| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/08026/И |
| Дугаар | 1 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 1
| 2016 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/00001 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1 тоот хаягт байрлах, “Монголын цахилгаан холбоо” ХК
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 51 байр, 47 тоотод оршин суух, Боржигин овогт Шушмайгийн Алтанцоож /РД:ЧЛ48082901/
Үйлчилгээний төлбөрт 130.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Аптанцоож нь манай компанитай гэрээ байгуулж гэртээ 300964 дугаарын телефон утас тавиулан хэрэглэж үйлчилгээний хөлс 88000 төгрөгийг өнөөг хүртэл төлөхгүй байгууллагыг хохироож байна. Төлбөрийг төлүүлэх талаар бид удаа дараа шаардахад Ш.Аптанцоож нь “төлнө” гэдэг боловч бодит байдлаар төлөөгүй тул шүүхэд хандаж байна.
Иймд холбооны үйлчилгээний хөлс 88000 төгрөг, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул хугацаа хэтрүүлсний алданги хууль болон гэрээнд зааснаар 50%-иар тооцож 42000 төгрөг, нийт 130000 төгрөгийг Ш.Аптанцоожоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сурмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Монголын цахилгаан холбоо” ХК нь хариуцагч Ш.Алтанцоожоос 130000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Алтанцоож нь үйлчилгээний хөлс 88000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь хариуцагч Ш.Алтанцоожид холбогдуулан үйлчилгээний төлбөрт 130.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Алтанцоож нь нэхэмжлэлийн шаардлагаас 88.000 төгрөгийг төлж барагдуулсан учир нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Алтанцоожид холбогдуулан гаргасан 130.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь хариуцагч Ш.Алтанцоожид холбогдуулан гаргасан 130.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ш.Алтанцоожид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА