| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0110/И |
| Дугаар | 174 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******ны ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:НС8909*******36*******/-ын
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 03 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч, 20*******7 оны 03 дугаар сарын *******6-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2007 оны *******0 дугаар сарын 24-ний өдөр хүү *******ийг төрүүлсэн. Тухайн үед оюутан байсан ба хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй байсны улмаас Д.Сугарсүрэнд хүүхдээ үрчлүүлсэн. Харин Д.Сугарсүрэн нь хөдөө ажлаар урт хугацаанд явж байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож хүүхдийг миний асрамжид өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: ******* нь миний төрсөн дүү. ******* 2007 оны *******0 дугаар сарын 24-ний өдөр *******8 настайдаа хүүхдээ төрүүлсэн, оюутан байсан. ******* нас 5 сартай байхад *******ын нөхөр гийн төрсөн ахынх нь эхнэр Сугарсүрэнд үрчлүүлсэн. Тухайн үед Сугарсүрэн эгч нөхөртэйгээ гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүүхэд Сугарсүрэн эгчээр овоглогдож 8 нас хүртлээ түүний асрамжид байсан. 8 нас хүрэхээр нь хүүг эцэг гийн асрамжид өгсөн. Эцэг хүүгээ цааш асарч хамгаалах боломжгүй гээд эх *******д авчирч өгсөн. Цаашид хүүг эх ******* өөрийн асрамжиндаа байлгах учраас үрчлэлтийг хүчингүй болгож хүүг эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь 2007 оны *******0 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.*******ийг 20************** оны ************** дүгээр сарын 30-ны өдөр Доржийн Сугарсүрэнд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн.
Нэхэмжлэгч Б.******* дээрх нэхэмжлэлийг гаргах хууль зүйл үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.4, *******45 дугаар зүйлийн *******45.6 болно.
Нэхэмжлэгч Б.******* 2007 оны *******0 дугаар сарын 24-ний өдөр хүү *******ийг төрүүлсэн бөгөөд тухайн үеийн амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан Доржийн Сугарсүрэн гэгчид үрчлүүлсэн бөгөөд хүүхэд 8 нас хүртлээ үрчлэгч Д.Сугарсүрэнгийн асрамжид байсан бөгөөд цаашид хүүхэд төрсөн эхийн асрамжид байх нь түүний ирээдүйд хэрэгтэй гэж үзсэн үндсэн дээр төрсөн эх Б.*******, үрчлэгч Д.Сугарсүрэн нар харилцан тохиролцон дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан талаар хэн аль нь мэдүүлсэн.
Хүүхэд 8 наснаас хойш үрчлэгч эхийн асрамжид байгаагүй бөгөөд энэ байдал нь цаашид үргэлжилсэн нөхцөлд хүүхдийн ирээдүй, сурлага хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй тул шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож хүүхдийг төрсөн эх Б.*******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзсэн.
Үрчлэгч Д.Сугарсүрэнгийн хувьд хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулах үйлдэл хийгээгүй ч түүнийг өөрийн асрамжид байлгахгүй, шүүхийн болон захиргааны байгууллагын шийдвэргүйгээр эцэг Амаржаргал гэгчийн асрамжид 2 жил байлгасан асуудал нь хүүхдийг асран хүмүүжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Дээрх үйл баримтууд нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хүү С.******* нь *******0 насанд хүрсэн, тэрээр “... Би цаашдаа ээж *******тайгаа амьдармаар байна” гэсэн тайлбар, үрчлэгч Д.Сугарсүрэнгийн “...өндөр настай болсон, Хэнтий аймаг руу урт хугацаагаар явах гэж байгаа, хүү 6 наснаас хойш өөрийн төрсөн эцэг, эхийг мэддэг болсон. Цаашид төрсөн эцэг, эхээ бараадсан дээр гэж үзээд үрчлэлтийг хүчингүй болгохыг зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг, хүүхдийн төрсний болон үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдсон.
Иймд Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Гэр бүлийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.2-т заасны дагуу 20************** оны ************** дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн 2007 оны *******0 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуун мод хотын эмнэлэгт төрсөн хүү Сугарсүрэнгийн *******ийг үрчилснийг хүчингүйд тооцож түүний төрсөн эх Б.*******ын асрамжид буцаахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70.200 төгрөг төлснийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын орлого болгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.4, *******45 дугаар зүйлийн *******45.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Гэр бүлийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.2-т зааснаар 2007 оны *******0 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.*******ийг 20************** оны ************** дүгээр сарын 30-ны өдөр Доржийн Сугарсүрэнд үрчлүүлснийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.*******-т зааснаар 2007 оны *******0 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрсөн хүү *******ийг төрсөн эх ******* овгийн *******ын ******* /РД:НС8909*******36*******/-ын асрамжид буцаасугай.
3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9-д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулж төрсний гэрчилгээг нь сэргээж, төрсөн эх Б.*******д олгохыг Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2., **************9.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 2******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ