Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 200

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар       

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух ******* овгийн*******гийн ******* /РД:*******/-ийн

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би *******-ний өдрөөс -ний өдрийг хүртэл ******* сумын *******, -ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сумын эмнэлэгт асрагчаар ажилласан. Нөхөр маань д ажилладаг байсан учраас ар гэрийн шаардлагаар ажлаасаа гарч дугаар ангид 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс гал зууханд хоол зөөгчөөр орж ажилласан түүхтэй.

Хөдөлмөрийн дэвтэрт -ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны бичилт байгаа хэдий ч сар, өдөр засвартай гэдэг үндэслэлээр ажилласан хугацааг тооцоогүй. Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгүүдээр энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгох нь тэтгэврийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлөх учраас ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б.******* нь -ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн  Бигэр сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсчээ.  

Тэрээр дээрх шаардлагаа нотолж 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5-7/, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Говь Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 99 тоот архивын лавлагаа, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн Бигэр сум дахь сум дундын эмнэлэгийн 24 тоот албан бичиг, Үндэсний төв архивын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 464 тоот тодорхойлолт гэрч Ё., Я., Д. нарын тодорхойлолт /хх-8-17/, хамт олонтойгоо авахуулсан фото зураг /хх-19-20/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ё., Я., Д. нарыг гэрчээр асуухад  “...Б.*******ийг 1978 онд сумын эмнэлэгт асрагчаар орж 4-5 жил ажилласан” гэж  мэдүүлсэн./хх-34-42/

Шүүх дээрх дурьдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр  Б.*******ийг -ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ******* сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажилласан үйл баримт тогтоогдсон гэж  үзсэн.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж улсын орлого оруулсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн  115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ******* овгийн*******гийн ******* /РД:*******/-ийг -ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ******* сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                              Л.ЭНХБИЛЭГ