Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00063/И |
Дугаар | 130/ШШ2017/00155 |
Огноо | 2017-02-24 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2017/00155
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дүгээр багт оршин суух, утас *********, РД:БЛ********* А овогт Х н Хын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дугаар багт оршин суух, утас **********, РД:БЛ*************** Б овогт М ы Бд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Х , хариуцагч М.Б , орчуулагч П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Тэмээ эсхүл тэмээний үнэ 1500000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Б 2015 оны 11 дүгээр сард манай тэмээг миний алга болсон тэмээ мөн байна гээд аваад явсан. Уг хэргийг сумын хэсгийн төлөөлөгч байсан Тд өгсөн боловч тодорхой шийдвэр гаргаж өгөлгүй өдий хүрлээ. Уг тэмээг миний ах болох Х.М аас 2013 онд худалдан авсан. Тэмээний им тамга гэвэл баруун чихэндээ ташуу зүүн талын чих нь онь имтэй. Тамга нь эрүүндээ хөвч нуман тамгатай, мөн гуяндаа хөвчтэй нуман тамгатай болно. Тэмээний онцлох шинж тэмдэг урд хөлийг нь өргөхөд хэвтдэг мөн унуулдаг тэмээ юм. Бид худалдаж авахад буур тэмээ байсныг 2014 оны 11 дүгээр сард багийн малын эмч А.Б хөнгөлсөн болно. Бидний тэмээ үнэн болохыг нутгийн иргэд бүгд гэрчлэх болно. Харин Б тэмээгээ 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 5-ны хооронд С гэдэг газраас алдсан гэж мэдүүлж байгаа. 2016 оны 1 дүгээр сард төлөөлөгч Т сумын малын үржлийн хэсгийн дарга М нар шүүн үзэж манай тэмээ мөн болохыг нотолсон боловч би шүүхэд хандана гээд тэмээгээ дахиад аваад явсан. Б ы тамга сундарыгт үлдсэн гээд тухайн үед авч ирээгүй. Иргэн Б бидэнд хэлэхэд тэмээ миний өөрийн төл тэмээ гэсэн боловч хэсгийн төлөөлөгчид өөр хүнээс худалдаж авсан гээд мэдэгдсэн. Цийн төлөөлөгчид тэмээг аваад ирэхдээ чихэнд улаан ягаан утас, мөн хар даавуугаар гадарласан нэмнээг авч хаясан байлаа. Иймээс тэмээ эсхүл тэмээний үнэ 1500000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Манайх анх 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр Т ын Ц гэдэг газарт амьдарч байсан. Энэ хүн манайд очоод миний тэмээ байна. У, С сумаар хэсэж яваад эндээс ирээд олж авлаа. Энэ тэмээний эзэн нь Д гэдэг хүн та байна. Тийм учраас би тэмээгээ авна гэж хэлсэн. Тэгэхэд тухайн үед бид нар нэг их юм хэлээгүй. Тэгээд би асуусан. Хэрвээ танай тэмээ мөн юм бол хэнээс худалдаж авсан юм бэ?. Эсвэл таны анхны төл тэмээ юм уу гэж асуусан чинь энэ тэмээ бол миний өөрийн төл ботго. Б эх нь буюу ингэ нь байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргаад байх юм байхгүй юм байна. Ботгоны ингэ нь байгаа бол цусны шинжилгээг нь аваад үзвэл гараад ирнэ. Тэр дээр та бид хоёр маргаад яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд аваад явна гэсэн болохоор бид нар нэг их дургүйцээгүй. Яагаад гэхээр Б нь хэлэхдээ доор сүлжээтэй газар очоод хэсгийн төлөөлөгч Ттэй утсаар ярилаа. Тэгсэн чинь энэ тэмээг Цийн төвд аваад ирээрэй гэж хэлсэн болохоор өгөөд явуулсан. Ямар ч байсан шийдлийг нь гаргаж өгөх байх гэж бодсон. Дараа нь би 1 сарын үед Ц ийн төвд тэмээний араас ирсэн боловч тэр үед манай нөхөр согтуу байсан тул ямар нэгэн шийдвэр гаргаж чадаагүй. Дараагаар нь 1 дүгээр сард манай нөхөр хүргэний мотоциклтой ирээд иргэн М.Б ы гэрт хонон байж Ц ийн төвд авч ирээд мал үржлийн тасгийн дарга М гэдэг хүнээр шинжилгээ хийлгэсэн байна. Тэгэхэд танай тэмээ мөн юм байна гэсэн. Манай тэмээ чихэндээ улаан утастай байсан. Тэр утсыг аваад хаясан байсан. Тухайн үед М мэдүүлэг өгөхдөө энэ тэмээ бол танай тэмээ мөн юм шиг байна, мөн байна гэх мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед Ц сумын цагдаа Батсүх гэдэг хүн тэр тэмээний гадаа зогсож буй бүх зургийг авсан байсан. Яг тэр үед Т нь дотуур сууж байсан гэсэн. Дараа нь би 6 дугаар сард ирэхэд Т аймагт байсан. Тэгээд бид хоёр жаахан маргаад миний утсаар энэ хүнийг бас яриулсан. Тэгэхэд энэ тэмээ бол Д ын тэмээ мөн байна гээд Б д хэлсэн гэж ярьсан. Тэр үед та Б д утсаа өгчих гэхээр нь өгсөн чинь хоорондоо казахаар яриад Тэгвэл бид аймагт шүүхэд очно гэж хэлсэн. Ингээд бид хоёр хоорондоо маргаад явсан маань үнэн. Уг нь бид нарыг 8 дугаар сард дуудна гэсэн боловч дуудаагүй. Ингээд 8 дугаар сарын сүүлээр дахиад ирээд Ттэй уулзаад тэмээний сураг юу болж байна, та хурдхан шиг шийдийг нь гаргаад өгөөч, дахин дахин явах хэцүү байна гэхэд та хоёр сүлжээгүй газар байгаа. Би 7 хоногийн дотор Б д холбогдоод та нарыг дуудуулна гэхээр нь сургуульд 11 дүгээр ангид сурдаг манай банди байдаг юм. Тэрний утасны дугаарыг авч ирээд төлөөлөгч өгсөн. Та энэ дугаарыг хадгалаад авчих. Хэрвээ дуудуулах юм бол манай бандид мэдэгдээрэй. Мөн Цийн төвд манай хүргэн байгаа. Тэр хүнд мэдэгдвэл бид нар мэдэгдэнэ гэж хэлээд яваад өгсөн. Гэтэл тэр чигт нь Т бид нарыг дуудуулаагүй. Дахиад 12 дугаар сарын эхээр ирсэн чинь Т Өлгийд шилжээд оронд нь Е ы гэдэг хүн ирсэн байсан. Тэгээд тэр хүнээс асуусан чинь надад тийм материал ирээгүй. Тээс очиж асуугаарай гэхээр нь Өлгийд ирээд Ттэй уулзаад нөгөө хэрэг юу болж байна вэ?. Яагаад дуудуулаагүй юм бэ?. Намраас хойш 2 сар болж байна. Бид нар хоёр сар хүлээлээ. Хэцүү байна. Шийдвэрийг нь гаргаад өг гэсэн. Тэгэхэд би Өлгийд шилжээд ирсэн. Танай энэ хэргийг Цд шилжүүлээд өгье гэсэн. Тэгээд би маргааш нь дахиад очиж өнөөдөр таксинаас үлдчихлээ гэсэн чинь маргааш явуулна гэсэн. Тэгвэл та явуулж чадахгүй бол тэр материалаа дугтуйнд хийгээд надад өгөөд явуулчих. Би очоод Е ыд өгчихье гэсэн. Тэгэхэд би нэг такситай ярьсан байгаа. Та Ц рүү явж бай гэсэн. Тэгээд би тэмээний төлөө Ө гээс Ц д очсон. Тэгээд Ц очоод Е ытай уулзахад надад Ө гээс тийм бичиг баримт ирээгүй гэсэн. Тэгээд би Ттэй Намайг ийш тийш нь явуулаад байдаг та ямар сонин хүн юм бэ?. Энийг шийдэж өгөхгүй бол мэддэг газарт нь очоод хэлнэ. Энэ чинь хугацаа нь өнгөрч байна. Хэцүү болж байна гэж хэлсэн. Тэгвэл би цааш нь шилжүүлнэ. Тэмээний үнэлгээ хэрэгтэй болж байна гэхээр Цээс тэмээний үнийг тогтоолгоод явуулсан. Тэгээд би 1 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн чинь тэр бичиг баримтыг одоо хүртэл өгөөгүй. Тий гарт байж байсан. Тэгвэл танай даргад мэдэгдэн гээд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга Б даргатай уулзлаа. Тэгсэн чинь 2 дугаар сард өргөдөл бичээд над дээр ороод ирээрэй гэсэн. Би 2 дугаар сард өргөдөл бичээд Г дарга дээр орсон чинь Ө гэдэг хүнтэй уулзаарай гэсэн. Тэгээд уулзсан чинь энэ бол нэг жилийн хугацаа нь хэтэрсэн юм байна. Манайд нэг жилийн дотор шийдэж өгөх ёстой юм байна гээд Тийг дуудсан. Тэгээд Тд чи энэ хэргийг хурдхан шиг цагт нь яагаад шийдэж өгөөгүй юм бэ?. Шийдэж чадахгүй юм бол бид нарт яагаад мэдэгдээгүй юм бэ гээд Т бид хоёрын өрөөнд нь дуудаад тэр хүнээс шаардсан. Тэгээд шийдэж өгөөгүй учраас шүүхэд өргөдлөө өгч хандсан маань үнэн. Би 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирэхэд надад Тээс тайлбар аваад ирээрэй гэсэн. Тэгээд тайлбар авах гээд очиход Б нь Тий өрөөнд сууж байсан. Тэгэхээр нь би энэ хүнд жаахан уурласан. Тд одоо чи надад битгий гомдоорой. Хэрвээ би тэмээгээ авч чадахгүй бол хуулийн дагуу заргалдана гэж хэлсэн. Тэгэхэд хэлбэл хэлээрэй, болбол миний 2,3 сарын цалинг л хасна биз гэсэн. Тийм учраас шүүхэд хандсан юм гэв.
Хариуцагч М.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Х.Х ын 1500000 төгрөг гаргуулах болон эсвэл тэмээг буцаан авахыг нь зөвшөөрөх боломжгүй. Учир нь тэмээ минийх. Би 2012 онд Ц сумын 5-р багийн иргэн Ж.Х аас худалдаж авсан.Миний тэмээний зөв талын эрүүнд бурантаг талдаа задгай нуман /казак хэлэнд нали гэдэг/ ,зөв талын гуяны ар хэсэгт задгай нуман тамгатай.Нутгийн иргэд сайн мэднэ.Тэмээ 2015.07.01-ний өдөр С гэдэг газраас алга болсон.2015 оны 12 сард тэмээг Ц сумын Цагаан гол гэдэг газраас 20 гаруй тэмээн дотроос олж авсан.Надтай хамт 2-р багийн иргэн Б.А болсон явдлыг харсан.Би хүнээс сураглаж миний тэмээг маллаж байсан Д д уулзаад тэмээг авч явсан. Одоо тэмээг би маллаж байна.Нэхэмжлэгч тэмээг төрсөн ах Х.М аас худалдаж авсан гэсэн.Бид сумын төлөөлөгчтэй маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсан. Тухайн үед Х.М ын тамгыг авч ирээд тэмээнд байгаа тамгад дарж үзсэн, тамга маш зөрүү гарсан.Х.М хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж өгсөн.Миний тэмээний тамга өөрчилсөн байсан.Үүнийг МЭ.Ү.Т-йин дарга.Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.М им.тамга бүгд шинэ байна гэж хэлсэн.Мөн хувийн мал эмнэлгийн эзэн К.Б үзэж шинэ им.тамга гэдгийг хэлсэн.Нуман тамгыг холбож хөвч нуман тамга болгож өөрчилсөн байсан.Миний тэмээний зүүн онь.баруун хойноос хагалбар имтэй,болгож өөрчилсөн байсан.Миний тэмээний онцлог шинж: Баруун тавхайг өргөхөд хэвтдэг,жолоо мэдэхгүй унуулдаггүй. Зөв талын эрүүний тамганы ард яр /шарх/ гарч хутгаар зүсэж засал хийв. Дараа нь энэ хэсэг нь түлэгдсэн мэт халтар болсон. Зун таргалахад 2 бөх нь босоо болдог.Өвөлдөө урьд бөх нь зөв талдаа хазайж махийдаг. Одоо 9 настай. 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээг тоолуулсан. Ямар ч нотолгоогүй миний тэмээ гэж нэхэмжлэл гаргаж байгаа Х.Х ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбарт: Манайх 2015 оны 7 дугаар сард С гэдэг газарт сууж байхад тэмээгээ алдсан. Тэгээд У, С сумын нутгуудаар хайгаад олоогүй. Дараа нь 11 дүгээр өвөлжөөндөө ирээд тэмээгээ дахин хайсан боловч олоогүй. Б гэдэг хүний хүүхэд А гэдэг хүн дээр очоод Би тэмээгээ хайгаад явж байна. Миний тэмээ Цагаан гол гэдэг газарт байна гэсэн мэдээлэл ирсэн. Таны мотоциклд бензин хийж өгье гээд тухайн хүний мотоциклоор бид хоёр эрж хайхаар гарсан. Тэгээд гараад явж байх замд хэдэн тэмээ тааралдсан. Уг тэмээнүүдийг үзсэн чинь дотор нь манай тэмээ байхгүй байсан. Тэгээд замдаа Гантулга гэдэг залуутай тааралдаад алга болсон тэмээний талаар асуухад Цагаан голын дээшээ цас ихтэй учраас тийш нь тэмээ очих боломжгүй, тэмээ байхгүй гэхээр нь буцсан. Буцаж явах замдаа урьд нь тааралдсан тэмээнүүдийн хажууд очоод дурангаар харахад миний алга болсон тэмээтэй адилхан тэмээ харагдсан. Тэгээд би А д алга болсон тэмээгээ өөрөө танина. Тэнд миний тэмээтэй төстэй тэмээ байна. Хоёулаа очоод харья гээд очиход миний тэмээ мөн байсан. Тэр тэмээнд дулаалга хийж, чихэнд нь утас зүсэн байсан. Энэ бол миний тэмээ мөн байна. Миний тэмээний хоолойн доод хэсэгт шархтай. Тэрүүгээр би танина, итгэхгүй байгаа бол чи шалгаарай гэж хэлж байсан. Тэгээд тэмээгээ наашлуулаад Хөх гэдэг залуугийн хотонд ирсэн. Тэнд ирэхэд хашааныхаа хаалгыг янзлаад сууж байсан. Тэр хүнтэй уулзаад би хайж байсан тэмээгээ олчихлоо. Чи надад аргамж байвал өгөөч. Энэ тэмээнүүдээс өөрийнхөө тэмээгээ барьж авъя гээд аргамж аваад тэмээгээ барьж авсан. Тэр үед Хөх гэдэг залууд Энэ бол миний У, С сумын нутгуудаар хайгаад олоогүй тэмээ мөн байна. Энэ тэмээнд хэн дулаалга хийснийг мэдэх үү гэхэд би мэдэхгүй, Хэнзхүү гэдэг хүнээс асуугаарай гэсэн. Тэгээд би тэмээгээ аваад явж байхад замдаа адуу хөтөлсөн нэг хүн явж байсан. Тэр хүн бол Анарату гэдэг хүн байсан. Тэр хүнээс энэ тэмээг хэн авсан юм бэ гэж асуухад мэдэхгүй гэсэн. Ингээд А бид хоёр буцаж ирээд маргааш нь Ботай гэдэг залууг дагуулж ирээд Анаратутай уулзсан. Тэр үед энэ тэмээг хэн авсныг хэлэхгүй бол чамайг хуулийн байгууллагад өгнө гэхэд та хүн амьтанд битгий хэлээрэй. Энэ тэмээг Д гэдэг хүн авсан гэсэн. Тэгээд бид хоёр Д ын гэрт очиход эхнэр, нөхөр хоёр сууж байсан. Гэрт нь ороод энэ тэмээг хаанаас авсан юм бэ гэж асуухад Д ын ахаас нь худалдаж авсан гэсэн. Тухайн алга болсон тэмээний нүүрэн дээр байсан тамгад давхарлаж тамга дарсан байсан. Энэ дулаалгыг шинээр хийсэн байна гэхэд эхнэр нь энэ дулаалгыг тайлах байх үеэс хийсэн гэж хэлсэн. Тэгэхэд би асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Тэмээгээ авч явна гэхэд Д надад та тэмээгээ авч явж болно. Та хэн гэдэг хүн бэ?. Өөрийнхөө нэрийг хэлээрэй гэхэд Д д баримт өгөөд нэрээ бичиж өгөөд явсан. Ингээд би тэмээгээ авч яваад Ц сумын 2 дугаар багийн Засаг дарга дээр очиж алга болсон тэмээгээ олж авлаа гээд мэдэгдэж байсан. Мөн хэсгийн төлөөлөгчид алга болсон тэмээгээ олж авлаа гээд мэдэгдэхэд та тэр тэмээг авсан хүнээ маргааш дагуулж ирээрэй гэсэн. Тэгээд би анх тухайн тэмээг худалдаж авсан Х гэдэг хүний гэрт очиж Тухайн тэмээг танаас худалдаж авсан гэдгийг гэрчилж өгөөрэй гэж хэлээд тэндээ амарсан. Маргааш өглөө нь хэсгийн төлөөлөгчид Х болон Ц сумын 2 дугаар багийн Засаг даргыг дагуулж очсон. Тэгэхэд Д гэдэг хүн хэсгийн төлөөлөгчийн колонд очсон, согтуу явж байсан. Тухайн тэмээний зураг болон эм тамганы зураг зэргийг авч бэхжүүлсэн. Д согтуу байсан учраас та маргааш ирээрэй, асуудлыг маргааш шийдвэрлэе гээд намайг явуулсан. Маргааш ирэхдээ тухайн тэмээг тамгалсан тамгыг аваад ирээрэй гэсэн болохоор Х аас тамганы талаар асуухад Сыргалы гэх газарт үлдсэн гэж хэлсэн. Тухайн үед цагдаа энэ тэмээ тан дээр байж байг гээд надад хариуцуулаад үлдээсэн. 01 дүгээр сарын 05-ны үед М , Д гээд 4 хүн манайд ирээд бид нар өөрсдийнхөө тухайн тэмээг тамгалсан тамгаа авч ирлээ. Тэрнийг тулгаж үзнэ гэж хэлсэн. Тэгэхэд одоо тэмээ бэлчээрт байна. Хүүгээ явуулаад авахуулъя гэсэн. Тэгээд хүү маань тэмээгээ туугаад оройхон тийшээ ирсэн. Тэмээнүүдийг туугаад ирэхэд би М гэдэг хүнд энэ 15 тэмээний дотроос өөрийнхөө худалдсан тэмээг таньж олоорой гэхэд би худалдсан учраас, одоо танихгүй байна гэсэн. Тэгэхэд Д тухайн тэмээнүүдийн дотроос тэмээгээ эрж хайж явж байгаад тамганаас нь таньж олсон. Эд нарын авч ирсэн тамгыг тулгаж үзэхэд тухайн тамгаас зөрж, жижиг тамга болж тарсан. Тэгэхэд бид нар тэмээг сумын төвд авч ирээд дахиж тулгаж үзнэ гэхээр нь зөвшөөрөөд М гэдэг хүнд та эндээ хоноод яваарай. Ийм тамга зөндөө олон байгаа. Та сольчхож магадгүй гэхэд цаасан дээр тухайн тамганы хэвийг аваад доор нь М гарын үсгээ зурж өгөөд энэ хүмүүсээ аваад явсан. Тэгээд маргааш нь сумын төв ороод хэсгийн төлөөлөгчтэй уулзахад мал үржлийн мэргэжилтэн М гэдэг хүнийг дагуулж ирээрэй гэхээр нь дагуулж очсон. Тэгэхэд таны тухайн үед тамгалж байсан тамга чинь одоо хаана байгаа юм бэ гэхэд одоо байхгүй байна, авахуулна гэж хэлсэн. Тухайн үед М нарын авч ирсэн тамгыг тэмээний тамгатай тулгаж үзэхэд хажууд нь 10 гаруй хүн байсан. Батай гэдэг хүн тамгыг тааруулж үзэхэд энэ тамга чинь тарахгүй байна. Шинээр тавьсан тамга байна гэж хажууд байсан хүмүүс хэлсэн. Тэгээд тамга тараагүй учраас таны тамга ирэхээр нь тулгаж үзье. Та тэмээгээ өөртөө байлгаж байгаарай гэсэн. 1 дүгээр сарын 11-ний өдөр айл, өрхүүд нүүгээд эхлэхэд өөрийнхөө хүүгээ явуулж Х ын зааж өгсөн газраас тамгыг авахуулсан. Тэгээд 23-ны өдөр хэсгийн төлөөлөгч дээр очиж энэ хүмүүсийг дуудсан боловч хэн ч ирээгүй. Тэгэхэд манай багийн Засаг даргаар ажиллаж байсан Борхүү гэдэг хүнийг дуудуулаад тамгыг тааруулж үзэхэд таарч байна гэж хэлээд явсан. Тэгээд цагдаа надад тэмээний тамга нь таарч байна. Таны тэмээ мөн байна. Та тэмээгээ авч явж болно гэхээр нь тэмээгээ аваад явсан. Дараа нь би зээгийнхээ гэрт сууж байхад Д гэдэг хүн согтуу ирээд та бид хоёр хоорондоо тохиролцъё гэж хэлэхээр нь би зээдээ энэ хүн согтуу байна, чи дараа нь асуудалд орно. Энэ хүнийг явуулаарай гэхэд Д ыг гэрээсээ гаргаад явуулсан. Дараа нь энэ хүмүүс ирж уулзаагүй. Мөн анх тэмээг олж авахад Аранату гэдэг залуугаас Д гэдэг хүн хадам ахаасаа хэдэн тэмээ худалдаж авсан уу гэхэд Д бол нэг тэмээ худалдаж авсан гэсэн. Харин Дашхүү гэдэг хүн хоёр тэмээ худалдаж авсан гээд зөрүүтэй мэдүүлээд байгаа. Энэ хүмүүс бол тэмээг Цагаангол гэдэг газарт байсан гэж мэдүүлж байгаа. Хөх гэдэг хүн хэлэхдээ Налайх гэх газарт байсан гэж мэдүүлж байгаа. Би тухайн үед тамгыг авч ирээд тарах эсэхийг үзүүлэх гэхэд мал үржлийн тасгийн мэргэжилтэн М ийг дагуулж ирээрэй гэхэд байхгүй байсан тул Ц сумын 5 дугаар багийн Засаг дарга Б ыг дагуулж ирээд тухайн тамгыг тулгаж үзсэн. Энэ хүн хэлэхдээ тэмээ маань тайлах байх үеэс эхэлж унуулдаг байсан номхон тэмээ байсан гэж байна. Гэтэл миний тэмээ бол тийм номхон тэмээ биш ээ. М гэдэг хүн охиноо дагуу ирээд энэ охин тухайн тэмээг танина гэхээр нь тухайн охин би энэ тэмээг яаж таньж байгаа юм бэ гэхэд би бага байхаас тухайн тэмээг унаж, өвс тэжээл өгч байсан гэж хэлсэн. Тэгвэл чи одоо унаж үзээрэй, тэгэх юм бол маргахгүй гэхэд тухайн хүүхэд унаагүй, татгалзаад явсан гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Х.Х ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч Х.Х /түүний нөхөр Р.Д / өрх 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр явагдсан Малын тэжээвэр амьтан, хашаа худгийн 2014 оны тооллого-оор тэмээ 5, үүнээс оны эхэнд тоологдсон 3, худалдан авсан 2 гэсэн байна. 5 тэмээний им, тамга бичигдээгүй байна. Нэхэмжлэгч Х.Х төрсөн ах Х.М аас 2013 онд тэмээ худалдан авсан гэж тайлбар гаргасан ба РД:БЛ************** Х.М ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод маргаж буй тэмээг сумын хэсгийн төлөөлөгч болон мал зүйч Х.М т үзүүлэхэд им тамга нь миний тамгатай тохирсон, уг тэмээг гунан байхад хоолойноос шарх гарч сорви тогтсон болон нас хүйс нь таарсан гэх боловч энэ нь доорх нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
1) Ц сумын МЭҮТ-ийн дарга, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.М ийн тодорхойлолтод: 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын 5 дугаар багийн иргэн М.Б болон 4 дүгээр багийн Р.Д нарын хооронд маргаантай байгаа хөх зүсний, 7 настай, атан тэмээ, битүү нум тамгатай, зүүн онь, баруун хойноос хагалбар имтэй байсан. Тамга нь шинэвтэр дарсан, үс ургаагүй, 4-ээс 5 сарын өмнө дарагдсан тамгатай байсан. Мөн шинэвтэр тавьсан имтэй байсан. Иргэн Хөгбайн М ын тамгыг уг тэмээний гуянд байгаа тамга дээр тавиад үзэхэд зөрүүтэй байсан гэсэн байна.
2) Ц сумын 5 дугаар багийн малын бага эмч К.Б ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Ц сумын 5 дугаар багийн иргэн М.Б 2012 онд тус багийн иргэн Жарыс овогтой Х аас Хөх зүсмийн 4 насны буур худалдаж авсан. Би тухайн үед баг хариуцсан малын эмч байсан. Уг тэмээнд даразитын эмчилгээг хийж үйлчилсэн. Худалдан авсан үед зүүн талын нүүрэнд тамга, зүүн талын гуяны ар талд тамгатай байсан. 2015 оны 7 дугаар сарын 01-нд Сумдайрагийн зуслангаас уг тэмээг хулгайд алдсан. 2013 онд хөх буур 5 настай байсан ба 2 сарын ингэ хээлтүүлгийн үед тус багийн малчин К.Унатын тэмээн сүрэгт байсныг ингэ хээлтүүлгийн мэдээнд оруулж байв. 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр уг тэмээг М.Б олж ирсэн үед мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд байгаагүй тул намайг уг тэмээний им тамга тодруулах, үед оролцуулсан. Тэр үед уг тэмээний тамгыг битүү нум болгож шинээр зассан, чихэнд шинэ им тавьсныг нотолсон. Уг тэмээ иргэн М.Б ы тэмээ мөн болохыг уламжлан тодорхойлов гэсэн байна.
3) Баян-Өлгий аймгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Т.Т би 2015 онд Ц сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад тус сумын 5 дугаар багийн иргэн М.Б аас миний 2015 оны 7 дугаар сард алга болсон тэмээ Ц сумын 4 дүгээр багт иргэн Д ын гэрт байсныг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олж авлаа гэж мэдэгдэж ирснийг тэмдэглэн авч тухайн тэмээний им тамга тэмдгийн зургийг бэхжүүлэн авч сумын Мал эмнэлгийн эрхлэгч Х.М т үзүүлэн тэмээг иргэн Х.Б д өгч явуулсан. Тухайн үед М.Б нь тэмээний содон шинжийг хэлж зөв талын урд хөлийг уяагаар цохиход тэмээ сөгдөн гэхээр нь үнэн бодит байдлыг шалгахад тэгж байсан ба Д д тухайн үед үзүүлэх гэсэн боловч архи уусан согтуу байсан тул үзэж хараагүй, маргааш мөн согтуу байхаар нь хэрүүл маргааныг шийдвэрлэх боломжгүй гээд тэмээг Х.Б аар өгч гэр лүү нь явуулсан. Тэрнээс хойш Р.Д ыг хэд хэдэн удаа дуудуулж маргааныг шийдвэрлүүлж ав гэхэд ирээгүй ба сүүлд 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дахин Б ыг дуудаад маргааныг шийдвэрлүүлэх гэхэд нөгөө тэмээний зэн гэх Д ирээгүй тул сумын иргэн Борхүү гэдэг хөгшнийг дуудаж мөн малын эмч К.Б нарыг Б ы тамга тэмдгийг тэмээний нүүрэнд дарж үзүүлээд мөн гэрэл зургийг бэхжүүлэн авч тэмээг Х.Б д өгч явуулсан тэрнээс хойш тухайн тэмээг авах гээд Д ирээгүй ба зун 2016 оны 7 дугаар сараас эхлэн дахиж авна гэж ирсэн тул шүүхэд хандахыг санал болгосон гэсэн байна.
4) Ц сумын 2 дугаар багийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтод: Ц сумын 5 дугаар багийн иргэн М.Б 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2015 онд алга болсон бор өнгийн тэмээг Цаган голын эхээс олж авч явж байна гэж бидэнд авч ирээд үзүүлээд авч явж байсан. Б ярихад миний тэмээнд шинээр тамга дарсан байна гэж үзүүлсэн болно гэсэн байна.
5) Хавтаст хэрэгт авагдсан РД:БЛ*********** Х.А, РД:БЛ************ Х.Ө, РД:БЛ******* А.Д, РД.Б******** М.К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Ц сумын 5 дугаар багийн иргэн Б ы хөх атан тэмээ нь 2015 оны 7 дугаар сард хулгайд алдагдсан. Алдагдсанаас хойш 2015 оны 12 дугаар сард Ц сумын 4 дүгээр багийн иргэн Р.Д д маллаж байх үед олж авсан. Энэ тэмээ бол 2013 онд Ц сумын 5 дугаар багийн иргэн Ж.Х аас Б худалдаж авсан нь үнэн. Тухайн үед нүүрэнд , гуянд т тамгатай байсныг бид бүхэн мэднэ. Нүүрний тамганы ард талд нь шарх гарч тэрийг хутгаар хагалсны улмаас сорвитой байсныг ч бид мэднэ. Алга болох хүртэл бид бүхэн ачаа ачиж, нүүдэлд болон бусад зүйлд ашиглаж байсан болно. Тэмээ бол Б ы тэмээ мөн гэдгийг баталж байна гэсэн байна.
6) РД:Б************* Ж.Х ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Тус багийн 5 дугаар багийн М.Б д 2012 оны 4 насны буур хөх (хөхөвтөр) зүсний тэмээг худалдсан үнэн болно. Одоо маргаж буй тэмээ миний зарсан тэмээ мөн болохыг баталгаажуулж байна. 7) Ц сумын 5 дугаар багийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтод: М.Б нь тус багт байнга оршин суудаг ба өөрийн 7 настай атан тэмээг 2015 оны 7 дугаар сарын 01-нд хулгайд алдаж, 2015 оны 12 дугаар сарын 23-нд олж авч ирснийг үзсэн болохыг тодорхойлов.
8) 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Ц сумын 5 дугаар багийн Засаг дарга С.А ийн тодорхойлолтод: иргэн М.Б нь 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 1, адуу 8, үхэр 8, хонь 50, ямаа 100, бүгд 167 толгой мал тоолуулсан нь үнэн болохыг тодорхойлсон ба Малын тэжээвэр амьтан, хашаа худгийн 2014 оны тооллого-оор М.Б ы тэмээ 1, үүнээс оны эхэнд тоологдсон 2, худалдсан 1 тэмээ гэсэн байна.
9) 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 34/607 дугаартай Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын албан бичигт: Иргэн М.Б д холбогдох ямар нэгэн өргөдөл, гомдол мэдээлэл Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэгдээгүй болно гэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Х ын нэхэмжилж буй тэмээний зүс, им, тамга, онцлог шинжүүд нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Х.Х ын бүрдүүлж өгсөн Ц сумын 4 дүгээр багийн малын эмч А.Бын тодорхойлолтод: Ц сумын 4 дүгээр багийн иргэн Р.Д /Х.Х ын нөхөр/ хүрэн атыг 2014 оны 11 дүгээр сард хөнгөлсөн нь үнэн гэсэн боловч ямар им тамгатай, хэдэн насны, ямар содон шинж тэмдэгтэй тэмээ болох нь тодорхойгүй тул маргаж буй тэмээ мөн болохыг нотолж чадахгүй, мөн Б.Гантулгын нотариатаар гэрчлүүлсэн гарын баримтад: Р.Д /Х.Х ын нөхөр/-ын тэмээг 2013 онд 4 дүгээр багийн Х.М гэдэг хүнээс худалдаж авсан гэсэн. Манай өвөлжөөнд авч ирж хөнгөлсөн, мөн аялал жуулчинд байнга шахуу ачилгаанд авч явж байсан учир Р.Д /Х.Х ын нөхөр/-ын тэмээ мөн болохыг гэрчилж байна гэсэн боловч мөн тэмээний зүс, им тамга онцлог шинжийг тодорхойлж чадаагүй байна, мөн Баян-айтур ХХК-ний захирал С.Уатханы 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолтод: Улаанбаатар хотын Жуулчин ХХК-ны 10 хоногийн явган аяллыг Баян-Өлгий аймгийн Баян-айтур ХХК нь зохион байгуулж 2015 оны 6 дугаар сарын 28-наас 2015 оны 7 дугаар сарын 8-ны хүртэл Ц сумын иргэн Р.Д /Х.Х ын нөхөр/-ын 3 тэмээ хөлсөлж авсан нь үнэн болно гэсэн боловч маргаж буй тэмээ нь аль нь болох ямар зүсний, ямар им тамгатай тэмээг Р.Д /Х.Х ын нөхөр/-аас хөлсөлж авсан нь тодорхойгүй байна.
Иймд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Ц сумын ЗДТГ-ын эд зүйлд шинжилгээ хийсэн тухай дүгнэлтээр Ц сумын орон нутгийн хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн ханшаар нас гүйцсэн атан тэмээ 1500000 төгрөгийн ханштай болох нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Х.Х нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч РД:БЛ*********** Б овогт М ы Баас тэмээ эсхүл тэмээний үнэ 1500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч РД:БЛ*********** А овогт Х н Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК