| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07758/И |
| Дугаар | 3 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 3
| 2016 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/00003 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 16/2 тоот хаягт байрлах “Тэнгэр ээл” ХХК
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 45 гудамж, 720 тоот хаягт бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 30 байр, 1-1 тоотод оршин суух, Илжгэн овогт Уранцэцэгийн Сонгууль /РД:ОЮ85062515/,
Түрээсийн төлбөрт 6.348.375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Тэнгэр Ээл” ХХК-ийн захирал З.Жадамба, хариуцагч У.Сонгууль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тэнгэр Ээл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тэнгэр Ээл ХХК нь У.Сонгуультай өөрийн эзэмшлийн Тэнгэр Ээл ХХК-ийн 2 дугаар давхрын 1 тоотын 48 м.кв талбай бүхий өрөөг оффисын зориулалтаар 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар сар бүрийн 850.000 төгрөгөөр түрээслүүлэх гэрээ байгуулан харилцан гарын үсэг зуран үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэхүү гэрээг байгуулсанаас хойш иргэн У.Сонгууль нь 2014 оны 5 сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн 850.000 төгрөг, барьцаа хөрөнгөнд 850.000 төгрөг 2014 оны 9 дүгээр сард 900.000 төгрөг нийт 2.600.000 төгрөг төлсөн байна. Түүнээс хойш түрээсээ төлөлгүй байсаар 2014 оны 12 сарын 17-ны өдөр уулзаж түрээсийн гэрээгээ 2014 оны 12 сарын 15-ны өдрөөр тасалбар болгон дуусгах хүсэлтийг бичгээр гарган бүх тооцоогоо 2015 оны 2 сарын 28-ны дотор төлж барагдуулна хэмээх амласан боловч түүнийгээ хэрэгжүүлэлгүй сураг алдарсан учир манай компанийн зүгээс иргэн У.Сонгуулийг эрэн сурвалжлуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу У.Сонгуулийг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр иргэн У.Сонгуулийг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 30 байр, 1-1 тоотод оршин сууж байгааг олж тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар түрээсийн тооцоо 4.625.000 төгрөг, гэрээний 7.1 дүгээр заалтын дагуу төлөх алданги 1.723.375 төгрөг нийт 6.348.375 төгрөг төлөх ёстой. Өнгөрсөн хугацаанд түрээсээ төлөхийг удаа дараа утсаар шаардсан боловч элдэв арга саам хийсээр өнөөг хүрлээ. Иймд У.Сонгуулиас 6.348.375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Тэнгэр Ээл” ХХК-ийн захирал З.Жадамба шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Тэнгэр Ээл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 1.723.375 төгрөгөөс татгалзаж, 4.625.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч У.Сонгууль төлөхөөр зөвшөөрч байна. Иймд хариуцагч У.Сонгуультай харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч У.Сонгууль шүүх хуралдаанд тайлбарлахдаа: У.Сонгууль миний бие нэхэмжлэгч “Тэнгэр Ээл” ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Тэнгэр Ээл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 1.723.375 төгрөгөөс татгалзаж, 4.625.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг У.Сонгууль би төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Тэнгэр Ээл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 1.723.375 төгрөгөөс татгалзаж, 4.625.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч У.Сонгууль төлөхөөр зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрэв. Төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлнэ гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тэнгэр ээл” ХХК нь хариуцагч У.Сонгуульд холбогдуулан түрээсийн төлбөрт 6.348.375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч “Тэнгэр Ээл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 1.723.375 төгрөгөөс татгалзаж, 4.625.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч У.Сонгууль төлж барагдуулахаар зөвшөөрч харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Тэнгэр ээл” ХХК, хариуцагч У.Сонгууль нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137.330 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 20.806 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч У.Сонгуулиас 88.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Тэнгэр Ээл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 1.723.375 төгрөгөөс татгалзаж, 4.625.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч У.Сонгууль төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137.330 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч У.Сонгуулиас 88.950 төгрөг, илүү төлөгдсөн 20.800 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Тэнгэр Ээл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА