Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  А.Д,

Орчуулагч, хэлмэрч А.А,

Шүүгдэгч Е.Б-ийн өмгөөлөгч Т.Б-,

Шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.о овогт Ж-ын Д-, С овогт Е-н Б- нарт холбогдох эрүүгийн 2113000850077 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казак, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн Цагаан эргийн 2 дугаар гудамжны 22 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.о овогт Ж-ын Д-, регистрийн дугаар БЮ........,

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, аав, ээж, ах, бэр эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Бүркитын 4 дүгэр гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С овогт Е-н Б-, регистрийн дугаар БЮ..........,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ж.Д- нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Е.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Е.Б- нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.Д-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Е.Б- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

Шүүгдэгч Ж.Д- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2113000850077 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Е.Б-ээс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

3. Е.Б-ийн Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн болон шүд авахуулсан баримтууд /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

4. Хохирогч Е.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

5. Хохирогч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

6. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

9. Шүүгдэгч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

10. Шүүгдэгч Е.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

11. Согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл /хх-ийн 90-91 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Д- нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Е.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Е.Б- нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.Д-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч Ж.Д- болон шүүгдэгч Е.Б-ийн өмгөөлөгч Т.Б-аас гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Ж.Д- нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Е.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Е.Б- нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.Д-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч Е.Б-ээс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Е.Б-ийн Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн болон шүд авахуулсан баримтууд /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

- Хохирогч Е.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд С.А- бид хоёр Доска ахын машинд суугаад хүүхдийн тоглоомын талбайн хажууд ирж зогсоод нөгөө нэг пивог хувааж ууж байх үед Доска ах надад чи яагаад миний гар утас руу хараад байгаа юм бэ, би чамайг зодно шүү шүү гэж загнасан. Тэгээд С.А- бид хоёр машинаас буугаад тамхи татах гэж зогсож байх үед Доска ах бидний араас машинаас бууж ирж байсныг хараад намайг зодох юм байна гэж бодоод Доска ахын нүүрэн тус газар баруун гараараа түлхэх үед Доска ахын нүдний шил нь унах үед би нэг удаа өшиглөхөд Доска ах намайг барьж аваад бид хоёр зодолдож эхэлсэн. Хамт явж байсан С.А- бид нарыг салгаж авсан. Тэр үед миний амнаас цус гарч байсан ба шүдээ үзэхэд миний дээд талын хоёр шүд суларсан байсныг мэдээд миний шүд хугарчихлаа гэх хэлээд зугтаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

- Хохирогч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Е.Б- өөрийн гар утаснаас нэг хүн рүү залгаж байсан ба тэр хүн нь утсаа авахгүй байхаар нь “энэ янхан яагаад утсаа авахгүй байна” гэж хэлсэн. Тэр дугаарыг нь харахад миний таньдаг охин байсан болохоор би Е.Б-т уурлаж чи юу яриад байгаа юм бэ, яагаад янхан гэж хэлээд байгаа юм бэ, чамд ч гэсэн охин дүү байгаа биздээ гэж хэлснээс болж Е.Б- бид хоёр маргалдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа С.А-, Е.Б- хоёр машинаас буусан ба араас нь би бууж очоод С.А-ээс тамхи асууж байхад Е.Б- миний нүүрэн тус хэсэгт нэг удаа цохисон ба миний нүдний шил газар унасан. Тэгээд би доошоо тонгойж нүдний шилээ хайж байхад Е.Б- нь намайг хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Тэгээд би уурлаад түүнийг барьж аваад хоорондоо зодолдож эхэлсэн. Бид 2 зодолдож байхад С.А- бид хоёрыг салгаж авахад Е.Б- зугтаж явж байгаад миний шүд хугарсан байна гэж хэлж дахин бид нарын хажууд буцаж ирээд цагдаа дуудаарай, миний шүд хугарсан байна гэхээр нь түүний шүдийг үзэхэд дээд талын хоёр шүд нь суларсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

- Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...бүгдээрээ тамхи татахаар болж Е.Б- бид хоёр машинаас буусан ба бидний араас Доска ах бууж ирэхэд Е.Б- нь Доска ахын нүүрэн тус газар нэг удаа түлхэх шиг болсон ба Доска ахын нүдний шил унасан. Тэгээд нэг мэдэхэд тэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн тэр үед би ганцаараа арай хийж салгаж авахад Е.Б- зугтаж явж байгаад миний шүд хугарсан байна гэж хэлж байсан...”,

“...Е.Б- түрүүлж Доска ахын нүүрэн тус газраас 1-2 удаа цохиж зодоон гаргасан ба тэр хоёр нэг нэгнийгээ хэд хэдэн удаа цохиж зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 176 дугаартай “иргэн Ж.Д-ийн биед тархины доргилттой, баруун дээд зовхинд хавдартай, хөх ягаан хуралттай, баруун хацарт хавдартай, хөх ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, зүүн гуяны гадна талд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зулгарсан, баруун шуунд шархтай, баруун дунд хуруу болон долоовор хурууны завсар шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаартай “Иргэн Е.Б-ийн биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн 11, 21 шүд хөдөлгөөнтэй 4 дүгээр зэргийн суларсан, хөдөлгөөнтэй, буйл шархтай, хавантай, цус гарсан, дээд болон доод уруулд хавдартай, дотор салст шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтоой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн гомдол, санал байхгүй...”,

“...миний бие хамт пиво ууж байсан Е.Б-тэй ялимгүй зүйлээс болж маргалдаж улмаар зодолдсон. Би баруун гараараа Е.Б-ийн ам тус хэсэгт нэг удаа цохиж, түүний биед гэмтэл учруулсан үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Би Е.Б-т учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Е.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтоой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн гомдол, санал байхгүй...”,

“...С.А- бид хоёр машинаас буугаад тамхи татах гэж зогсож байхад Ж.Д- бидний араас машинаас бууж ирж байхыг хараад намайг зодох гэж машинаас бууж ирж байгаа юм болов уу гэж айсандаа түүний нүүрэн тус газарт баруун гарын алгаар түлхэх түлхсэн. Тэр үед Ж.Д- намайг барьж аваад бид хоёр нэг нэгнийгээ заамдаж байгаад зодолдож эхэлсэн...”,

“...бид хоёр нэг нэгэндээ учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Бид хоёр сайн харилцаатай найзууд болохоор нэгнийгээ уучилж, хоорондоо сайн дураар эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

- Согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл /хх-ийн 90-91 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нар нь бие биенийхээ дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Д-ийн үйлдлийн улмаас хохирогч Е.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Е.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Д-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.     

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Д-, Е.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ж.Д-ийн “...Миний бие хохирогч Е.Б-т хохирол болох 900,000 төгрөг өгсөн бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 400,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Миний зүгээс Е.Б-ээс нэхэмжлэх хохиролгүй болно” гэх хүсэлт /хх-ийн 103/, хохирогч Е.Б-ийн “...Ж.Д-т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 900.000 төгрөгийг бэлнээр авсан. Цаашид үлдсэн 400.000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл авахаар болж хоорондоо тохиролцсон болно.” гэх хүсэлт /хх-ийн 104/ зэргийг үндэслэн шүүгдэгч Ж.Д-ээс 400.000 төгрөг гаргуулан хохирогч Е.Б-т олгох нь зүйтэй.

Мөн тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарын тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.Д- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх санал,

Шүүгдэгч Е.Б- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын дотор хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэж,

Шүүгдэгч Е.Б-ийн өмгөөлөгч Т.Б-аас улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг дэмжиж байна гэж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, Ж.Д-, Е.Б- нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба шүүгдэгч Ж.Д- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, Ж.Д- нь үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь хохирогч Е.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хүсэлт зэргээр, хохирогч Е.Б- нь хохирогч Ж.Д-ээс хохирол нэхэмжлээгүй болох нь хохирогч Е.Б-ийн хүсэлтээр тус тус нотлогдож байх тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр санал гаргасныг хангах шаардлагагүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч нар хуулиар тогтоосон 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх хугацааг нь багасгаж хязгаарлах шаардлагагүй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 төгрөгтэй тэнцэх юм. Харин хуулиар тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

Долоо.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нар нь цагдан хоригдоогүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Ж.Д-ийн КТ зураг 1 ширхэг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхийг өөрт нь буцаан өгөх нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.о овогт Ж-ын Д-, С овогт Е-н Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар         шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарын тус бүрийг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нар нь торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Ж.Д-ийн КТ зураг 1 ширхэг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхийг өөрт нь буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ээс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Е.Б-т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Д-, Е.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК