| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01349/И |
| Дугаар | 1118 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 1118
| 2017 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/01118 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах “Жи Мобайл” ХХК /РД:5055873/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 4 гудамж, 72 тоотод оршин суух, Боржигин овогт Самдангийн Халтар /РД:АЮ71071960/,
Гэрээний үүрэгт 42871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Халтар нь “Жи Мобайл” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 178391 тоот хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 98119691 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2014 оны 7, 8 дугаар сарын ярианы төлбөр 78581 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн. С.Халтараас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй тул ярианы төлбөр 78581 төгрөгөөс барьцаа 50000 төгрөгийг хасч 28581 төгрөг, алданги 14290 төгрөг нийт 42871 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Жи Мобайл” ХХК нь хариуцагч С.Халтараас 42871 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.Халтар нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул С.Халтарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч С.Халтарт холбогдуулан гэрээний үүрэгт 42871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч С.Халтарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч С.Халтарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 42871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА