Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00156

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Н сумын * дугаар багт оршин суух, И овогт Ш ийн Х н хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрснөөр нас тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Ш.Х шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1958 оны 11-р сарын 13-ны өдөр Н сумын төрөх эмнэлэгт төрсөн. Тухайн үед ажиллаж байсан иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд миний төрсөн оныг 1956 он болгож бүртгэсэн байна. Үүний улмаас миний нас буруу явж байгаа тул шүүхийн шийдвэрээр нас тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний бие 1958 оны 11-р сарын 13-ны өдөр төрсөн нь үнэн болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ш.Х шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1958 онд төрсөн маань үнэн. Иргэний үнэмлэх солих үед 1956 гээд алдаатай бичигдсэн байна. Миний бие 1958 онд төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Би 1976 онд цэрэгт очсон. Тухайн үед 18 насандаа очсон. Олон хүүхэдтэй эхийн дэвтэрт 1958 гэж бичигдсэн байгаа. Би урьд нь мэдээгүй бөгөөд сүүлд мэдээд тэр чигтээ 1956 гэж явж байгаа. Ийм учраас 1958 онд төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Х нь 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрснөөр нас тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Шийн Х нь 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12/1337 дугаартай албан бичгээр хүргүүлсэн төрөгсдийн анкет №119 хуулбарт ...Баян-Өлгий аймаг, Н сум, 1958 оны 11 сарын 13 өдөр...№ 1. Овог Ж, 2. Нэр К, 3. Эрэгтэй, 4.казах, 5.Н, 6. Төрсөн он, сар, өдөр 12/11-58 , 7. Гэрт , 8. Үгүй, 9. Төрүүлсэн эхийн хэддүгээр хүүхэд 1, .... гэх дэлгэрэнгүй бичигдсэн бичилтээр,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 103/001518 дугаартай Эцэгийн нэр У, нэр Ж, эхийн нэр Т, нэр К нарын гэр бүлд 1958/11/12-нд гэрт төрүүлсэн Ж К 1958/11/13 Баян-Өлгий аймаг Н сумын 119-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх төрсний бүртгэлийн лавлагаа болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ш.Х н 343359 дугаартай цэргийн батлах үнэмлэхийн биеийн байцаалт хэсэгт ...төрсөн 1958 он 7 сар 5 өдөр гэж бичигдсэн байна.

Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх онцлог байдлыг харгалзан нотлох баримт бүрдүүлэх эрхийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс Ш овогтой Х н иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ИУБ-31, иргэний үнэмлэх олголтын ХААТР-21, регистрийн дугаар олголтын ХААТР-1 маягтуудыг нотлох баримтаар татан авч шинжлэн судлахад Ш овогтой Х нь 1956 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэж бүртгэгдсэн байх ба энэ бүртгэлийг үндэслэн Ш.Х д 1956 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрснөөр Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэний үнэмлэх олгосон боловч хавтаст хэрэгт авагдсан төрөгсдийн анкет №119 болон төрсний бүртгэлийн лавлагааг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Шийн Х нь 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, өнөөдрийн байдлаар 58 нас, 3 сар, 17 хоногтой болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагч Ш.Х н нотлох баримтаар гаргаж өгсөн Т овогтой Кы хүүхдийн тодорхойлолт гэх дэвтэрт бичигдсэн Чамчит Хойшбай гэж бичигдсэн байх ба төрсөн он нь бүдэг, сайн харагдахгүй, энэ дэвтэр нь засвартай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13, 135.2.14-т заасныг баримтлан Шийн Х нь 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, өнөөдрийн байдлаар 58 нас, 3 сар, 17 хоногтой болохыг тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Х н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН