Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00541

 

 

 

 

 

 

2017 оны 5 сарын 23 өдөр

           Дугаар 151/ШШ2017/00537

                                                Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

             Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 4 дүгээр баг, Төв мал эмнэлэг хашаа 1 гудамж, 1 тоотод оршин суух /НН62050867/ регистрийн дугаартай Найман овогт Дашдагвагийн Дагийлаагийн улсад ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Дагийлаа, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Хүсэлт гаргагч Д.Дагийлаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1962 онд Төв аймгийн Заамар суманд төрсөн. Бага дунд сургууль төгсөөд Заамар нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл малчнаар, 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэгч талхны цехэд талхчин зэрэг ажлыг хийж байсан. Ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд архивт тушаагдаагүйгээс шүүхэд хандах болсон. Мөн мал маллаж байх үед хөдөлмөрийн дэвтрийн овгийг Дашлхагва гэж бичсэн байдаг. Уг нь Дашдагва юм. Мөн миний нэрийг Дагиймаа гэж бичсэн байдаг. Үүнийг засаж залруулж тогтоолгох хүсэлтэй байна. Иймд намайг Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ундрам бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл малчнаар, 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэгч талхны цехэд талхчнаар тус тус ажиллаж байсан болохыг, мөн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Дашдагвын Дагийлаа мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

             Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

             Д.Дагийлаа нь Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн Ундрам бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл малчнаар, Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдэлд 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгч, талхчнаар тус тус ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

             1. Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 781 тоот лавлагаа,

             2. Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 47 дугаартай малчидад тушаал гаргах тухай тушаалд “...4-р сарын 1 нээс эхлэн малчнаар томилж, хавсралтаар баталсугай...” гэх бичилт, тушаалын 47-р хавсралтад “...Ундарган бригадын малчид 36.Д.Дагиймаа..” гэх бичилт,

            3. Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаалд “...9-р сард амрах хүмүүсийн ээлжийн амралтыг хавсралтаар баталсугай...” гэх бичилт, 86-р тушаалын хавсралт 9-р сард амрах хүмүүсийн жагсаалтад “...Дагийлаа бүгд 18...” гэх бичилт,

            4. Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын 1990 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 38 дугаар ээлжийн амралт болон цалингүй чөлөө олгох тухай тушаалд “...талхны цехийн ажилчин Д.Дагийлаад 1990 оны 4-р сарын 16-наас 7-р сарын 16 хүртэл...” гэх бичилт,

            5. 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн Дашдаваагийн Дагиймаа гэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

             6. №146997 дугаартай 1988 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нээлгэсэн Дашлхагвын Дагийлаа гэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

             7. 505 дугаартай Дашдаваагийн Дагийлаа гэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

             8. Гэрч Д.Дагийдаш: Дашдагвагийн Дагийлаа нь эхээс 7-уулаа, Дагийлаа нь Заамарт төрсөн. Манай 2-дах дүү, Би айлийн хамгийн том нь, тэгээд Б.Дагийлаа, Д.Саранцэцэг, Д.Мөнхбат, Д.Отгонцэнд, Д.Нямцогт, хамгийн бага нь Д.Жамъяан. Бид хамт нэг дор өссөн. Одоо надаас бусад нь Заамарт оршин сууж байгаа. Анх төрөхөд нь л Дагийлаа гэж нэр өгсөн. Хүмүүс Дагийдаа, Дагиймаа гээд андуураад байдаг. Тэгээд л тухайн үеийн боловчон хүчин хөдөлмөрийн дэвтэр дээр нь андуураад бичсэн байх, Тэрнээс нэр усаа сольж барьсан зүйл байхгүй. Төв аймгийн Заамар сумандаа ажиллаж амьдарч байсан. Одоо бол Дашдагвын Дагийлаа гэж явдаг нь үнэн гэх тодорхойлолт,

             9. Гэрч А.Рэгзэдмаа: Д.Дагийлаа нь 1979 оноос 1984 он хүртэл Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984 оноос 1992 он хүртэл Заамар сумын “Талхан цех”-д талхчин, үйлчлэгчээр хавсраад л ажилладаг байсан. нь үнэн гэх  тодорхойлолт,

             10. Гэрч Б.Цэрэнбат: Д.Дагийлаа нь миний мэдэхээр Төв аймгийн Заамар сумын “Ундарган” бригадад 1980 оноос 1982 он хүртэл малчин байсан. 1986 оноос 1988 он хүртэл нэг бригадад хамт ажиллаж байсан гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

    Дашдагвагийн Дагийлаад  1988 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Заамар сумаас №146997 дугаарын хөдөлмөрийн дэвтэр олгохдоо  “Дашлхагва”  гэх овог бичсэн, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр олгохдоо “Дашдавагийн Дагиймаа” гэх овог нэр бичсэн, 1971 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 505 дугаар хөдөлмөрийн дэвтэр олгохдоо “Дашдавга” гэх овог бичсэн нь түүний  НН62050867 регистрийн дугаартай Найман овогт Дашдагвагийн Дагийлаа гэх иргэний үнэмлэхтэй зөрүүтэй бичигдсэн ба түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн  овог  зөрүү  байснаас  Төв  аймгийн Жаргалантын сангийн аж  ахуйд тракторч, комбайнчаар ажиллаж байхдаа Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 47 дугаар малчдад тушаал гаргах тухай тушаалын хавсралт дээрх нэр Д.Дагиймаа болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

   Иймд 1988 оны 3 дугаар сарын 17-ны өдөр олгосон №146997 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1971 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон 505 дугаар хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч /НН62050867/ регистрийн дугаартай Найман овогт Дашдагвагийн Дагийлаа мөн болохыг тогтоож, түүний Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн Ундрам бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл малчнаар, Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдэлд 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгч, талхчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар НН62050867 регистрийн дугаартай Найман овогт Дашдагвагийн Дагийлаа нь 1988 оны 3 дугаар сарын 17-ны өдөр олгосон №146997 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1971 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон 505 дугаар хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож,

              Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн Ундрам бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл малчнаар,

              Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдэлд 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгч, талхчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Л.ОЮУНЦЭЦЭГ