| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/50 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/50
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч, хяналтын прокурор М.П,
Орчуулагч, хэлмэрч Б.А,
Хохирогч Х.Ө-,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч С.Б-, Ж.Е- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-, Ж.Е- нарт холбогдох 2113000510034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, 1984 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл-2, ээжийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 6 сараар хорих ял, 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар 3 сараар баривчлах ял, 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 1 жилээр хорих ял, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3-д зааснаар 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ш.б овогт С-ын Б-, регистрийн дугаар БЭ...........
2. Монгол Улсын харьяат, 1980 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-5, ах, бэр эгч, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.у овогт Ж-ы Е-, регистрийн дугаар БЮ...................
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ж.Е-, С.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Ө-ыг барьж аваад хавирч унгааж, улмаар түүний хэтэвчтэй 500000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас, бугуйн цаг иргэний үнэмлэх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
- Шүүгдэгч Ж.Е- мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
- Шүүгдэгч С.Б- мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Үлдсэн хохирлыг төлж өгнө. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.,
- Хохирогч Х.Ө- мэдүүлэхдээ: “...А дэлгүүрийн хажууд явж байхад С.Б-, Ж.Е- нар ирээд намайг зодож, куртикний зүүн талын халаасанд байсан 500.000 төгрөг, баруун талын халаасанд байсан утсыг дээрэмдэж авсан. Үүнээс 276.000 төгрөгийг буцааж авсан. Иргэний үнэмлэхийг 48.800 төгрөгөөр үнэлсэн. Дээрэмдсэн 500.000 төгрөгөөс 224000 төгрөг үлдсэн. Нийт 272.800 төгрөг нэхэмжилж байгаа. Харин түрийвч болон бугуйн цагаа нэхэмжлэхгүй” гэв.
Даргалагчаас: Хохирогчоос асууя. Таны 500.000 төгрөгөөс үлдсэн мөнгө 224000 төгрөг, иргэний үнэмлэхийн үнэ 48.800 төгрөг, нийт 272.800 төгрөг төлүүлж авах чинь зөв үү
Хоёр: Эрүүгийн 2113000510034 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-11-рх/,
2. Хохирогч Х.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, /хх-ийн 54-58-рх/,
3. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг,/хх-ийн 60-рх/,
4. Гэрч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67- 68-рх/,
5. Хохирогч Х.Ө-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 03-06-рх/,
6. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол болон эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-16-рх/,
7. Эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22, 35-37-рх/,
8. “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн БӨА-***** дугаартай “Нокиа-3110с” маркийн гар утсанд үнэлгээ тогтоосон /20.000 төгрөгийн үнэтэй/ шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-45-рх/,
9. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 81, 86-рх/,
10. Шүүгдэгч Ж.Е-йн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 100-рх/,
11. Шүүгдэгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 105-рх/,
12. Шүүгдэгч С.Б- нь урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 126/,
13. Шүүгдэгч Ж.Е- нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 127/,
14. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 130-131/,
15. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 132-133/,
16. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 134-136/,
17. Баян-Өлгий аймгийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 137-140/,
18. Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 141-143/,
19. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 61 дугаартай “С овогтой Б-ын Б /БЭ........../ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна. Харин Ж овогтой Е-ийн Ж, регистрийн дугаар байхгүй тул лавлагаа гаргах боломжгүй болно.” гэх алба бичиг /хх-ийн 145/,
20. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/426 дугаартай “иргэн С.Б- /БЭ........../-ын мэдээллийг манай цахим мэдээллийн сангаас шалгаж үзэхэд өнөөдрийн байдлаар Өлгий сумын 1-р багт байрлах, 120 м.кв талбайтай, Ү-*******эрхийн улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Иргэн Ж.Е-йн нэр дээр эд хөрөнгийн бүртгэл бүртгэгдээгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 147/,
21. 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон “РД:БЭ.........., овог:Ш, эцэг /эх/-ийн нэр:С, нэр:Б-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1984/05/05, хаяг:Баян-Өлгий, Өлгий, **-р баг, Х, ** гудамж, *** тоот, хүчинтэй хугацаа:2029/05/05, хэд дэх:2, ГП дугаар:*****, огноо:2016-12-05” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 148/,
22. 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БЮ.................., овог:Шеруши узынмылтых, эцэг /эх/-ийн нэр:Ж-, нэр:Е, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1980/03/31, хаяг:Баян-Өлгий, Өлгий, **-р баг, Х, **гудамж, *** тоот, хүчинтэй хугацаа:2025/03/31, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 149/,
23. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/16 дугаартай “Тус багийн иргэн С овогтой Б- нь БЭ.......... тоот регистрийн дугаартай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. С.Б- нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг. Өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ямар нэгэн орлогогүй болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 151/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Б-, Ж.Е- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Е-, С.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Ө-ыг барьж аваад хавирч унагааж, улмаар түүний хэтэвчинд байсан 500000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас, бугуйн цаг, иргэний үнэмлэх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэж авсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж.Е-, С.Б- нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ж.Е-, С.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Ө-ыг барьж аваад хавирч унагааж, улмаар түүний хэтэвчинд байсан 500000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас, бугуйн цаг, иргэний үнэмлэх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-11-рх/,
“Үзлэгээр тогтоогдсон байдал: Хэрэг учрал болсон гэх газар нь тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Өлгий 5 гудамжинд болсон байв. Үл хөдлөх цэгээр ***-р багт байрлах “Өлгий-5” гудамжны эхэнд байрлах *** дугаартай “Р” дэлгүүртэй байрыг сонгосон ба хэрэг учрал болсон газар нь үл хөдлөх цэгээс 150 орчим метрийн зайд болсон байв. Хохирогч Х.Ө- нь үл хөдлөх цэгээс 150 орчим метр газарт байрлах чулуулаг хөрстэй, бага зэрэг шороотой, ертөнцийн зүгээр байшингийн цонх нь урд зүг талд байрлалтай, тоосго нь саарал өнгөтэй, улаан хүрэн өнгийн дээвэртэй байшингийн хажууд уг газрыг өөрийг нь дээрэмдсэн газар хэмээн гараар зааж үзүүлснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, уг газрын үзлэг хийхэд хэргийн ач холбогдол бүхий ул мөр, эд мөрийн баримт илрээгүй болно.” гэх тэмдэглэл,
2. Хохирогч Х.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ээж К-ы Өлгий сумын 5 дугаар багт байрлах гэрт нь хоноод 14 цагийн үед өөрийн группийн мөнгийг авахаар ээжийн гэрээс гараад 1 дүгээр сургуулийн хажууд байрлах Төрийн банкны салбараас очиж 288.000 төгрөг гарган авсан. Тэгээд “Тирлик” зах руу очиж найз болох Хуаттай уулзаж, тэр нэг шил архи авч өгөхөөр нь тэрийг уугаад захын хавиар орой хүртэл явж байгаад хэдэн цаг болсныг сайн санахгүй байна. 5 дугаар багт байдаг ээжийн гэр лүү буцаж явж байх замдаа зүс таних 2 хүнтэй таарсан. Тэр 2 хүн сайн уу гэж мэндлэнгүүтээ ухасхийж намайг барьж аваад намайг хавирч унагаан миний карманыг ухаж, гадна куртикны баруун энгэрт цахилгаантай халаасанд түрийвчинд хийсэн бэлэн 500.000 төгрөг, түрийвч болон бичиг баримт, мөн зүүн гарт зүүж явсан шаргал өнгийн бугуйн цаг, куртикны зүүн энгэрт халаасанд байсан хар өнгийн “Нокиа” маркийн гар утас зэргийг минь булаан авч зугтаад явсан. Би 500.000 төгрөгөө дээрэмдүүлж, 274.000 төгрөгийг цагдаагаас хүлээн авсан, одоо үлдэгдэл 224.000 төгрөгөө нэхэмжилнэ. Мөн би иргэний цахим үнэмлэхийг тэр хоёроос нэхэмжилнэ, харин бугуйн цаг, түрийвч хоёрыг бол нэхэмжлэхгүй, мөн гар утсаа бүрэн бүтэн авсан тул нэхэмжлэхгүй" гэх мэдүүлэг, /хх-ийн 54-58-рх/,
3. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний төрсөн ах Ө- уржигдар Ногооннуур сумын Тавалтай гэх газраас аймагт ирээд өчигдөр манай гэрт хоноод өдөр 14 цагийн үед гэрээс группийн мөнгөө авна гээд гараад явсан. Гэтэл орой 21 цагийн үед ах маань гэрт ирэхдээ өдөр банкнаас авсан мөнгө, мотоцикл авах гэж байсан 212.000 төгрөг, нийт 500.000 төгрөгөө 2 эрэгтэй хүнд дээрэмдүүлсэн. Мөн гар утас, бичиг баримт, түрийвчийг хүртэл аваад явсан гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн болно. ... Хөдөөнөөс ирэхэд ахад 212.000 төгрөг өөрт нь байсан, ах хүнээс 800,000 төгрөгөөр мотоцикл худалдаж авна гэж байсан. Яг хэн гэдэг хүнээс мотоцикл авах гэж байсныг мэдэхгүй юм. 2 сарын группийн мөнгөө аваад мөнгөө нийлүүлээд мотоцикл авна гэж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 60, 63-рх/,
4. Гэрч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Иргэний үнэмлэхийг зүй зохистой ашиглаагүй, хэрэглээгүй, иргэний Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх заалтын дагуу 30 нэгжээр торгож дахин олгож байгаа. Хэрэв бусад этгээдийн үйлдлийн улмаас дээрх зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдээр иргэний үнэмлэхийн үнэ болох 15.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 3.300 төгрөг, торгууль 30 нэгж буюу 30.000 төгрөгийг төлүүлж ажиллаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-рх/,
5. Хохирогч Х.Ө-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-06-рх/,
“Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: 165 см орчим биеийн өндөртэй, бор өнгийн богино үстэй, нүүр болон толгой хэсэгт ил харагдах шарх сорви, шивээсгүй, биеийн дээд болон доод хэсэгт ямар нэгэн шарх сорвигүй, гарын алга шороогоор бохирлогдсон байв.
Өмссөн хувцас: Хар хөх өнгийн юүдэнгүй өвлийн куртиктэй, куртикний урд болон хойд хэсгээр шороогоор бохирлогдсон, баруун талын энгэрийн халаасны цахилгаан эвдэрсэн бөгөөд өөр ямар нэгэн урагдалгүй байв. Уг куртикний дотор талд улаан өнгийн ноосон цамцтай ямар нэгэн урагдалгүй, цамцны дотор талд улбар шар өнгийн богино ханцуйтай майк өмссөн ба ямар нэгэн урагдалгүй байв. Доогуураа хар өнгийн жинсэн өмдтэй, өмд нь шороогоор бохирлогдсон, урагдаж цоорсон зүйлгүй байв. Хөлөндөө хар өнгийн богино түрийтэй өвлийн гуталтай, бор өнгийн оймстой байв. Нүцгэлж үзлэг хийгээгүй болно.” гэх тэмдэглэл,
6. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол болон эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-16-рх/,
7. Эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22, 35-37-рх/,
8. “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн БӨА-***** дугаартай “Нокиа-3110с” маркийн гар утсанд үнэлгээ тогтоосон /20.000 төгрөгийн үнэтэй/ шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-45-рх/,
9. Шүүгдэгч С.Б-ын согтуурлын хэмжээг шалгасан тухай /1,85 промилль/ тэмдэглэл /хх-ийн 33, 81, 86-рх/,
10. Шүүгдэгч Ж.Е-йн согтуурлын хэмжээг шалгасан тухай /3,47 промилль/ тэмдэглэл /хх-ийн 86-рх/,
11. Шүүгдэгч Ж.Е-йн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний халааснаас Х.Ө-ын гар утас гарсан үнэн. Уг үйл явдал болоод хоёр хоносны дараа Х.Ө- надад хэлэхдээ С.Б- та хоёр намайг дээрэмдсэн, мөнгө С.Б-аас гарсан, гэхдээ дутуу байсан, та миний гар утсыг авсан, харин түрийвч, цаг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Одоо хаана байгаа бэ түрийвчинд миний иргэний үнэмлэх байсан гэж хэлж байсан. Миний гар утсыг та аваад унтраагаагүй байсан байна. Хэрвээ унтраасан бол миний мөнгө болон гар утсыг цагдаа нар олохгүй байх байсан гэж хэлсэн. Би Х.Ө-т учирсан хохирлыг С.Б-тай хувааж төлөх болно, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 100-рх/,
12. Шүүгдэгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...мөнгийг өөрийнхөө гэрт аваачсан байсан. Уг булааж авсан мөнгийг маргааш нь цагдаа нар манай гэрээс ирээд надаас авсан. Би мөнгийг нь авснаа санаж байгаа, уг мөнгийг аваад гэртээ харьсан. Би түүний мөнгийг нь дээрэмдсэнээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 105-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Х.Ө-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 548.800 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Б-, Ж.Е- нар нь хохирогч Х.Ө-т хүч хэрэглэн довтолж эд зүйлийг дээрэмдэн 548.800 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.
“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан буюу шүүгдэгч нь учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ө-т 548.800 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь 276.000 төгрөгийг буцааж өгсөн ба үлдэгдэл 224.000 төгрөг, иргэний үнэмлэхийн үнэ 48.800 төгрөг, нийт 272.800 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч С.Б-аас 136.400 /нэг зуун гучин зургаан мянган дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч Ж.Е-ээс 136.400 /нэг зуун гучин зургаан мянган дөрвөн зуу/ төгрөг тус тус гаргуулан хохирогч Х.Ө-ад олгож шийдвэрлэв.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хорих ял, шүүгдэгч Ж.Е-йг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /хоёр/ жилийн хорих ял шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёроос шүүгдэгч нарын хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн С.Б-ад санал болгосон 5 /тав/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жил болгож, шүүгдэгч Ж.Е-д санал болгосон 3 /гурав/ жилийг 2 /хоёр/ жил болгон багасгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б-, Ж.Е- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч С.Б- урьд ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хавтаст хэргийн /129-143/ дугаар хуудсанд авагдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б- урд гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч Ж.Е-, С.Б- нар нь уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.
Шүүгдэгч С.Б-, Ж.Е- нар нь энэ гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус заасан байх тул тэднийг энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Б-, Ж.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг тус тус харгалзан үзэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч С.Б-, Ж.Е- нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-, Ж.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, хүндрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан хуульд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулав.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ад 4 /дөрөв/ жилийн хорих ял, шүүгдэгч Ж.Е-д 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б-ын хувийн байдлыг шалгаж үзэхэд урьд Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” үйлдэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, биелэн эдлүүлсэн байна. Гэтэл шүүгдэгч С.Б- нь уг үйлдлээ ухамсарлахгүйгээр ялаа эдэлж гарснаас хойш 3 сарын дараа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу бусдыг дээрэмдэх гэмт хэргийг дахин үйлдсэнийг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч С.Б-, Ж.Е- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч С.Б-, Ж.Е- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч С.Б-, Ж.Е- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.б овогт С-ын Б-, Ш.у овогт Ж-ы Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ад 4 /дөрөв/ жилийн хорих ял, шүүгдэгч Ж.Е-д 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял, Ж.Е-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е-йн цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийг, шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг тэдний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч С.Б-, Ж.Е- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-аас 136.400 /нэг зуун гучин зургаан мянган дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч Ж.Е-ээс 136.400 /нэг зуун гучин зургаан мянган дөрвөн зуу/ төгрөг тус тус гаргуулан хохирогч Х.Ө-ад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Б-, Ж.Е- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Б-, Ж.Е- нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК