| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0191/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/202 |
| Огноо | 2021-07-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Хохирогч Ж.Ц
Шүүгдэгч: С.Л, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Бт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Л нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914005020131 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******-тай.
2. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар: *******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Л нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.Н, Н.Т, А.А, *******, Б.Н, Т.Г нартай бүлэглэн Б.Быг зодож түүний эрүүл мэндэд биед тархи доргилт, буйланд язрал, дух , хацарт зулгаралт, дух, хацар, хүзүү, буйланд цус хуралт, зүүн хацар, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
Мөн С.Н, Н.Т, А.А, *******, Б.Н, Т.Г нартай бүлэглэн Б.Гг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, баруун дээд, доод, зүүн доод зовхи, дээд уруул, буйл, зүүн гуяны цус хуралт, нуруунд зулгаралт, зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
Мөн С.Л нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ж.Цийн нүүрэн тус газар нь хөлөөрөө дэвсэж түүний эрүүл мэндэд эрүү ясны булан, ооч хэсгийн ташуу зөрүүгүй хугарал, 31, 32-р шүдний сулрал, тархи доргилт, доод уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаа, доод эрүү, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.Лыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзанд шарх, нуруу, дагзанд зулгаралт, баруун бугалга, нуруунд цус хуралт, баруун гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... хэргийн зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар ярьсан... гэх мэдүүлэг / хх-ийн 141-142/
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...С.Л өөрөө эхэлж хэрүүл хийсэн гэхдээ тэр хүнийг би цохиж зодоогүй. Хүн зодох битгий хэл өөрөө тасраад юу болсон талаар мэдэхгүй байна. Тасраад уначихсан хүн, хүн зодоогүй гэж бодож байна. Өөрөө хэнд зодуулснаа мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 147-148/,
Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.
… 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр байхад а гэдэг залуу ирээд машиндаа юм хийлгэж амортизатор солиулсан. Тэр хооронд бид нарт пиво авч өгч тэндээ 3 пиво уусан. Тэгтэл гэх залуу бид нарыг хоолонд оруулах болж Баруун бүсийн хажууд байх цайны газарт хоолонд ороод дараа нь “Гурван-Эрдэнэ” караокед орсон. Тэнд 1 шил архи авч өгснийг ууж байгаад архиа ууж дуусгалгүй , Ж.Ц, бид 4 гол дээр гарсан. Тэнд очоод үлдсэн хагас шил архиа уусан. Мөн 2 шил архи авсан. Тэрийг уусан. гэдэг залуу надаас хэрүүл нэхэж надтай маргалдсан тэгээд утсаар яриад байсан. Тэр үед Ж.Ц авч холдуулсан. Тэгээд тэр залуу утсаар яриад байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би санахгүй байгаа. Архи уусан болохоор тасарчихсан байсан. Шөнө би ухаан орж сэрэхэд миний толгой хөндүүрлэж өвдөж байсан. Би тэр талаар мэдэхгүй байна. Хүмүүс ирж зодсон гэсэн. , , Ж.Ц бид 4 байсан. Өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 14-15/
Хохирогч Ж.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
...Би авто засварын газар түрээсээр ажиллуулдаг байсан. Тухайн өдөр С.Л машинаа янзлуулахаар болсон. Нэг пиво уучихаад граж орсон. Тэндээ архи пиво ууж байгаад гол орсон. Гол дээр ууж байгаад хүмүүс дуудсан . Намайг өшиглөж унагаачихаад зодсон. Эрүү 2 хугарсан, нүдний ухархайны яс хугарсан, үүдэн 4 шүд хөдөлсөн. Тэр үеэс хойш түрээсийн газраа ажиллуулж чадахгүй байгаа. 2 жил гаран болж байхад гэмшсэн байдал байхгүй, намайг эргэж ирээгүй. С.Л нь хохиролд 1.500.000 төгрөг өгсөн. Тархи толгой өдөр тутам өвдөж байна. С.Лтой маргалдаагүй. Цагаан фудволктой банди намайг өшиглөж унагаасан. Тэгээд унахад бүгд нийлж зодсон. Нэг сэрсэн чинь гэртээ сэрсэн. Таньж олуулах ажиллагаа хийгээгүй. Эдгээр хүмүүсийг сайн танихгүй гэв.
Хохирогч Ж.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.
…“2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөө засварын газар дээр ирсэн. Тэр үед 09°° цаг болж байсан байх С.Л ирээд машинаа янзлуулмаар байна гэж хэлсэн. Тэгээд гарч би хашаан дотор задалж байсан машинаасаа амортизаторыг авсан. Тэндээ бид нар 1 пиво уусан. Тэгээд буцаж замаас С.Л 2 пиво авч граж дээр ирж машинд нь амортизаторыг сольж нөгөө 2 пивоо хувааж уусан. Тэгтэл а хоолонд оръё гэж гэхээр нь хамт гарсан. Тэгээд хоол идчихээд “Гурван-Эрдэнэ” караокед очиж 1 шил архи авсан. Тэр архины талыг нь ууж талыг нь гол дээр очиж ууя гэж хэлээд авч явсан. гадаа гарч дэлгүүрээс 2 шил архи авсан. Тэгээд гол дээр очиж уусан. Б.Гтай маргалдаад дараа нь Б.Бтай маргалдаад байсан. бид хоёрын дунд бол ямар нэгэн маргалдах зүйл болоогүй. Тэгээд байж байхад Б.Ггийн утсыг авч утсаар яриад байсан. Тэгж байхад гол дээр 6 залуу хүүхэд ирсэн. Тэгээд намайг өшиглөж эхэлсэн. Тэрнээс хойш би зодуулчихсан байсан. Нэг мэдсэн гэртээ ирсэн байсан... Цагаан фудволктой над руу дайраад байсан залуу эхэлж өшиглөсөн. Тэрнээс хойш хэн намайг цохисныг би мэдэхгүй байна. Бүгд цохисон байх. Би харвал танина. Би хэн цохисныг сайн мэдэхгүй байна. Хамгийн эхэнд намайг цохисон. Тэгээд би унасан. Би тэрийг сайн мэдэхгүй байна. С.Л зүгээр харагдаж байсан. С.Л согтчихоод Б.Г, Б.Б хоёртой маргалдаад байсан. Б.Г архи пиво уугаад байдаггүй. Тэгтэл - Очир архи уусангүй их зан гаргалаа гэж хэлээд дайраад байсан... Манай дүү н.Барсаа манай эхнэр рүү биднийг гол дээр байхад утсаар залгаж намайг асууж хүмүүс зодох гэж байна. Хүрээд ир гэж хүмүүс рүү яриад байна” гэж хэлсэн байна. Тийм учраас би С.Лыг хүмүүс дуудсан гэж би бодож байна. Би гомдолтой байна эмчилгээ хийлгэсэн ажил төрлөө хийж чадахгүй байна эрүүл мэндийн улмаас надад хохирол нэлээд их учраад байна. Би түрээс төлж засварын газар ажиллуулдаг. Хэрэг болсноос хойш 3 сар өнгөрөөд байна. Саяхнаас юм ярьж арай дээр болж байна. Хүнээр асруулж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт дахин давтан үзүүл гэсэн. Мөнгө төгрөг асуудал хэцүү байна. атай очиж уулзахад тоохгүй байна. Нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн... гэх мэдүүлэг /1 хх-ийн 17-18/
Хохирогч С.Лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
...Ж.Цийнд машинаа янзлуулах гээд очсон. Тэгээд пиво уусан. Тэгээд караоке ороод дүү нь дайлсан. Дараа нь гол дээ рочсон. Гол дээр байж байсан чинь Б надаас хэрүүл өдөөд байсан. Тэгээд миний толгой руу өшиглөсөн. Би ухаан алдчихсан байсан. Нэг сэрсэн чинь Ц намайг түшчихсэн толгойноос бүлээн цус гоожиж байсан. Тэгээд би яаж сэргээд яаж байгаа юм гэсэн чинь Г сүртэй юм гээд цохиж авсан. Тэгэхээр нь Ц руу танай найзууд чинь яагаад намайг нийлж зодоод байгаа гэсэн чинь Г чи найзуудаа дуудчих гэсэн. Тэгээд хоёр найз руугаа залгасан чинь нэг нь хотод байна гээд нөгөө нь ирнэ гэсэн. Ж.Ц над дээр ирээд танай найзууд ирэх гэж байгаа юм бол би энэ хоёрынхоо талд ороод тэгээд зодолдчихъё гэж хэлсэн. Тэр үед манай дүү голд шумбасан байж таараад Цийн араас өшиглөөд газарт унахаар нь би дээрээс нь дэвсчихсэн. Г гүйж ирээд тэгээд зодолдож байсан чинь эгч ирээд салгасан. Миний толгой хагарсан нуруу язарсан гэв.
Хохирогч С.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.
… би Ж.Цийнд машиныхаа амортизаторыг солиулах гэж очсон. Би дэлгүүрээс 1 пиво авч хашаанд нь Ж.Цтой хамт хоёулаа уусан. Тэгээд амортизатораа авч явсан. Буцаж засварын газар дээр очих үед Ж.Ц чи хэдэн пиво авчих гэхээр нь 2 пиво замдаа аваад ажил дээр очсон. Тэнд Б.Б, Б.Г нар байсан. Тэгээд хамт тэр авч очсон пивоо хувааж уусан. Ж.Ц найз надад 1 виски авчирч өгсөн манай гэрт орж ууя гэж хэлсэн. Тэгээд Ж.Ц орж гэрээсээ виски авч засварын газар дээрээ тэр вискиг уусан. Тэр үед Ж.Ц манай дүү дуудаж байна, дайлна гэж байна гэж хэлээд “Гурван-Эрдэнэ” караокед очсон. Дүү нь 0.75 граммын архи өгч тэр архийг жоохон ууж тэнд суусан. Би тухайн үед архинаас их уугаагүй. Тэндээс гарч Баруун бүс 2-н хоолны газар орж хоолонд орцгоосон. Тэндээс дэлгүүрээс би 2 архи авч Ж.Ц, Б.Г, Б.Б бид 4 хамт гол дээр очсон. Тэгээд нөгөө архиа уугаад сууж байхад Б.Б биеэр бага болохоор чи намайг дээрэлхээд байна уу гэж хэлээд үг өдөөд байсан. Би тухайн үед өнгөрөөсөн. Тэгээд сүүлдээ би уурласан. Тэгсэн миний толгой руу Б.Б өшиглөсөн. Миний толгой хагарч цус гоожсон. Тэгтэл Б.Г миний толгой руу 2 удаа цохиж 1 удаа хөл орчимд өшиглөсөн. Тухайн үед Ж.Ц салгаж намайг барьчихсан явж байсан. Тэгээд би гол дээр очиж толгойгоо угааж усанд орсон. Би Ж.Цт чиний найзууд чинь яагаад намайг зодоод байгаа гэж хэлсэн. Би найзуудыгаа дуудна гээд н.Амартүвшин гэх найз руу залгахад яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би Ж.Цт найзуудыгаа дуудчихлаа гэж хэлсэн. Ж.Ц намайг барьчихсан хажууд Б.Б сууж байсан. Тэгсэн нөгөө хүүхдүүд хүрч ирсэн би намайг эд нар зодчихлоо гэж хэлсэн. Тэгсэн манай дүү Ж.Цийг хойш татсан би Ж.Цийн нүүрэнд дэвссэн. Тэгтэл цаанаас Б.Г хүрч ирсэн. Би урдаас нь хүрч очоод өшиглөж Б.Г суух үед нь нүүрэнд нь 2 удаа цохьсон. Б.Быг цохиж зодсоныг мэдэхгүй байна. Манай дүү ирж ахыг зодсон байна гэж хэлээд дайрсан. Тэр үед нь тэнд байсан хүүхдүүд болон манай эгч н.Алдармаа болиулсан. Тэр хүүхдүүд тэнд байсан хүмүүсийг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг Б.Б цохих гэж дайраад байхаар нь Ж.Ц болиулаад байсан. Би Б.Быг ганц нэг удаа цохьсон. Манай дүү С.Н, бас найзууд байсан...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 21-22/,
Хохирогч Б.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.
… би Ж.Цийнд байж байхад гэдэг залуу машинаа янзлуулах гэж ирчихсэн байсан. Тэгээд пиво уугаад байсан. Тэгж байгаад Баруун бүсийн хажууд хоол идэж караокед ороод тэндээсээ удалгүй гол дээр очиж жоохон юм ууж байгаад харья гэж хэлээд гол руу явсан. Тэнд очиход а гэдэг залуу Б.Бтай маргалдаад байсан. Би боль гэж хэлээд салгаж 2 тийш суулгасан. Тэгтэл миний утас дуугарч би утсаар ярьчихаад хүрээд ирэхэд тэр 2 барилцаад авчихсан байхаар нь салгасан. Тэр үед гэх залуугийн толгой ар дагз хэсэгтээ арьс нь язарчихсан байсан. Жоохон цус гарсан байсан. Тэгтэл чи намайг зодлоо би хүн дуудна, та нарыг сонин болгоно гэж хэлэхээр нь жоохон шалбарсан байхад ийм юм зөндөө байдаг болиоч гэхэд миний утсыг авч голын тэнд утсаар яриад хэвтэж байгаа харагдсан. Тэгээд бид нар очиж явах уу гэж асуухад би хүн дуудсан байгаа гэсэн. Тэгтэл Ж.Ц, Б.Б хоёр Лхагвааг явъя гэж хэлээд гуйгаад сууж байсан. Тэр үед тэр гурвыг хаячихаад алхаж машин дээр очиж сууж байхад миний машины хойноос 6 залуу ирсэн. Тэгээд шууд Ж.Ц, Б.Б нарыг зодсон. Би өөдөөс гүйж очиход 2 залуу ирж байгаа харагдсан. Тэгээд намайг миний нүүрэнд цохьсон. Тэгтэл тэр залуучууд бөөндөө ирээд намайг хэдэн талаас зодсон. Юу болсныг мэдэхгүй нүүрээ хамгаалаад би доош суусан. Тэгтэл тал талаас өшиглөн зодсон. Тэгээд болихоор нь би араас гүйж нэгийг барьж авахад дахиж ирж бөөндөө намайг зодсон. Бүгдээрээ гүйж ирээд өшиглөж зодсон. Тэгээд тэр залуучууд явсны дараа Ж.Ц эхнэр, Б.Бын эхнэр ирж бид нарыг авч явсан. Би тухайн үед машины урд гар утсан дээрээ бичлэг хийгээд зогсож байсан. Тэгтэл 6 банди ирсэн. Тэгээд шууд Ж.Ц, н.Болдоо нарыг зодож хэдэн талаас нь өшиглөсөн. Тэр үед босож ирээд мөн адил өшиглөж эхэлсэн. Тэгээд би наанаас очиход н.Лхагвын дүү гэх банди шууд миний өөдөөс гүйж ирээд жийсэн. Тэгтэл тэр банди нар ирээд тал талаас намайг өшиглөсөн цохиод байсан. Би тэгээд нүүрээ дарж суусан. Тэгж байхад Лхагваатай нийлээд 4 банди нь баруун тийш нөгөө гурван банди голоо дагаад хойшоо гүйж явсан,.... С.Л, Б.Б 2 маргалдаад байсан. Дараа нь толгой шалбарч цус гарчихсан байсан. Тэр ирсэн 6 банди атай нийлээд өшиглөж цохиод байгаа харагдсан. Яг хэн хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй. Бүгд цохиж өшиглөөд байсан. Би гомдолтой байна. Миний хувьд шүд хийлгээд авчихвал зүгээр байна. Ж.Цийн хувьд хэцүү байна. Тэр хүн ажлаа алдаж байна. Эрүүл мэндийн хувьд сайнгүй байгаа.” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 25-26/,
Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.
… Би тэр өдөр найз А.А, Н.Т нарын хамт гол орж дээр очиж усанд орсон. Тэнд гурван хүүхэдтэй таарсан. Тэгээд хамт гүнзгий гол дээр очих гэж хамт явсан. Тэгээд доошоо 4 дүгээр баг 3 гудамжны харалдаа очсон. Тэгтэл “Ланд крузер 80” маркийн машины хажууд нэг ах утсаа бариад нөгөө гурав нь гол дээр суучихсан байсан. Манай ах а “хүн аллаа гэж хэлээд дуудсан. Тэгээд би А.А, Н.Т би болон нэг танихгүй банди хамт явж очсон. Тэгсэн манай ах С.Лын толгой хагарчихсан байсан. Би хэн ийм болгосон гэж асуухад би ийм болгосон юм пизда минь гээд сууж байсан ах надад хэлсэн. Тэгээд тэр ах босож ирээд над руу дайрахаар нь би тэр ах руу дайрсан. Тэгтэл миний араас А.А татаж намайг барьж авсан. Тэр үед С.Л ах тэр ахыг ганцаараа цохьсон. Хажууд нь байсан хар цамцтай ахыг нүүрэнд нь өшиглөсөн. С.Л ах тэр ахын өөдөөс үсэрч очоод нүүрэнд нь гараараа цохьсон. Тэгээд тэр ахтай зууралдаж барилцаж авсан. Би болон манай найзууд салгах гэж очоод хүч хүрээгүй тэгээд арай хийж салгаж тэр бүдүүн ахыг А.А, Н.Т тэр хоёр цааш нь авч явсан. Би С.Л ахыг авч явсан. Тэр бүдүүн ах миний араас хар хуванцраар цохьсон. Тэгээд бид нар тэндээсээ зугтаасан ийм зүйл болсон... С.Л ах намайг хүрч ирснийг хараад орилж босож ирээд тэр хүмүүсийг цохиж зодсон... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 31-32/,
Гэрч З.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
… гэх залуу машин янзлуулах гэж ирсэн. Тэгээд манай задалж янзалж байсан машинаас пүрш авах гэж нөхөр Ж.Цтой хамт гарсан. Тэрнээс хойш 18:00 цагийн үед гол дээр ирчихсэн байна гэж нөхөр Ж.Ц хэлсэн. Тэгээд би 19:00 цагийн үед гол дээр явж очиход нөхрийн хамт ажилладаг н.Бороо, хоёртой хоорондоо юм яриад сууж байсан. Нөхөр би арай болоогүй байна, болохоороо ярья гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод байж байхад манай дүү утсаар залгаж би Шаргалжуутад байна , Н.Цээгий ах 2 зодоон хийгээд хийгээд байна гэж хэлсэн. Би гол дээр очиход нөхөр Ж.Ц, Н.Гүрээ, Н.Бороо тэр 3 нэл цус болчихсон нөхөр Ж.Ц нүүр хэсэг цус болчихсон юм ярьж чадахгүй шүд шүд гэж хэлээд байх шиг байсан. Тэгээд би эрүүг нь доошлуулах гэхэд шажигнаж дуугарч байсан. Бороо гэх залуу нь доош хараад хажуулдаад сууж байсан, юм яриагүй нэлээд согтуу байсан. нь залуучуудыг яаж ч чадахгүй байна бид 3 зодуулчихлаа гэж хэлээд гэдэс, гүзээ, нүүр царай цус болчихсон сууж байсан. Тэгээд тэр гурвыг гэртээ авчирч нүүр царайг нь угааж эмнэлэг дээр авчирч, цагдаад хандсан. Ямар хүмүүстэй зодоон хийсэн талаар хэлээгүй... нөхөр Ж.Ц босож чадахгүй шүд шүд гэж хэлээд нүүр царай нь цус болчихсон байсан. Бороо нь зодуулчихлаа гэж хэлээд доош суучихсан атирсан байсан. Гүрээгийн нүүр царай нь битүү хавдар болчихсон алуулах гэж байна гэж хэлээд сууж байсан. Тэр гурвын хувцас нь нэлдээ цус болчихсон цээж нүцгэн байсан. Тэр 3 согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. нь бараг эрүүл байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 37-38/,
Гэрч Ж.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...З.М нь над руу орой 22:00 цагийн үед утсаар залгаж Ж.Ц зодуулсан юм ярьж чадахгүй байна та хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр байна, рентгенд үзүүлсэн эрүү нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр явж очоод З.Мтай уулзахад голын зах дээр хүмүүст зодуулсан талаар надад хэлсэн. Мөн Ж.Цийн эрүү хоёр хугарсан талаар хэлсэн. Тэгээд дүүгээ харахад зүүн талын шанаа орчим нь битүү хавдсан юм ярьж чадахгүй байдалтай байсан. Машин янзлуулах гэсэн хүнээс болсон юм болов уу гэж бодсон. Манай дүү “ТАНА” засварын газрыг хариуцан ажиллуулдаг. Тэгээд хамт ажилладаг 2 залуутайгаа гарч архи, пиво уусан юм шиг байсан. Манай дүү ер нь архи уудаггүй даруухан хүн байгаа....” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 40-41/
Насанд хүрээгүй гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... гэх С.Нгийн ах цээж нүцгэн шалдан ахын нүүрэнд нь өшиглөсөн. Тэгээд бид нар болиоч гэж салгасан. С.Н цохих гэсэн. Би боль гэж хэлээд араас нь тэвэрч болиулсан. С.Нгийн ах нь орж ирээд тэр хоёр хүнийг гараараа нэг цохиод хөлөөрөө нэг цохиод энд тэнд гараад цохиод байсан.” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 45-46/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн
1.Б.Бын биед тархи доргилт, буйланд язрал, дух, хацарт зулгаралт, дух, хацар, хүзүү, буйланд цус хуралт, зүүн хацар, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэсэн 433 дугаар дүгнэлт / 1 хх-ийн 55-56/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 436 дугаартай
1. С.Лын биед тархи доргилт, дагзанд шарх, нуруу, дагзанд зулгаралт, баруун бугалга, нуруунд цус хуралт, баруун гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт / хх-йн 1 хх-ийн /58-59/
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 434 дугаартай
1. Б.Ггийн биед тархи доргилт, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, баруун дээд, доод, зүүн доод зовхи, дээд уруул, буйл, зүүн гуяны цус хуралт, нуруунд зулгаралт, зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги 5% нөлөөлнө.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт / 1 хх-ийн 61-62/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1404 дугаартай шинжээч нарын
1. Ж.Цийн биед эрүү ясны булан, ооч хэсгийн ташуу зөрүүгүй хугарал, 31, 32-р шүдний сулрал, тархи доргилт, доод уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаа, доод эрүү, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар А/216/422 хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2.3-д амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл, 2.3.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй. Цаашид 2 шүдний сулрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4.Урьд гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан баруун доод 1-р шүдний буюу 41-р шүдний сулрал тогтоогдсонгүй. Харин 31, 32-р шүдний сулрал гэмтэл нь 2019.07.04-ны Шигтгээ шүдний эмнэлгийн үзлэг, 2019.07.17-ны КТГ зургуудаар тогтоогдож байна.. гэх дүгнэлт / 1 хх-ийн 71-73/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 08/, хохиролтой холбоотой баримтууд / хх-ийн 107-128/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 126-127, 142-143/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 158-159, 2 хх-ийн 60/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160-161/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 163, 2 хх-ийн 59/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 164-165, 2 хх-ийн 61/, депозит дансны хуулгууд /хх-ийн 167-172, 2 хх-ийн 65-68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Л нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.Н, Н.Т, А.А, *******, Б.Н, Т.Г нартай бүлэглэн Б.Б, Б.Г нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан
Мөн С.Л нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ж.Цийн зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.Лыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч С.Лын / 1 хх-ийн 41/, шүүгдэгч хохирогч Б.Бын /1 хх-ийн 14/, хохирогч Ж.Цийн /1 хх-ийн 17-18/, Хохирогч С.Лын /1 хх-ийн 21-22/, хохирогч Б.Ггийн / 1 хх-ийн 25-26/, гэрч С.Нгийн /1-р хх-ийн 31/,гэрч Ж.Оийн /1 хх-ийн 40/, Насанд хүрээгүй гэрч А.Аийн /1 хх-ийн 45-46/ , Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 433 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 55/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 436 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 58/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 434 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэл, Т.Чимэд-Очир, Б.Ганзориг нарын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1404 дугаартай / 1 хх-ийн 71-73/, дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Лт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Лыг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгч С.Л нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.Н, Н.Т, А.А, *******, Б.Н, Т.Г нартай бүлэглэн Б.Б, зодож түүний эрүүл мэндэд биед тархи доргилт, буйланд язрал, дух , хацарт зулгаралт, дух, хацар, хүзүү, буйланд цус хуралт, зүүн хацар, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн Б.Гг зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тархи доргилт, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, баруун дээд, доод, зүүн доод зовхи, дээд уруул, буйл, зүүн гуяны цус хуралт, нуруунд зулгаралт, зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
Шүүгдэгч С.Л нь Ж.Цийн нүүрэн тус газар нь хөлөөрөө дэвсэж түүний эрүүл мэндэд эрүү ясны булан, ооч хэсгийн ташуу зөрүүгүй хугарал, 31, 32-р шүдний сулрал, тархи доргилт, доод уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаа, доод эрүү, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.Лыг зодож биед тархи доргилт, дагзанд шарх, нуруу, дагзанд зулгаралт, баруун бугалга, нуруунд цус хуралт, баруун гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол учруулсан үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар уг үйлдлийг хийснээр хүрэх үр дүнг мэдсээр байж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байна.
Шүүгдэгч С.Л, Б.Б нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.
Шүүгдэгч С.Л, Б.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч С.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Л, Б.Б нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № 09 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 21, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр № 09 дугаар тогтоолоор Н.Т, А.А, *******, Б.Н, С.Н нарыг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж, Г.Гыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн № 10 а дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Түүнчлэн прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 08 ны өдрийн № 09,10 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн № 04 дугаартай тогтоолоор , яллагдагч Н.Т, А.А, Б.Н, С.Н нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хохирогч С.Л, Б.Б, Г.Г нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч С.Л, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ж.Ц нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатант гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 4877064 төгрөгийн нотлох баримтыг гарган өгч хэрэгт хавсаргуулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн талаас хохирогч Ж.Цт 1500000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч С.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Ж.Цийн өөрийн хэрэгцээнд зарцуулагдсан хоол хүнс авсан Е баримтууд хэрэгт авагдсан, түүнчлэн такси түрээсийн үнэ 105000 төгрөг, ажилгүй байсан хугацааны засварын түрээсийн төлбөр, хохирогчийн эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсны төлбөр 1000000 төгрөг, нийт 3377064 төгрөгийг нэхэмжилсэн боловч зардлын баримт хэрэгт авагдаагүй ба тухайн зардлууд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орж тооцогдохгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч нарын гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1000000 төгрөгийн тухайд хохирогч Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө / өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллаж гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.
Хохирогч Ж.Ц нь цаашид эмчилгээ хийлгэсэн, ажилгүй байсан хугацааны цалин болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдав.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч С.Л, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлтээ гаргасан байх тул тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Шүүгдэгч С.Лыг бүлэглэж ,хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Л нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч С.Л, Б.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
4. Хохирогч Ж.Ц нь цаашид эмчилгээ хийлгэсэн, ажилгүй байсан хугацааны засварын түрээсийн төлбөр болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхэгийг хэргийн хадгалах дуустал хамт хадгалсугай.
6. Шүүгдэгч С.Л, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Л, Б.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА