| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00416/И |
| Дугаар | 151/ШШ2017/00535 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2017/00535
| 2017 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2017/00535 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Сонигинохайрхан дүүрэг, 25-р хороо, хайрхан 3 гудамж, 47 тоотод оршин суух Саарал адуун овогт Өлзийгийн Отгонжаргал /АЗ81071207/-н хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Төв аймгийн Бүрэн сум, 1-р баг, Төхөм, бадрах 7 гудамж, 6 тоотод оршин суух Боржгин овогт Авирмэдийн Энхболд /ню64051075/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн А.Энхболд нь өөрийгөө “Хөрс Автосервис” ХХК-д борлуулагч ажилтай гэж 2017 оны 01 сарын 18-ны өдөр гэрээ хийж надаас 3 ширхэг 25 тонны шатахууны ёонкс тус бүрийг нь 2 600 000 төгрөгөөр зээлээр худалдан аваад 2017 оны 01 сарын 20-ны өдөр 2 600 000 төгрөг, 2017 оны 02 сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөгийг авчирч өгсөн. Үүнээс 120 000 төгрөгийг буцаан авсан. Үлдэгдэл мөнгө болох 3 320 000 төгөргийг өгөлгүй өдийг хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа А.Энхболд гэрээ хийхдээ би Төв аймаг, Аргалант сум, Цагаан хөтөл, 2р баг, 3-20 тоотод оршин сууж байгаа гэсэн тул уг хаягаар нь нэхэмжлэл гаргасан. Гэвч уг хаягтаа оршин сууддаггүй гэж тухайн сумын 2-р багийн дарга тодорхойлсон байна. Хүнээс дам сураг сонсоход Улаанбаатар хот, бусад газруудаар ирэн очин явдаг сурагтай. Ээж, дүү хоёр нь Улаанбаатар хотод амьдардаг боловч хаяг, холбоо барих утас байхгүй учир ар гэртэй нь холбоо барих боломжгүй байгаа /Дүү нь Иргэний нисэхэд ажилладаг/ ба одоо А.Энхболд нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, /утас:99550301, 88836552, 86627260/ утас нь холбогдохоо байсан тул А.Энхболдыг эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Отгонжаргал нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул А.Энхболдыг эрэн сурвалжлуулах тухай Ө.Отгонжаргалын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
А.Энхболд нь цахим иргэний үнэмлэх дээр Төв аймгийн Бүрэн сум, 1-р баг, Төхөм, бадрах 7 гудамж, 6 тоотод оршин суух хаягтай ба нэхэмжлэгчтэй анх гэрээ хийхдээ Төв аймаг, Аргалант сум, Цагаан хөтөл, 2р баг, 3-20 тоотод оршин сууж байсан НЮ64051075 регистрийн дугаартай Боржгин овогт Авирмэдийн Энхболд, /утас:99550301, 88836552, 86627260/ Цагдаагийн байгууллага эрх, үүргийнхээ дагуу иргэний улсын бүртгэлийн байгууллага зэрэг холбогдох газруудаас хаягийг тодруулж А.Энхболдыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулж нэхэмжлэгч Ө.Отгонжаргалд мэдэгдэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох цахим иргэний үнэмлэх дээр Төв аймгийн Бүрэн сум, 1-р баг, Төхөм, бадрах 7 гудамж, 6 тоотод оршин суух хаягтай ба нэхэмжлэгчтэй анх гэрээ хийхдээ Төв аймаг, Аргалант сум, Цагаан хөтөл, 2р баг, 3-20 тоотод оршин сууж байсан НЮ64051075 регистрийн дугаартай Боржгин овогт Авирмэдийн Энхболд, /утас:99550301, 88836552, 86627260/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 654 төгрөгийн илүү төлсөн 6 454 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Ө.Отгонжаргалд олгож, үлдэх 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоож нэхэмжлэгч Ө.Отгонжаргал /аз81071207/-д мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ