| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00238/И |
| Дугаар | 414 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 414
| 2017 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2017/00414 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт /1810/, ХД-52 тоот хаягт байрлах, “Цахиур” ХХК /РД:2056836/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Тээвэрчид гудамж, 61 байр, 72 тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 15 гудамж, 1 тоотод оршин суух, Боржигон овогт Жаргалсайханы Наранбаатар /РД:ЧВ81091519/
Гэрээний үүрэгт 87.913.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Цахиур” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цахиур” ХХК нь Баяншаргал ХХК “Дөргөн нуур” Хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг Ж.Наранбаатартай 2015 оны 07 сарын 31-ний өдөр 4/00048 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр бараа бүтээгдэхүүнийг компаниас сарын эхэн болон дунд үед зээлээр авч борлуулах, борлуулалтын орлогын тооцоог сарын бүрийн сүүлээр хийж байхаар харилцан тохиролцсон. Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бараа бүтээгдэхүүнийг хугацаандаа нийлүүлсэн ч худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Ж.Наранбаатар нь 2016 оны 04 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 53.695.000 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд уг дутагдал төлбөрийг 2016 оны 12 сард хувааж төлж барагдуулах болсон ч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасны дагуу шүүхэд хандсан ба бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр 58.609.000 төгрөг, алданги 29.304.500 төгрөг нийт 87.913.500 төгрөгийг хариуцагч Ж.Наранбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Цахиур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваалхам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Цахиур” ХХК нь хариуцагч Ж.Наранбаатартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Наранбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.Наранбаатар миний бие “Цахиур” ХХК-тай харилцан тохиролцож, “Цахиур” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 27.304.500 төгрөгөөс татгалзаж, нийт 60.609.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрийг график гарган төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Цахиур” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алдангид нэхэмжилсэн 29.304.500 төгрөгийн 27.304.500 төгрөгөөс татгалзаж хариуцагчаас нийт 60.609.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ж.Наранбаатар нь дараах хуваарийн дагуу төлөхөөр зөвшөөрсөн. Үүнд:
2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 42.609.000 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Цахиур” ХХК нь хариуцагч Ж.Наранбаатарт холбогдуулан гэрээний үүрэгт 87.913.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Цахиур” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 27.304.500 төгрөгөөс татгалзаж, нийт 60.609.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ж.Наранбаатар нь дараах хуваарийн дагуу төлөхөөр зөвшөөрсөн. Үүнд: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 42.609.000 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 597.517 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 230497,5 төгрөг, хариуцагч Ж.Наранбаатараас 230497,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Цахиур” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Цахиур” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 27.304.500 төгрөгөөс татгалзаж, нийт 60.609.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ж.Наранбаатар нь дараах хуваарийн дагуу төлөхөөр зөвшөөрсөн. Үүнд: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 42.609.000 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597.517 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 230497,5 төгрөг, хариуцагч Ж.Наранбаатараас 230497,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Цахиур” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА