Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00278

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00278

Төв аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, нисэх 20 гудамж 1 тоотод оршин суух Адуучин овогт Түмэнбаярын Солонготуяа /УД92072905, утас: 96823221, 91442044/-гийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст, цагаанбулаг 2 гудамж, 23 тоотод оршин суух Боржигон овогт Төмөрбаатарын Энхзул /НН93102103, утас: 99627163, 88065880/-д холбогдох,

 

хамтран  ажиллах гэрээний төлбөр 1 868 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Солонготуяа, хариуцагч Т.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Солонготуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  иргэн Т.Энхзулыг өөрийн ажиллуулж буй Андууд мини гэрээт Скайтел ХХК-ны салбартаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс   хамтран ажиллах гэрээ байгуулж үйлчилгээний зөвлөх ажилтнаар авсан болно. Ажилтан Т.Энхзул нь ажлаа хийх хугацаандаа ажилтны ёс зүйн алдааг гаргаж хэрэглэгчийн нууцлалын зэрэгтэй мэдээлэл задруулахад тухайн хэрэглэгчтэй харилцан тохиролцож миний бие Т.Энхзулын өмнөөс тухайн үйлчлүүлэгчийн нэхэмжилсэн 500.000 төгрөгийг өгснөөр санал гомдолгүй болгосон. Мөн ажлаа хийх хугацаандаа өдөр бүр орлого тушаах ёстой байдаг ба үүнийг дагаж мөрдөлгүйгээр орлого тушаагаагүй явсаар 2016 оны 12 дугаар сарын 1-нд ажлаа хүлээлгэж өгөхгүй гарсан болно. Ажлаас гарсны дараа “Скайтел” ХХК-нд тушаах ёстой байсан мөнгөө тушаагаагүй байснаас болж миний бие  албан байгууллагыг хохиролгүй болгож Т.Энхзулын өмнөөс тушааж хохиролгүй болгосон.

 ...Иймд хариуцагч Т.Энхзулаас нэхэмжилсэн хамтран ажиллах гэрээний төлбөр 2.217.700 төгрөгийг багасгаж  1.868.000  төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Энхзул шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Т.Солонготуяатай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамтран  ажиллах гэрээ байгуулж ажилласан. Ажиллах хугацаандаа ажлын ачааллаас болон тушаах орлогоны 630.770, 321.000, 481.100, 403.000 буюу нийт 1.835.770 төгрөгийг дутаасан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Т.Солонготуяатай ажлаа хүлээлгэн өгөхдөө дутаасан орлогоо хуваан төлж барагдуулъя хэмээн харилцан тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлага багасгаж 1 868 000 төгрөгийг нэхэмжилж   байгааг  зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 868.000 төгрөгийг 2 хуваан төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Солонготуяа нь Т.Энхзулаас 2 217 700 төгрөгийг нэхэмжилж байсан  байна.  Хэрэгт ирүүлсэн  бичгийн  нотлох  баримтаас  үзэхэд: Зохигчид нь  2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөлсөөр   ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээний  харилцаа үүссэн байна.      

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад нэхэмжлэгч Т.Солонготуяа  нь нэхэмжлэлийн шаардлага багасгаж 1 868 000 төгрөгийг хариуцагч Т.Энхзулаас нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 868.000 төгрөгийг 2 хуваан төлж барагдуулахаар талууд эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө  хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.433 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 25.217 төгрөгийг,  хариуцагч Т.Энхзулаас 25.217 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Солонготуяад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

    

1. Нэхэмжлэгч Т.Солонготуяагийн нэхэмжилсэн 1 868 000 төгрөгийг хариуцагч Т.Энхзул төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.433 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 25.217 төгрөгийг,  хариуцагч Т.Энхзулаас 25.217 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Солонготуяад олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

           ШҮҮГЧ                                  Л.ОЮУНЦЭЦЭГ