| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0196/И |
| Дугаар | 189 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 189
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-гийн
*******, ******* тоотод оршин суух, Боржигин овгийн *******ийн ******* /РД:/-ээс
үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 730.000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай нөхөр Л. 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан. Бидний дундаас Ч.Чинзоригт, Ч.Чинтулга, Ч. нар төрсөн. Би нөхөр Л.ын эгч Л.*******т хоёр том хүүгээ өгч асран халамжлагчаар нь тогтоолгосон ба тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг захиран зарцуулахаар эрх олгосон. Гэтэл бага хүү Ч.гийн 13 сар /2016 оны 1-6 дугаар сар 65.000х6=390.000 төгрөг, 2016 оны 7-12 дугаар сар 97.500х6=585.000 төгрөг/ нийт 975.000 төгрөгөөс 245.000 төгрөгийг бэлнээр өгсөн үлдэх 730.000 төгрөгийг авч хэрэглээд өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* бэлнээр 100.000 төгрөг төлсөн ба үлдэх 630.000 төгрөгийг бүрэн төлөх хугацаа заасныг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Л.******* шүүхэд тайлбарлахдаа: Би өөрийн төрсөн дүү ын 2 хүүг өөр дээрээ авч асран хүмүүжүүлсээр ирсэн. Хоёр дүүдээ 2 давхар амины орон сууц барьж ашиглалтанд оруулаад одоогийн байдлаар түүндээ амьдарч байгаа. Уг мөнгийг 2015 оны 09 дүгээр сард том хүү Чинзоригт хүний асуудлын автомашин авч яваад унгаж эвдсэн. Төлбөрт нь 1.700.000 төгрөг нэхсэн ба 1.000.000 төгрөгийг нь төлсөн. Ийм учир шалтгаанаас болоод *******гийн мөнгийг өгч чадаагүй удсан нь үнэн. Шүүхийн шатанд 100.000 төгрөгийг В.*******д бэлнээр өгсөн. Үлдэх 630.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Л.*******ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 730.000 төгрөгийг шаардсан.
Хариуцагч Л.******* үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Хариуцагч Л.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 100.000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлсөн ба үлдэх 630.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дотор бүрэн төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.070 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчийн зөвшөөрсөн 730.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11.035 төгрөгийг Л.*******ээс гаргуулахгүй гэснийг дурдаж, үлдэх 11.035 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овгийн *******гийн ******* хариуцагч Боржигин овгийн *******ийн *******ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Л.******* 2017 оны 09 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч В.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.070 /хорин хоёр мянга далан/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.*******ээс 11.035 /арван нэгэн мянга гучин тав/ төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, улсын төсвийн данснаас 11.035 /арван нэгэн мянга гучин тав/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч В.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч Л.******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ