| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00107/И |
| Дугаар | 151/ШШ2017/00222 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2017/00222
| 2017 оны 03 сарын 9 өдөр | Дугаар 151/ШШ2017/00222 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
нэхэмжлэгч: Төв аймаг, ? 3 гудамж, 26 тоотод оршин суух Мөр овогт Нямдаваагийн /?/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, ?, утас: 88061780/-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н., нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2010 онд Б.С?эй танилцаж бидний дундаас 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Н.Шинэтөр төрсөн. Б.?нь 2012 оны 12 дугаар сараас манай ээжийнд хамт амьдарч байснаа ажлын шаардлагаар 2014 оны 4 дүгээр сард Заамар сумруу шилжиж ажиллах болсон. 2015 оны 10 дугаар сарын 16-нд хүүгийнхээ үсний найрыг хийгээд явснаас хойш ирэх нь цөөрсөөр одоо бүр ирэхээ больсон. Одоогоор Б.?нь Баянцогт сумын сувилагч эмэгтэйтэй холбоотой байдаг гэж сонссон. Гэрлэлтийн баталгаагүйгээс хүүгээ Б.Саруулмөнхөөр овоглож чадаагүй. Хүүгийн минь эцэг Б.?мөн юм өөрийн хүү гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учраас эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд хүү Н.Шин?д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Б.?шүүхэд гаргасан тайлбартаа: Б.?би Н.ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид хоёр 2010 онд танилцаад бидний дундаас 2011 онд хүү Шинэтөр нь төрсөн. Хүү Шинэ? нь миний хүү мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ. /хх 12/
Шүүх хуралдаанаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын бичгээр ирүүлсэн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н., хариуцагч Б.Саруу?өөс хүү Н.Шинэтөрд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2010 онд танилцан гэр бүлийн харилцаатай байсан ба 1 жил гаруй хугацаанд хамтран амьдрах явцад тэдний дундаас 2011 оны 10 сарын 11-нд хүү Н.Ши?төр төрсөн, одоо ээжийнхээ асрамжинд эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбар, Сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.? “эцэг тогтоох” шинжилгээ гаргуулах тухай хүсэлт гаргаагүй, маргаагүй болно. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ гэж, мөн
Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 2-т зааснаар “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд эрх ашиг сонирхолыг хангахад анхаарлаа хандуулах нь зүйтэй тул хүүхдийн эцгээр Б.Саруулмөнхийг тогтоож түүнээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иймд гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Н.Шинэ? 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 %-иар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцгээр нь тэтгүүлэх нь зүйтэй юм.
Хариуцагч Б.Сару?нд шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч Н. нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан зэрэг байдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч Б.Саруулмөнхөөс 28.209 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д, зааснаар 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү ийн Шин?ийн биологийн эцэг нь Б.?мөн болохыг тогтоож, түүнийг 18 насанд хүртэл эх Нямдаваагийн ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Н.Шинэтөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Саруулмөнхөөр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.209 төгрөгийг хариуцагч Б.Саруулмөнхөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ