| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0206/И |
| Дугаар | 212 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ******* улсад ажиллаж, амьдарч байгаа /РД:*******/ ******* овогт *******ын *******
Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух, /РД:/ овогт д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранцэцэг, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Эхнэр бид хоёр танилцан, 1 хүүхдийн эцэг эх болсон. 2008 онд ажил хийхээр яваад 2014 онд ирээд бид хоёр гэрлэлтээ батлуулсан. 2014 оны 12 дугаар сард улсруу дахин явж гэр бүлийн харилцаа хөндийрсөн. Одоо бид хоёр тус тусдаа амьдарч байгаа. Ийм болохоор би гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх шаардлагагүй тул гэрлэлтийг цуцалж, охиныг маань эцэг, эхийн хэнийх асрамжид үлдээхийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Т.******* манай хамаатны хүн. т ажиллаж амьдарч байгаа. Тэндээ гэр бүлтэй болсон. Аав, ээж ах, дүү байхгүй. Айлын ганц хүү. Б.тай гэр бүл болж охинтой болсон боловч одоо тусдаа амьдарч байгаа. Ирэн очин 10 гаран жил амьдарсан. Гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь хоёулаа тус тусын гэр бүлтэй болсон. Гэрлэлт цуцлуулах болон охиныхоо асрамжийн асуудлаар харилцан ярилцсан хэн хэн нь зөвшөөрсөн болохоор шүүхэд хандсан гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.*******тэй 2001 онд гэр бүл болж 1 хүүхдийн эцэг эх болсон. Энэ хооронд Т.******* нь 2008 онд улсад гэрээгээр явж 6 жил ажиллаад эргэж ирсэн 2010 онд бид хоёртой уулзаж, хамт байгаагүй. Мөн түүнчлэн 2015 онд эргээд улсруу явсан байна. Бид хоёрын харилцаа хөндийрч хамтран амьдрах боломжгүй, мөн миний бие удахгүй Герман улсад амьдрахаар явах гэж байгаа тул бид хоёрт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Бид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, охиноо би өөрөө авахаар тохирсон, тэтгэлэг гаргуулахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Т.******* Б. нар 2001 онд танилцаж, 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлээ батлуулж, тэдний дундаас 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдөр охин Б. төрсөн, охин одоо төрүүлсэн эх Б.гийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 56 дугаарт гэрлэлт бүртгэсэн тухай Т.******* Б. нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.ын 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн Г-952 дугаарт төрөлт бүртгэсэн хүүхдийн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Гэрлэгчид удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа, мөн нэхэмжлэгч Т.******* улсад ажиллаж амьдарч байгаа тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж зохигч хүсэлт ирүүлсэн байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.-т зааснаар хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Т.******* нь 2008 онд улсад ажиллаж, амьдрахаар явснаас хойш гэрлэгчдийн хоорондын харилцаа хөндийрч, Т.******* 2014 онд эргэж ирсэн хэдий ч эхнэр Б., охин Б. нартай уулзаж ирэхгүй байгаад дахин улсруу ажиллаж амьдрахаар явсан байна. Үүнээс хойш гэрлэгчид 9 жил гаруй хугацаанд тусдаа амьдарсан боловч эргэж хамт амьдрах талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа талаар хариуцагч тайлбарласан, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т гэрлэгчид бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, харилцан туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх... үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч Б. нь Т.******* улсад байгаа учир ирэх боломжгүй, өөрөө Герман улсад амьдрахаар явах гэж байгаа тухай хүсэлт ирүүлсэн, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа, 2008 оноос хойш 9 жил гаруй удаан хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрахгүй, мөн шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзсэн, нэхэмжлэгч охин Б.ыг эхийн асрамжид байлгахад маргахгүй байгаа зэргийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6.-д зааснаар гэрлэлтийг цуцалж, охин Б.ыг төрүүлсэн эх Б.гийн асрамжид үлдээх үндэслэлтэй гэж үзнэ.
Зохигч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.гаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******өд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, мөн хулийн 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан /РД:*******/ *******ын *******, /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.ыг төрүүлсэн эх Б.гийн асрамжид үлдээж, зохигч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
3. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.гаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******өд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ