Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

            Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                           

            Улсын яллагч Б.Цэцэгмаа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн  Өлзийхутагийн Батхуягт холбогдох эрүүгийн 201625021381 тоот хэргийг  шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, халх,  бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон 1а хэсэг, 2-р байр 155 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 150 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 10 сар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 163 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЖЯ84020812 / Чухал овогт Өлзийхутагийн Батхуяг нь :

 

- 2016 оны 05 дугаар сарын 09-ний орой 17.50 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын Боловсролын их сургуулийн автобусны буудал дээр Зүүн салаа Таван шар чиглэлийн 13-191 дугаартай автобуснаас иргэн О.Азгэрэлийг буух гэж байхад нь I PHONE-6s GOLD маркийн гар утсыг нь хулгайлан авч бага бус хэмжэээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Э.Азгэрэл хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 09-ний орой 17.50 цагийн үед би Багшийн дээдийн автобусны буудал дээр буухдаа куртикныхаа гадна талын баруун халаасанд хийсэн байсан I PHONE-6s GOLD маркийн гар утсаа алдсан. Би гар утсаа Мобикомоос 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр лизингээр худалдаж авсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлнэ. Миний гар утасны сим карт хийдэг нүхийг нь доош нь сэтэлсэн байгаа. Өөр өө сэв байхгүй. Өндөрдүү биетэй, хар царайтай, саравчтай малгайтай хүн байсан. Тус хэлтсийн камерын бичлэгийг шүүж үзэхэд миний сэжиглэж буй хүн Багшийн дээдийн буудал дээр автобуснаас бууж  байгаа нь бичигдсэн байсан гэжээ. / хх 10-11 /

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 09 /

 

Эд зүйлийн үнэлгээ / хх 08 /

 

Шүүгдэгч Ө.Батхуягийг  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 16 /, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 18 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 21 / зэрэг болно.

 

Шүүгдэгч  Ө.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Зүүн салааны автобусанд сууж яваад Багшийн дээдийн буудалд буухдаа хаалганы хажууд зогсож байсан эмэгтэйгийн халааснаас гар утсыг нь хулгайлсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр гэртээ хүүхдээ хардаг. Би өөрөө ажилгүй учир хулгай хийсэн. Хохирогчид утсыг нь буцааж өгсөн. Дахин хулгай хийхгүй гэв.

 

Шүүгдэгч Ө.Батхуяг нь  2016 оны 05 дугаар сарын 09-ний орой 17.50 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын Боловсролын их сургуулийн автобусны буудал дээр Зүүн салаа Таван шар чиглэлийн 13-191 дугаартай автобуснаас иргэн О.Азгэрэлийг буух үед нь I PHONE-6s GOLD маркийн гар утсыг нь хулгайлан авч 800.000 төгрөгний буюу бага бус хэмжэээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17.30 цагийн үед Зүүн салаа шар хад чиглэлийн 19-191 дугаартай автобусанд сууж яваад буухдаа баруун талын

халаасанд байсан I PHONE-6s GOLD маркийн гар утсаа хулгайд алдсан гэж  хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн хохирогч Ө.Азгэрэлийн мэдүүлэг / хх 10-11 /,  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 9 /, эд зүйлийн үнэлгээ / хх 8 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Батхуягийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Батхуяг нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан бөгөөд түүний ялгүй болох хугацаанаас  үлдсэн хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар өршөөгдсөн тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь тэдгээрийн мэдүүлэг, хохирогчийн хүсэлт зэргээр тус тус нотлогдож байх тул Ө.Батхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 286,  294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

                                                                                                                 ТОГТООХ нь:     

                                            

1. Өлзийхутагийн Батхуягийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-г журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар  Ө.Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-р яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ө.Батхуяг нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй  болохыг тус тус дурьдсугай.

 

4. Ө.Батхуягт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ОЮУНЧИМЭГ