Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2017/00086/И |
Дугаар | 148 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 148
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ө.Чинцогтын нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Шинэ Нөр Их ломбард” ХХК-нд холбогдох “Samsung J7 гар утсыг гаргуулах, зарагдсан бол анх авсан үнэ болох 593.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ө.Чинцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчил эвлэрлийн гэрээндээ;
Нэг талаас нэхэмжлэгч Ө.Чинцогт,
Нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Итгэл нар харилцан тохиролцож дараах Эвлэрлийн гэрээг байгуулав:
Хариуцагч “Шинэ Нөр Их”ХХК-иас Samsung J7 маркийн гар утсыг Ө.Чинцогтод өгч нэхэмжлэгч Ө.Чинцогт нь гар утсыг анх барьцаанд гэрээ байгуулахдаа авсан 250.000 төгрөг үүн дээр хүүний нэмэгдэл 32.000 төгрөг нийт 282.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тохиролцов. Энэхүү эвлэрлийн гэрээ нь сайн дурын үндсэн дээр байгуулагдсан болно.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Ө.Чинцогт,
Хариуцагч “Шинэ Нөр Их”ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Итгэл нар гарын үсэг зурсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Итгэл шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ ...Э.Итгэл миний бие 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Ө.Чинцогтын нэхэмжлэлтэй “Шинэ Нөр Их”ХХК-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцох байсан боловч ар гэрт гачигдал гарсан тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна гэх
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн хооронд хийсэн эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч Ө.Чинцогт нөгөө талаас хариуцагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Итгэл нар дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ.
Хариуцагч “Шинэ Нөр Их”ХХК-иас Samsung J7 маркийн гар утсыг Ө.Чинцогтод өгч нэхэмжлэгч Ө.Чинцогт нь гар утсыг анх барьцаанд гэрээ байгуулахдаа авсан 250.000 төгрөг үүн дээр хүүний нэмэгдэл 32.000 төгрөг нийт 282.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Ө.Чинцогт,
Хариуцагч “Шинэ Нөр Их”ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Итгэл гэж гарын үсгээ зурсан зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18440 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9220 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 9220 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Чинцогт, хариуцагч “Шинэ Нөр Их”ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Итгэл нарын дээрх эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18440 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9220 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 9220 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН