Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2017/00534

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 17 өдөр                                 Дугаар 151/ШШ2017/00534                                                              Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

          Нэхэмжлэгч Төв аймаг, Баянчандмань сум, Эрдэнэ 3-р багт оршин суух АП67050660 регистрийн дугаартай Боржигон овогт Цэрэндашийн Гэрэлмаагийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Гэрэлмаа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хүсэлт гаргагч Ц.Гэрэлмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1967 онд төрсөн. 50 настай, Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1983 оны 07 сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 сарын 30-ны өдрийн хүртэл саальчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа, Архангай аймгийн архивын тасгаас шүүлгэсэн боловч гарч ирээгүй, нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан.  Иймд миний цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

              Ц.Гэрэлмаа нь Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1983 оны 07 сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 сарын 30-ны өдрийн хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

            Үүнд: Архангай аймгийн Архивын тасгаас   ирүүлсэн  цалингийн тодорхойлолт,

 

  • Архангай аймгийн Чулуут сумны “Шинэ-Амьдрал” нэгдлийн өмч хувьчлалын комиссын

1993 оны мөтериалын Ажилчдын нэрсийн 179 жагсаалтын “... 42 дугаарт  Цэрэндашийн Гэрэлмаа 0483350 дугаар ..” гэх бичилт

 

  • Архангай аймгаас 1988 оны 04 сарын 18-ны өдөр Цэрэндашийн Гэрэлмаад

Олгосон Хөдөө  аж ахуйн   нэгдлийн гишүүний  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүнд  1987-1990 хүртэл  бичилт хийсэн  байдал,

 

  • Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн

хурлын 1984 оны 09 сарын 13-ны өдрийн 90 дугаартай барилгын ажлыг сайжруулах зарим арга хэмжээг авах тухай тогтоолд “.. Өдрийн тэргүүнээр” шалгарсан саальчдын судалгаа, /1984 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд, №32 дугаарт Ц.Гэрэлмаа, суурийн ахлагчийн нэр Цэрэндаш, 18 удаа, байр 12-т ..” гэх бичилт,

 

  • Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга Л.Махгалсүрэнгийн 2017 оны 03

сарын 28-ны өдрийн 2/123 тоот тодорхойлолтод “.. Архангай аймгийн Чулуут сумын уугуул Цэрэндашийн Гэрэлмаа нь 1983 онд Илгээлтийн эзэн, залуу малчнаар “Шинэ-амьдрал” нэгдлийн гишүүнээр элсэж, тус нэгдлийн 15-н үнээг хүлээн авч, Хайрхан бригалын Б.Лхамсүрэнгийн фермд саальчнаар 1983 оноос 1992 он хүртэл тасралтгүй 9 жил 4 сар ажиллаж байсан нь үнэн..” гэх бичилт,

 

           -Гэрч Л.Батбаяр: Ц.Гэрэлмаа нь Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд манай фермд 1992 он хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлэг,

 

   -гэрч Г.Болдбаатар: Би Ц.Гэрэлмаагийн нөхөр, бид 1988 онд гэр бүл болсон. Эхнэр “Хайрхан” хэсэгт саальчин хийдэг байсан. Би өөрөө малчин байсан. Ц.Гэрэлмаа нь 1992 онд нэгдэл хувьчлагдаж, малыг хувьчилсан миний мэдэхээр 1988 оноос 1992 он хүртэл Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд саальчин байсан нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.  

            Ц.Гэрэлмаа нь Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1983 оны 07 сард саальчнаар ажилд томилсон  тушаал, болон ажлаас чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.        

            Түүний хүсэлтээр хамт Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг, Архангай аймгийн Чулуут сумны “Шинэ-Амьдрал” нэгдлийн өмч хувьчлалын 1993 оны материал, Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга Л.Махгалсүрэнгийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 2/123 тоот тодорхойлолт зэргийг ач холбогдолтой нотлох  баримт гэж дүгнэв.

 

           Нэхэмжлэгчийг Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1983 оны 07 сарын 15-ны өдрөөс анх ажилд орсон өдрийг гэрч П.Сундуйжавын хөдөлмөрийн дэвтэр дээрх  бичилт, түүний  мэдүүлгээр,  1993  онд ажлаас  чөлөөлөгдснийг   “Шинэ-Амьдрал” нэгдлийн өмч хувьчлалын комиссын 1993 оны материалын он сар өдрөөр тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар АП67050660 регистрийн дугаартай Боржигон овогт Цэрэндашийн Гэрэлмаа нь Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1983 оны 07 сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 сарын 30-ны өдрийн хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ