| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2015/00414/И |
| Дугаар | 146 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 146
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Наранзулын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ж.Түвшинтөгсөд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Б.Наранзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, Жаргалантын 6-15 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сумын хүн эмнэлэгт ээлжийн сувилагч ажилтай, ам бүл-4, ээж, дүү хүүхдийн хамт, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Багшийнхан овогт Баатаржавын Наранзул /РД:МЖ88062726/-нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2009 онд Ж.Түвшинтөгстэй танилцаж 2010 онд гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүү Т.Ананд төрсөн. Ж.Түвшинтөгс ажил ихтэй завгүй гэсэн шалтгаанаар гэр бүлийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй хадам ээжийн хөлсний байранд цуг амьдардаг байсан. Тэрээр маш их архи ууж гадуур хонож бүх зүйлээр дутмаг хэцүү амьдардаг байсан учраас би төрсөн нутаг болох Зүүнбүрэн сумандаа мэргэжлээрээ ажил хийхээр 10 сартай хүү Т.Анандаа аваад өөрийн ээжийндээ ирсэн. Тэрээр хүү биднийг бараг л эргэж тойрдоггүй байсан. Сүүлдээ хүүхэдтэйгээ утсаар ч ярихгүй уулзахаас хүртэл зугтаадаг болсон. Иймд Ж.Түвшинтөгсөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж ээж болох миний нэр дээр шилжүүлж өгнө үү, харин Түвшинтөгс нь хүүхдийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар өгсөн, хүүхдээ ч эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан, иймд бид 2 энэ тал дээр маргаангүй тул асуудлыг шүүхээр шийдүүлэх шаардлагагүй, энэ шаардлагаасаа татгалзаж байна гэх.
Хариуцагч; Улаанбаатар хот, Сонгино-Хайрхан дүүрэг, 7 дугаар хороо Мон Лаа 14 дүгээр хэсэг, 49 тоотод оршин суух Боржигон овогт Жаргалсайханы Түвшинтөгс /РД: ШТ88043078/- нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хүсэлтэдээ ... Миний бие Ж.Түвшинтөгс нь Б.Наранзулын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Т.Ананд миний хүү мөн, хүлээн зөвшөөрч байна.Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэх.
... Б.Наранзулын нэхэмжлэлтэй Ж.Түвшинтөгс миний биед холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах иргэний хэргийн шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн бичгээр өгсөн тайлбар, хавтаст хэрэгт
авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн
судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранзулын тус шүүхэд гаргасан ... Ж.Түвшинтөгсөөс хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу ... хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Учир нь: ... хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага нь шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн бичгээр өгсөн тайлбар, хэргийн 3-6 дугаар талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, хэргийн 50-51 дүгээр талд авагдсан хариуцагч Ж.Түвшинтөгсийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Харин нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Түвшинтөгс нь хүүхдийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар өгсөн, хүүхдээ эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан, иймд бид хоёр энэ тал дээр маргаангүй тул асуудлыг шүүхээр шийдүүлэх шаардлагагүй, энэ шаардлагаасаа татгалзаж байна гэж байх тул түүний энэхүү нэхэмжлэгчийн татгалзлыг үндэслэн ... эцэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд мөн хариуцагчаас ... хүүхдийн эцэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар гаргасан ба зохигч энэ тал дээр маргаангүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 28195 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Түвшинтөгсийн Анандыг 11 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас /- нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Түвшинтөгсөөр сар бүр тэжээн тэтгүүлж, ... хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,195 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН