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалт нь хууль бус захиргааны актыг хүчингүй болгох шаардлагад хамаарах үндэслэл бөгөөд илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагад хамааралгүй байна. Үнэлгээний хорооны 04 дүгээр дүгнэлтээр тендер ирүүлсэн Си Эйч Си, ХХК-иудын тендерийн баримт материалыг дахин үнэлж, аль нэг компанийг шалгаруулсан шийдвэр гаргаагүй, Завхан аймгийн орон нутгийн өмчийн газрын 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 493 дугаар албан бичгээр[15] ХХК-ий ирүүлсэн тендерийг мөн шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан учир үнэлгээний хорооны гишүүд хууль бус аргаар тендерийн материалыг үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газар нь захиалагч бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтад зааснаар үнэлгээний хороог байгуулахаар байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тушаалаар[16] ...эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, ажлыг чанартай гүйцэтгүүлж, үе шатны ажилд тавих техник хяналтыг хариуцлагатай зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх тул Засаг даргаас үнэлгээний хороог байгуулсныг буруутгах боломжгүй түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс үнэлгээний хорооны гишүүд нь тендерийн баримт бичгийг боловсруулахдаа хуульд нийцүүлээгүй, хуульд байхгүй шаардлага тавьсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, нэгэнт ТШӨХ, ТОӨЗ гэсэн тендерийн бичиг баримт, түүнд тавигдсан шаардлагыг хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон байх тул одоо энэ үндэслэлээр маргах боломжгүй байна. Мөн ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, хавсралтаас үзэхэд тус компаний үүсгэн байгуулагч нь Н.******* байх хэдий ч түүнийг Завхан аймгийн Засаг даргатай нэгдмэл сонирхолтой этгээд мөн гэдгийг нотолсон баримтгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Сангийн Яамны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/7070 албан бичгээр тендерийг хуульд нийцүүлж явуулахыг үнэлгээний хороо болон захиалагчид даалгасан. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг явуулаагүй хууль зөрчсөн байгаа хэдий ч нэхэмжлэгч тал уг 04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах биш илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан, шаардлагынхаа үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 гэж тодорхойлсон, нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд дүгнэхэд 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна. Гурав. Завхан аймгийн Засаг дарга болон ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч талаас илт хууль бус дүгнэлтийг үндэслэж гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус, гэрээний нэр томъёо алдаатай гэж, хариуцагч талаас гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээ биш, Иргэний хуульд заасан Ажил гүйцэтгэх гэрээ гэж маргасан байна. Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр шууд гэрээ байгуулах зөвлөмжийг өгсний дагуу уг гэрээ байгуулагдсан байх тул Иргэний эрх зүйн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна. Нэгэнт үнэлгээний хорооноос гэрээ шууд байгуулах зөвлөмжийг өгсөн, үүний дагуу гэрээ байгуулагдсан, гэрээний нэр товъёо алдаатай бичигдсэнээр гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна, 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх... гэж зааснаар тухайн тендерийн бичиг баримт, ТОӨЗ, ТШӨХ зэрэгт заасны дагуу Үнэлгээний хороо нь хуулиар өөрт олгогдсон чиг үүргийнхээ дагуу тендерийн баримт бичиг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэж, үнэлгээг хийжээ гэж үзлээ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлага нийцсэн тендер гэж үзнэ, 27.4 Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасны дагуу үнэлгээний хороо нь нэхэмжлэгч -ХХК-ий тендерээс татгалзсан байна. Нэхэмжлэгч байгууллагын ирүүлсэн тендер нэгэнт шаардлагад нийцэхгүй, гэрээ байгуулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэснийг зөрчөөгүй, хариуцагч захиалагч байгууллага, тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах боломжгүй байна. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах гэж заасны дагуу тендерийн захиалагч нь орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс үнийн санал авч[17] ХХК-тай дугаартай гэрээг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэгч -ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Иймд дээрх үндэслэл, дүгнэлтүүдээр нэхэмжлэгч -ХХК-ийн шүүхэд гаргасан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Засаг даргын ХХК-тай байгуулсан дугаартай гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тендерийн материалд дахин үнэлгээ хийхийг даалгуулах шаардлагаасаа татгалзсан тул түүний татгалзлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1.1, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч -ХХК-ийн үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Засаг даргын ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Тендерийн материалд дахин үнэлгээ хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА
[1] 1-р хавтаст хэргийн 69-р хуудас [2] 1-р хавтаст хэргийн 212-р хуудас [3] 3-р хавтаст хэргийн 56-р хуудас [4] 1-р хавтаст хэргийн 12-р хуудас [5] 1-р Хавтаст хэргийн 67-р хуудас [6] 1-р хавтаст хэргийн 91-р хуудас [7] 1-р хавтаст хэргийн 97-р хуудас [8] 1-р хавтаст хэргийн 12-р хуудас [9] 1-р хавтаст хэргийн 13-р хуудас [10] 1-р хавтаст хэргийн 216-р хуудас [11] 2-р хавтаст хэргийн 11-р хуудас [12] 3-р хавтаст хэргийн 55-р хуудас [13] 1-р хавтаст хэргийн 6-р хуудас [14] 1-р хавтаст хэргийн 92 дахь тал [15] 2-р хавтаст хэргийн 18-р хуудас [16] 3-р хавтаст хэргийн 52-р хуудас [17] 2-р хавтаст хэргийн 45-47-р хуудас |
|